Америкчууд яагаад дэлхийн бусад орнуудаас өөр хэмжигдэхүүн хэрэглэдэг вэ?

АНУ-ын Үндсэн хуулийн 1-р бүлгийн 8-р зүйлд Конгресс "жин, хэмжүүрийн стандартыг тогтоох" эрхтэй гэж заасан байдаг. Харин дэлхийн жишгээс өөр жин хэмжүүрийн стандарттай тус улсын эрх мэдэлтнүүд жин хэмжүүрийн ямар систем баримтлах тал дээр багагүй төөрөлдөж байжээ. 

Америкчууд яагаад дэлхийн бусад орнуудаас өөр хэмжигдэхүүн хэрэглэдэг вэ?

Бүхий л боломжит системүүдийг шалгаж эхлэх үетэй зэрэгцэн 1790 онд Францад жин хэмжүүрийн шинэ систем нэвтэрсэн нь Төрийн нарийн бичгийн дарга Томас Жефферсоны анхаарлыг татжээ. Франц болон дэлхийн бусад улсууд тус системийг нэвтрүүлж эхэлсэн ч Жефферсон Их Британийн эзэн хааны хэмжүүрийн системийг баталж орхив. Тэр цагаас хойш АНУ-д дэлхийн ихэнх улсуудад ашиглагддаг метрийн системд шилжих боломжтой байсан ч тэд энэхүү алхмыг хийгээгүй юм. Харин яагаад? 

Хэмжилзүйн шинэ системийг нэвтрүүлээгүйн гол шалтгаан нь цаг хугацаа, хөрөнгө санхүү байв. Тус улсад Аж үйлдвэрийн хувьсгал эхлэх үед ажлын байр болон хэрэглээний бүтээгдэхүүний гол эх үүсвэр байсан томоохон үйлдвэрүүдэд Английн хэмжүүрийн систем(IS) нэвтэрсэн учир бүх л үйлдвэрийн техник хэрэгслийг IS стандартаар хэмжээд зогсохгүй ажилчдыг ч энэхүү систем дээр ажиллах сургалтад хамруулсан байв. Үүнээс гадна цаашид гарах бүтээгдэхүүнийг ч IS хэмжүүрийн стандартад нийцүүлэн гаргасаар байлаа.

Конгресс дээр жин хэмжүүрийн IS системийг метрийн системд шилжүүлэх тухай хуулийн төсөл яригдах бүрд томоохон бизнес эрхлэгчид болон ард иргэд үүнд маш их цаг хугацаа, хөрөнгө санхүү шаардагдана хэмээн эсэргүүцсээр байжээ. Нөгөө талаар АНУ өөрийн гэсэн тогтсон системээ хадгалж үлдэх нь тус улсын аялдан дагагч бус удирдагч улсын статусыг илэрхийлж буй хэрэг гэж үзсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()