Египетийн пирамидын өмнө "задгай" зураг авахуулсан бүсгүй баривчлагджээ

Нэр нь үл мэдэгдэх гэрэл зурагчин 4700 жилийн настай пирамидын дэргэд зохисгүй зураг авсан хэргээр баривчлагдсан байна. Зурагт инстаграм од Сальма аль-Шими (Salma al-Shimi) задгай хувцаслан Жосерын пирамидын дэргэд зогсож байсан аж. 

Египетийн пирамидын өмнө "задгай" зураг авахуулсан бүсгүй баривчлагджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Модель Сальма аль-Шими ч мөн энэ шалтгаанаар саатуулагджээ. Түүнийг инстаграм хуудсандаа эдгээр зургуудыг байршуулсны дараа баривчлах ажиллагаа явагдсан байна.

Тус улсын Дотоод Хэргийн яамнаас зураг авалт хийх зөвшөөрлийг ямар хүн өгсөн болохыг тодруулахаар 6 ажилтнаас асуулт асууж, шалгалт хийсэн гэнэ. 

Гэмт этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж эх сурвалж мэдээлэв. 

Арабын Бүгд Найрамдах Эгипет улс ЮНЭСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн эртний Египетийн соёл иргэншлийн түүхийг энэ чигээр нь хадгалахыг үргэлжид эрмэлзэж иржээ.

Тиймээс эртний пирамидын дэргэд ёс суртахуунгүй, үл хүндэтгэсэн үйлдэл хийх хориотой байдаг.

Үүгээр барахгүй эртний балгас, туурийг гэрэл зурагт буулгахыг ихэнх тохиолдолд хориглодог бөгөөд зураг авах зөвшөөрлийг сайтар судалж, төлөвлөж байж олгодог гэнэ. 

Хэрэгт холбогдоод буй Сальма нь бүжигчин, инстаграмын од ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()