"Дуугүй" киноны эрин үеийн хамгийн үзэсгэлэнтэй жүжигчид

Дуугүй киноны жүжигчид нэг ч үг хэлэлгүйгээр бүх санаагаа зөвхөн үйл хөдлөлөөр илэрхийлдэг байсан билээ. Харамсалтай нь дуугүй кино гэдэг зүйл хэрэгцээнээс гараад 100 гаруй жил болж байна. Тиймээс ч энэ үеийн одод аль хэдийн мартагдсан юм. Энэ үүднээс та бүхэнд тухайн үеийн хамгийн үзэсгэлэнтэй жүжигчдээс хүргэж байна.

"Дуугүй" киноны эрин үеийн хамгийн үзэсгэлэнтэй жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Луиза Брукс (Louise Brooks)

Луиза Брукс анх 1925 онд кинонд тоглож байсан бөгөөд 1938 онд тэрээр жүжигчний карьераа дуусгажээ. Тэрбээр ердөө 24 кинонд тоглосон боловч үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Луиза Брукс сэргэлэн цовоо, үзэсгэлэнтэй, авьяастай нэгэн байв. Шүүмжлэгчид жүжигчний байгалиас заяасан үзэсгэлэн, маш бодитоор сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадварыг магтсан байдаг.

Луиза Брукс (Louise Brooks)

Кино карьераа дуусгасны дараа тэрээр бүжигчнээр ажиллаж байсан бөгөөд 1982 онд жүжигчин "Лулу Холливудад" дурсамж номоо хэвлүүлж, 1985 онд Рочестер хотод нас баржээ.

2 Мэри Пикфорд (Mary Pickford)

Глэдис Смит хэмээх охин архинд толгойгоо мэдүүлсэн аавыгаа нас барсны дараа буюу найман настайдаа анх тайзан дээр гарч байжээ. Глэдис улмаар Виржиниа мужийн Уорренс продакшнд тоглож амжилтад хүрсэн байдаг. Дараа нь Глэдис Смит кинонд дүр бүтээж эхэлсэн бөгөөд тайзны нэрээ Мэри Пикфорд гэж өөрчилсөн байна.

Мэри Пикфорд (Mary Pickford)

Түүний анхны дэлгэцийн бүтээл нь Дэвид Уорк Гриффитийн найман минутын кино байв. Харамсалтай нь киноны төгсгөлд жүжигчдийн нэрийг дурддаггүй. Гэсэн хэдий ч үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйг үзэгчид болон найруулагчид тэр даруй анзаарч, 1910-аад онд Мэри жинхэнэ од болжээ. Тэрээр 1916 онд өөрийн кино студийг нээж, дараа нь "United Artists" кино компанийг үүсгэн байгуулсан. Уран бүтээлийн карьераа дуусгасны дараа тэрээр АНУ-ын кино ертөнцөд хүйсийн тэгш эрхийн төлөөх хамгийн нөлөө бүхий тэмцэгч болж чадсан юм.

3 Лиллиан Гиш (Lillian Gish)

Дур булаам Лилиан Гиш тайзнаас уран бүтээлчийн карьераа эхлүүлсэн. Лилиан өөрийн эгч Доротигийн хамт бага байхаасаа ээжийгээ дагаж явсаар театрт хайртай болсон бөгөөд аав нь тэднийг орхисноос хойш театр бараг амьдрах гэр нь болж хувирчээ.

Лиллиан Гиш (Lillian Gish)

Охид анх удаа кинонд хамт тоглох үед Лилиан шууд л найруулагчийн дуртай жүжигчдийн нэг болжээ. Тэрээр үүнээс хойш олон кинонд тоглохдоо голдуу хүнд хэцүү хувь тавилантай охины дүрийг бүтээсэн байна. Тэрээр эмгэнэлт дүрүүдийг бүтээхдээ сэтгэлийн хөдөлгөөнөө маш тод нүүрний хувирлаар дамжуулан илэрхийлж чаддаг байв. Эцэст нь Лилиан дуут кинонд тоглохыг хүсээгүй тул театртаа эргэж очихыг илүүд үзсэн байна.

4 Аста Нильсен (Asta Nielsen)

Данийн жүжигчин Аста Нильсен анх 1910 онд Урбан Гадын "The Abyss" кинонд дүр бүтээсэн юм. Дараа нь тэрээр олон кинонд тоглосон ч дуутай кинонд тоглохоос татгалзсан байна.

Аста Нильсен (Asta Nielsen)

Аста Нильсений бүтээсэн дүрүүд нь тууштай зан чанар, зорилгодоо хүрэх чадвартай гэдгээрээ бусад эмэгтэй дүрүүдээс ялгарч байсан юм. Дэлхийн 2-р дайны дараа Аста "Чимээгүй муза" хэмээх намтраа хэвлүүлжээ. Тэрээр 1972 оны 5-р сард нас барсан юм.

5 Теда Бара (Teda Bara)

Теда Бара Цинциннатын Их Сургуульд сурч байхдаа амьдралаа урлагтай холбохоор шийдсэн бөгөөд Фрэнк Пауэллтай уулзсан нь түүний хувьд хувь тавилангаа өөрчлөх боломж болсон юм. Найруулагч түүнд "Spot" кинонд жижиг дүр бүтээх санал тавьж, дараа нь Бродвейн "That was a fool" жүжгийн кино хувилбарт тоглох боломж олгосон байна. Тухайн үед Теда хэдийнээ 30 нас хүрсэн байжээ.

Теда Бара (Teda Bara)

1921 онд Теда найруулагч Чарльз Барбины эхнэр болж кинонд тоглохоо больжээ.

6 Пола Негри (Paula Negri)

Пола Негрийн жинхэнэ нэрийг Барбара Аполония Чалупец гэдэг байсан бөгөөд 1914 онд кинонд анхныхаа дүрийг бүтээсэн юм. Тэрээр Варшав дахь Сфинкс кино студийн бүтээлүүдэд тоглож, маш их алдартай болсон. Дараа нь тэр Герман болон Холливудад хөл тавьсан байдаг. Бүсгүй сайхан хоолойтой байсан ч дуут киноны ертөнцөд нэвтэрч чадаагүй байна.

Пола Негри (Paula Negri)

Үүний шалтгаан нь түүний славян аялга байсан юм. Түүний аялга үзэгчдэд ч, продюсеруудад ч таалагдаагүй аж. Гэсэн хэдий ч тэрээр эхлээд Герман, дараа нь Америкт уран бүтээлчээр үргэлжлүүлэн ажилласаар байв. Хожим нь Пола өөртөө таарсан буюу славян эмэгтэйн дүрд тоглосон байдаг.

7 Мери Филбин (Mary Philbin)

Мэри Филбин залуу насандаа бүжиг, хөгжмөөр идэвхтэй хичээллэдэг байсан бөгөөд 16 настайдаа гоо бүсгүйн тэмцээний ялагч болж кино ертөнцөд хөл тавих боломжтой болжээ. Тухайн үед ирээдүйн одын эцэг эх нь охиноо Лос Анжелес руу явуулахаас татгалзаж байсан гэдэг. Гэвч тэрээр хоёр жилийн дараа анхны кинондоо тоглосон.

Мери Филбин (Mary Philbin)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()