Канадчуудад хүн бүр дуртай байдаг 6 шалтгаан

Дэлхийн улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Байгалийн тогтоц, архитектур барилгын шийдэл, уур амьсгал зэрэг нь мэдээж өөр өөр байдаг ч хамгийн сонирхолтой зүйл бол мэдээж хүмүүс, тэдний уламжлал, зуршил юм. Энэ удаад та бүхэнд Канадчуудын сонирхолтой амьдралын талаарх мэдээллийг хүргэе.

Канадчуудад хүн бүр дуртай байдаг 6 шалтгаан

Албан ёсны мэдээллээр Канадад 34 үндэстэн хамаардаг гэсэн баримтаас эхэлье. Зургаан хүн тутмын нэг нь өөр улсад төрсөн байдаг тул Канадыг цагаачдын орон гэж нэрлэх нь ч бий. Канад нь Англи, Франц гэсэн албан ёсны хоёр хэлтэй. Хүн амын 60 орчим хувь нь англи, 20 хувь нь франц хэлээр ярьдаг бөгөөд үлдсэн хэсэг нь бусад хэлээр ярьдаг байна.

1 Цаг баримтлах, эелдэг зан

Канадчууд товлосон цагаас хоцорч ирэхийг тухайн хүнийг үл хүндэлж байгаад тооцдог. Мөн тэд танихгүй хүнийг ч хүндэлж харьцдаг. Автобусны жолоочдоо талархах, хүнд хаалга барьж өгөх, машинаас юм зөөхөд нь туслах гээд хүмүүст бүх талаар туслах нь тэдний хувьд уламжлал болсон. Мөн та хүнд оочер захих юм бол хэн ч өмнүүр тань орохгүй. Мөн тухайн хүний буруу биш байсан ч гэсэн бүгд "Уучлаарай" гэдэг үгийг төвөггүй хэлж чаддаг.

Цаг баримтлах, эелдэг зан

2 Замын хөдөлгөөний дүрмийг чанд сахих

Канадад замын хөдөлгөөний дүрмийг маш сайн баримталдаг. Тийм ч учраас зам дээр гарсан ослын тоо маш бага байдаг. Энэ улсад замд гүйцэж түрүүлж, гэрлэн дохиогоор зогсохгүй өнгөрөх зэрэг нь огтоос жирийн биш үйлдэл юм. Та үнэтэй машин эсвэл унадаг дугуйтай байх нь хамаагүй, дүрэм журам нь бүгдэд ижил үйлчилдэг.

Замын хөдөлгөөний дүрмийг чанд сахих

3 Загвар хөөхөөс илүү чөлөөтэй хувцаслах

Канадчуудын хувьд өөрт эвгүй хэр нь бусдад харуулахын тулд өмссөн өндөр өсгийт, гял цал нүүр будалт гээд бүгд утгагүй зүйл. Бизнес уулзалт дээр хүртэл та жийнс, шаахай өмссөн канад хүнийг олж харах боломжтой бөгөөд энэ нь энгийн зүйлд тооцогдоно. Тэд стилийг төдийлөн чухалчилдаггүй, гол нь тухайн хүний тав тухтай байдал хамгийн чухалд тооцдог. Тиймээс сунасан подволк, жинс, хавтгай ултай гутал нь Канадын амьдралын хэв маягийн нэг онцлог шинж юм.

Загвар хөөхөөс илүү чөлөөтэй хувцаслах

4 Гурав дахь хүйс

Канадад албан ёсоор гурав дахь хүйс байдаг. Тиймээс тухайн хүн өөрийгөө хүссэн хүйсээрээ нэрлэж болно. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь 2018 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд эрх баригчид ийм байдлаар хүн өөрөө өөрөөрөө байж чадна гэж шийдсэн юм. Гэхдээ бүх улс орон гуравдагч хүйстэй байдаггүй тул тэд гадаадад хэрхэн аялдаг нь тодорхойгүй.

Гурав дахь хүйс

5 Кафе ба бэлэн хоол

Канадад гэртээ хоол хийх тийм ч түгээмэл биш бөгөөд нэг их гайхаад байхаар зүйл биш юм. Учир нь канадчууд ажилдаа дуртай хүмүүс байдаг. Кафед зууш идэх эсвэл супермаркетаас бэлэн хоол авах нь тэдэнд илүү хялбар. Энэхүү сонирхолтой чанар нь "South Park" хүүхэлдэйн кинонд маш нарийн ажиглагдана. Кафед хүнтэй цуг суух нь эелдэг занд тооцогдоно. Канадад нэгнийдээ зочлох тийм ч түгээмэл биш бөгөөд хүмүүс хаа нэг зоогийн газар эсвэл кафед суухыг илүүд үзнэ. Дашрамд хэлэхэд та зарим ресторанд согтууруулах ундаагаа өөрөө авчирч болдог.

Кафе ба бэлэн хоол

6 Цайны мөнгө

Бусад орнуудад үйлчилгээний ажилтнуудад гарын мөнгө өгөх нь тийм ч түгээмэл үзэгдэл биш байх. Гэхдээ Канадад энэ нь ердийн үзэгдэл бөгөөд мөнгийг зөвхөн зөөгч нарт төдийгүй шуудан, маникюр, үсчинд өгдөг. Мөн гарын мөнгө нь тухайн газарт төлсөн төлбөрийн 20 хувиас доошгүй байх ёстой. Хэрвээ та гарын мөнгө өгөхгүй бол бүдүүлэг хэрэгт тооцогдоно.

Цайны мөнгө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()