Түүхэн алдартнуудын бэлгийн амьдралын талаарх сонирхолтой нууцууд

Хэний ч, хэзээ ч төсөөлж байгаагүй түүхэн нууцуудыг мэдмээр байна уу? Наполеоны хачирхалтай аялал, Гитлерийн бэлэг эрхтний асуудал, АНУ-ын 36 дахь Ерөнхийлөгчийн бахархал болон Америкийн үндсэн хууль санаачлагчийн аймшигт үхэл. Энэ мэт хачин, сонин түүхүүдийг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна. 

Түүхэн алдартнуудын бэлгийн амьдралын талаарх сонирхолтой нууцууд

1 Наполеон Бонапартын аялал

Францын алдарт удирдагчийн амар амгалангаа олсон "Ариун Елена" арал дээр түүний бэлэг эрхтнийг тасалсан гэсэн домог байдаг. Энэ нь 1821 онд болсон бөгөөд тэр үеэс хойш Наполеоны бахархал дэлхийн өнцөг булан бүрээр аялжээ. Эхлээд Италийн санваартан авч, дараа нь үзмэрийг Лондонгийн номын худалдаачин олж авсан ба эцэст нь цуутай удирдагчийн бэлэг эрхтэн Нью-Йорк хотын музейд тавигджээ. 

1977 онд үүнийг Америкийн нэгэн урологич дуудлага худалдаагаар авч, Нью Жерси рүү авч явжээ.

Наполеон Бонапартын аялал

Тэрхүү урологчийн үр удам уг цуглуулгын зургийг авахыг зөвшөөрдөггүй боловч өөрийн биеэр үзэхээр ирсэн хүмүүст татгалздаггүй (мэдээжийн хэрэг үнэ төлбөргүй биш) байна. Хайрцагт хадгалагдаж буй зүйл үнэхээр хүний ​​бэлэг эрхтэн болохыг тусгай комисс нотолсон ч Наполеоных мөн эсэх нь эргэлзээтэй байгаа юм. 

2 Адольф Гитлерийн асуудал

Гитлерийн ууртай байдаг байсан шалтгаан нь түүний ганц төмсөгтэй холбоотой байсан гэх цуу яриа бий. Тэрээр крипторхизм өвчнөөр шаналж байсан бөгөөд өөрөөр хэлбэл түүний хоёр дахь төмсөг байх ёстой газартаа байдаггүй байжээ. Тэр ч байтугай Жонатан Мэйо, Эмма Крейги нар "Гитлерийн сүүлчийн өдрүүд" номондоо фюрерийг жижигхэн эрхтэнтэй байсан гэж бичсэн байдаг.

2008 онд Британийн шар хэвлэл "The Sun" дэлхийн нэгдүгээр дайны үеэр Гитлерт мэс засал хийсэн фронтын эмчийн үгийг нийтэлжээ. 

Тэрхүү эмч хэлэхдээ "Түүний гэдэс, хөл нь цусанд будагдсан байсан. Сумны хэлтэрхийнүүд түүний цавийг оносон тул тэр нэг төмсөггүй болсон. Надаас хамгийн түрүүнд асуусан зүйл нь "Би хүүхэдтэй болох уу?" гэж байсан". Түүхчид одоог хүртэл үүний үнэн эсэх дээр маргадаг байна. 

Гэсэн хэдий ч нэг төмсөгний тухай цуурхал дэлхийн хоёрдугаар дайнаас хойш өнөөг хүртэл байсаар ирсэн билээ. ЗХУ-ын эмч нарын хийсэн Гитлерийн задлан шинжилгээний тайланд Гитлер нэг төмсөгтэй байсан гэж бичсэн байдаг. 1924 онд түүнийг шоронд үзсэн эмчийн тайланд тэрээр зөвхөн крипторхизмын тухай бичсэн байв. Харин Гитлерийг хүүхэд байхад нь үзлэг хийсэн эмч хэвийн бус зүйл ажиглагдаагүй гэсэн. Тиймээс цуст дарангуйлагчийн нууцыг баттай хэлэх боломжгүй болсон тул түүхчид үүнтэй маргасаар байна.

Адольф Гитлерийн асуудал

3 Григорий Распутины бахархал

Распутинийг амьдарч байх үед нь хүртэл ​​түүний эрхтний тухай элдэв яриа тархаж байсан гэнэ. 

Гитлер, Наполеоны бэлэг эрхтнээс ялгаатай нь түүнийх 33 см-ийн хэмжээтэй байсан гэсэн цуурхал ч байдаг. Распутинийг нас барсны дараа түүний бэлэг эрхтэн Франц руу хүрсэн байжээ. Улмаар хаа сайгүй зөөвөрлөгдөх болсны шалтгаан нь эмэгтэйчүүд түүний бэлэг эрхтнийг үргүйдэл анагаагч гэж итгэсэнтэй холбоотой юм.

Григорий Распутины бахархал

1970-аад оны эхээр энэхүү дурсгалт зүйлийг Григорий Распутиний охин Матрёна Распутин авчээ. Тэрээр 1977 онд АНУ-д нас барсан байна. 

2004 онд Распутиний эрхтэн дахин анхаарлын төвд орсон ба нэгэн орос хүн эротик музей байгуулж, бэлэг эрхтнийг худалдаж авчээ. 

4 Линдон Жонсоны нууц

АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон Америкийн 45 ерөнхийлөгчийн дундаас хамгийн том эрхтэнтэй байсан гэдэг. Дашрамд хэлэхэд, порно киноны жүжигчин Сторми Дэниелс Дональд Трампын бэлхүүснээс доогуур бүх зүйлийг дурсамж номондоо (өчүүхэн, мөөг шиг, муухай гэх мэт) нарийвчлан дүрсэлсэн байдаг ажээ. Жонсоны намтар судлаачид түүнийг бэлэг эрхтнээрээ ихэд бахархаж, түүнд Жамбо гэх ("аварга" эсвэл "асар том хэмжээтэй зүйл") хоч өгсөн гэж баталдаг. 

Линдон Жонсоны нууц

5 Гүвернер Моррис (Gouverneur Morris)

АНУ-ын Үндсэн хуулийн ихэнх хэсгийг бичихэд оролцсон, тус улсыг үндэслэгч эцгүүдийн нэг нь шээсний сүвэндээ халимын яс хийснээс болж нас баржээ. Тэрээр заг хүйтэн өвчнөөр шаналж, шээж чадахгүй, цөхрөнгөө барж сувгаа ясаар цэвэрлэхээр шийдэж байсан аж.

Гүвернер Моррис (Gouverneur Morris)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()