1
Будаг арилгагч салфетка ашиглах
Будаг арилгах салфетка батга гарахад нөлөөлдөггүй ч нүүрний бохирдлыг дутуу цэвэрлэх магадлалтай учир батга гардаг байна. Ихэнх салфетканд спирт, үнэртүүлэгч бодис агуулагддаг бөгөөд энэ нь арьсыг хуурайшуулдаг. Эмзэг арьстай хүмүүсийн хувьд будгаа арилгахын тулд хэт их үрэх нь арьсыг үрэвсүүлж, улайлт үүсгэдэг аж. Ингэснээр арьсны нүх сүв битүүрч батга гардаг.
2
Арьсны онцлогт тохироогүй нарны тос хэрэглэх
Арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалах нь чухал хэдий ч нарны хамгаалалттай тосоо зөв сонгох хэрэгтэй. Зарим төрлийн органик нарны тос нь тосон суурьтай байдаг учир батга гарах таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Үүнээс гадна арьсны нүх сүвийг битүүрэхэд нөлөөлөх комедоген бодис агуулсан нарны хамгаалалттай тосноос татгалзаарай. Арьсаа хамгаалах хамгийн зөв арга бол нарны хамгаалалттай тосыг, чийгшүүлэгч тостой хослуулж түрхэх явдал юм.
3
Нүдний шилээ цэвэрлэхгүй байх
Хэрвээ нүдний шилний ойролцоо тогтмол батга гардаг бол та нүдний шилээ цэвэрлэдэггүй байх магадлалтай. Улмаар зовхи орчмын арьсанд бохирдол хуримтлагдаж батга гарахад нөлөөлдөг тул батга гардаг хэсгийг өдөр бүр тусгайлан цэвэрлэх хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.
Мөн нүдний шил хэт жижигдсэн байх магадлалтай. Энэ тохиолдолд үхэжсэн арьс, нүх сүвийг битүүлж батга гарахад нөлөөлдөг юм. Нүүрэндээ тохирсон хэлбэртэй шилийг сонгож, шилээ тогтмол цэвэрлэх нь батганы асуудлаас ангижрахад тустай.
4
Тогтмол угаах
Арьсаа тогтмол арчилж цэвэрлэх нь батганаас салахад туслах бөгөөд нүхжилтээс сэргийлдэг. Гэвч байнга угаах нь сөргөөр нөлөөлөх магадлалтай. Арьс судлаачдын үзэж байгаагаар нүүрээ хэт олон буюу ойрхон угаах нь арьсны тэнцвэртэй байдлыг алдагдуулж, хуурайшуулснаар тосны булчирхайг идэвхтэй ажиллуулж батга гарахад нөлөөлдөг гэнэ.
5
Үсэндээ хэт их бүтээгдэхүүн хэрэглэх
Зарим төрлийн үс шулуун болгох бүтээгдэхүүн нь батга үүсэхэд нөлөөлдөг байна. Шампунь, ангижруулагч, гель, лак зэрэг нь батга гарах эх үүсвэрийг тавьдаг гэнэ. Үс арчилгааны бодис нүүрэнд тогтсоноор арьсны нүхийг бөглөж үрэвсэхэд хүргэнэ.
6
Шүршүүрт нүүрээ угаах
Шүршүүрт орж байх үедээ бид хэт халуун усанд ордог учир энэ усаар нүүрээ угаах нь арьсны хамгаалалтын үүргийг үгүй хийдэг байна. Үүнээс гадна халуун ус нь арьсыг хуурайшуулж эмзэг болгодог.
7
Бэлтгэл хийсний дараа арьсаа арчлахгүй байх
Хэрвээ бэлтгэл хийсний дараа та тогтмол шүршүүрт орохоос зайлсхийдэг бол энэ нь батга гарах эх үүсвэр болдог. Хөлс ялгарахад гаднын бактери арьсны нүхийг бөглөж цаашлаад нүхжилт үүсэхэд хүргэдэг. Тиймээс бэлтгэл хийсний дараа даруй шүршүүрт орох хэрэгтэй хэмээн гоо сайханчид зөвлөж байна.