Арнольд Шварценеггерийн нууцлаг эцэг эхийн түүх

Арнольд Шварценеггер бол дэлхийн од билээ. Алдарт бодибилдингийн тамирчин, жүжигчин, улс төрчийн амьдралын талаар бараг бүх зүйл ил байдаг боловч түүний гэр бүлийн талаар хүмүүс сайн мэддэггүй. Жишээлбэл Арнольдын эцэг эхийн талаар та хэр сайн мэдэх вэ?

Арнольд Шварценеггерийн нууцлаг эцэг эхийн түүх

Ирээдүйн алдартны эцэг эх Густав, Аурелиа нар 1945 онд гэрлэжээ. Тэр үед Густав 38 настай, эхнэр нь 23 настай байв. Арнольд айлын отгон хүүхэд, ах Мейнхард нь түүнээс нэг жилийн өмнө төрсөн байна. Арнигийн аав хүч чадалд дуртай тул эргэлзээгүй дуулгавартай байхыг хүүхдүүдээсээ шаарддаг хатуу хүн байв.

Австрийн эзэн хаан Франц Йосефтай бага насандаа уулзаж байсан нь түүнд гүн сэтгэгдэл үлдээснээс ийм зантай болсон нь эргэлзээгүй. Густав тэрхүү эзэн хааны ихэмсэг хийгээд хүч чадалтай байдлыг хараад өөрийн эрхгүй тийм болохыг хүссэн нь мэдээж. Тэрээр өөрийгөө жинхэнэ Ари, хамгийн дээд гарлын хүн гэж үздэг байв.

Арнольд бага насаа хүнд хэцүү өнгөрөөсөн байна. Архинд орсон аав нь Арнийг өөр хүний хүүхэд гэдэгт итгэдэг байсан тул маш хэрцгий ханддаг байжээ. Густав хүүхдүүдээ өглөөний 6 цагт босгож, гэрийн ажил хийхийг албадаж, дараа нь сүүнд явган явуулдаг байжээ. Тэрбээр үүний дээр хүүхдүүдээ юм болгон дээр өрсөлдүүлдэг байв. Аав нь хөөрхий хүүхдүүдийн зөвхөн спорт, хичээл төдийгүй өдөр тутмын амьдралыг нь тэмцээн, өрсөлдөөн болгон хувиргасан байна.

Арни гэхдээ өөрөө энэ өрсөлдөөний нөлөөгөөр спортын ертөнцийн оргилд гарч, амжилттай бизнесмэн болоход нь тусалсан гэдгийг хэлсэн юм.

Шварценеггерийн гэр бүл Тале хэмээх хотод амьдардаг байсан бөгөөд түүний аав цагдаагийн газарт ажилладаг байжээ. Дайны өмнө тэрээр ахлах түрүүч цолтой байсан бөгөөд дайны дараа цагдаагийн газрын дарга болжээ.

Түүний ээж ажил хийдэггүй, хүүхэд өсгөдөг, гэрийн ажил хийдэг байв. Тэрбээр 1998 онд өнгөрсөн бөгөөд Арнольд оршуулах ёслолд нь оролцсон цорын ганц гэр бүлийн гишүүн нь байсан юм. Түүний ах автомашины ослоор 1971 онд нас барснаас жилийн дараа аав нь тархины цус харвалтаас амьд гарч чадаагүй аж.

Густавын өнгөрсөн үе Арнольдыг Калифорни мужийн амбан захирагчаар сонгогдох үед том саад болсон юм. Сэтгүүлчид түүний аавыг 1938 онд Нацист намд сайн дураараа элссэн гэдгийг олж мэдсэн учраас уг мэдээллийг хаа сайгүй цацаж байсан юм. Зарим нь түүнийг Дэлхийн 2-р дайны үед Польш, Беларусьт, мөн Ленинград хотыг бүслэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байв. Гэхдээ түүний аав хэзээ ч дайны үед гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаагүй юм. Арни өөрөө эцгийнхээ үзэл бодлыг хэзээ ч хуваалцдаггүй, дайны жилүүдэд юу хийснийг нь ч мэддэггүй гэдгээ нэг бус удаа хэлж байсан.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()