Найз охиндоо заавал хэлэх хэрэгтэй урмын үгс

Хүн гэдэг эргэн тойрны хүмүүсийнхээ сайшаал магтаал, урмын үгээр услагдаж амьдардаг амьтан. Ялангуяа хайртай хүнээсээ магтаал сонсохоос илүү сайхан зүйл байхгүй. Гэхдээ эмэгтэй хүн гэдэг энгийн нэг магтаал сонсоод сэтгэл догдлон баярлана гэж үгүй. Тиймээс танд найз охиндоо магтаалын үгийг хэрхэн хэлэх талаар зөвлөгөө бэлтгэлээ.  

Найз охиндоо заавал хэлэх хэрэгтэй урмын үгс

1 Түүнийг сонирхолтой гэж магт

Хэрэв та хоёрын харилцаа хангалттай дотно бол түүнтэй хамт цагийг өнгөрөөх дуртай гэдгээ хэлээрэй. Жишээ нь "Чиний ачаар би шинэ зүйлийг олж мэддэг, заримдаа чи намайг аливаа зүйлийг тэс өөр өнцгөөс харахад тусалдаг" гэх мэт. 

Түүнийг сонирхолтой гэж магт

2 Чиний чин сэтгэл, нээлттэй занг би биширдэг

Эмэгтэйчүүд өөрийгөө нууцлаг биш, харин ч нээлттэй хүн гэж таниулахыг хүсдэг. Тиймээс тэднийг ямар нийтэч хүн болохыг нь мэдрүүлэх хэрэгтэй. 

Чиний чин сэтгэл, нээлттэй занг би биширдэг

3 Чи надад урам зориг өгдөг

Ганцхан гоо үзэсгэлэн нь биш, түүний үг яриа, үйл хөдлөл, зан чанар, хатуужил, сонирхдог зүйлс, авьяас зэрэг нь хүмүүст урам зориг өгдөг гэдгийг хэлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд дотроо хий хоосон хөөрхөн, сайхан гэх үгийг сонссоор залхсан байдаг тул дотоод хүнийг нь онцлоход тэдний сэтгэл хөдлөх болно. 

Чи надад урам зориг өгдөг

4 Чи бол гайхалтай найз бүсгүй

Ихэнх хүмүүс хэнд ч хэрэгцээгүй, үнэ цэнгүй хүн байхаас нууцхан санаа зовж, айж явдаг. Гагц энэ асуудлаас болж удаан хугацаагаар сэтгэл шаналж явдаг нэгэн ч бий. Тиймээс хайртай бүсгүйдээ энэ үгийг хэлснээр та түүнийг үнэ цэнтэй хүн гэдгийг мэдрүүлэх болно. 

Чи бол гайхалтай найз бүсгүй

5 Би чамаас илүү сайхан сэтгэлтэй хүнтэй учирч явсангүй

Түүнд бусдыг ойлгож, туслах сайхан чанар байдаг гэдгийг сануулж, тэр талыг нь дэмжин урамшуулах хэрэгтэй. Ингэвэл харилцаанд илүү бага хүндрэл гарах болно. 

Би чамаас илүү сайхан сэтгэлтэй хүнтэй учирч явсангүй

6 Чи үнэхээр их зүйл мэдэх юм

Түүний мэдлэгийн цар хүрээг магт. Ийм ухаалаг хүнтэй болзож байгаа нь өөрт тань таалагдаж байгааг сануулж өгөөрэй. Жишээ нь найз охин тань гадаад хэл мэддэг бол түүнийг нь магтах боломжтой шүү дээ.

Чи үнэхээр их зүйл мэдэх юм

7 Чамтай хамт байхад уйддаггүй

Хэрвээ найз бүсгүй тань хөгжилдөж марзганах дуртай бол хошин мэдрэмжийг нь магтаарай. Ингэснээр тэр өөртөө илүү итгэлтэй болно. 

Чамтай хамт байхад уйддаггүй

8 Чи үнэхээр хүчтэй хүн

Түүнийг юунаас ч айдаггүй хатан зоригтой гэж магтах хэрэгтэй. Гэхдээ мунхаг зориг биш, юунаас болгоомжлохоо мэддэг гэдгийг нь сануулаарай. 

Чи үнэхээр хүчтэй хүн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()