Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.09

2022-09-09, 10:50
1,611

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгслөө, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Узбекистанд уулзана, Шатахууны үнийн өсөлт дахин нэг эсэргүүцлийн жагсаал бий болгов зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.09
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгслөө

Их Британийн хамгийн удаан буюу 70 жил хаан ширээнд суусан хатан хаан Элизабет II 96 насандаа таалал төгслөө. "Тэрбээр Шотланд дахь Балморал шилтгээндээ пүрэв гарагийн үдээс хойш нас барсан талаар ханхүү Чарьз албан ёсоор зарласан" гэж BBC агентлаг мэдээлжээ.

Их Британийн хаан ширээнд өргөмжлөгдсөн ханхүү Чарьз III, "Цог жавхлант эрхэм дээдэстэн, хайрт ээжийгээ алдсанд гүнээ гашуудаж байна. Энэ гарз улс орон даяар, хаант улс, Хамтын нөхөрлөлийн орнуудад гүн гүнзгий мэдрэгдэх болов уу" гэв. Тэрбээр "Хатан хаан дэлхий даяар бусдын хайр хүндэтгэлийг хүлээж байсан нь манай гэр бүлийг бага ч атугай тайвшруулах болно" гэжээ.

II Элизабет буюу Элизабет Александра Мэри 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Английн Лондон хотод Мейфэр дүүрэгт, Вестминстерт төржээ. II Элизабет 1944 онд 18 насандаа Британийн армид алба хааж, дэлхийн хоёрдугаар дайныг үзэж байв.

Түүний хаанчилдаг 15 улсыг Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл гэж нэрлэдэг бөгөөд  хатан хаан бодит амьдрал дээр эдгээр орнуудын улс төрийн асуудалд оролцдоггүй байв. Хатан хаан II Элизабет 1500 гаруй жилийн турш Англи, Вэссэкс, Шотландыг хаанчилсан Виндзор хааны гэр бүлүүдээс гаралтай юм.

II Элизабет өнгөрсөн мягмар гарагт шинэ Ерөнхий сайдыг томилох ёслолд бүтэн өдрийг зарцуулсан нь түүний хувьд хамгийн сүүлд оролцсон төрийн ёслол байв. Ёслолын маргааш тэрээр Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзах ёстой байсан боловч хойшлуулаад байсан аж.

Хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгслөө

2 Путин дайнд юу ч алдаагүй гэв

ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор Украинд дайн өдүүлсэн. Үүнээс  хойш хоёр талаас тодорхой тооны цэрэг амь үрэгдэж, эдийн засгийн асар их хохирлыг Украин улс амсаж буй. Тэгвэл Путин дайнд юу ч алдаагүй гэж мэлзжээ. Тэрбээр "Бид юу ч алдаагүй гэдэгт би итгэлтэй байна. Цаашид ч алдахгүй. Гол зорилго бол тусгаар тогтнолоо бэхжүүлэх. Одоо болж буй зүйл бол зайлшгүй. Энэ нь зөвхөн бидэнд ашиг тустай гэдэгт би итгэж байна. Учир нь биднийг урагшлахад саад болж байсан өчүүхэн, түр зуурын бүх зүйл алга болно. Бид хөгжлийн хурдыг олно. Учир нь орчин үеийн хөгжил гагцхүү бүрэн эрхт байдалд тулгуурлах болно" гэж ярьжээ. 

Путин дайнд юу ч алдаагүй гэв

3 Цэнэглэгчгүй iPhone зарахыг Бразил улс хориглов

Бразилын Хууль зүйн яам “Apple”  компани цэнэглэгчийг нь утсандаа дагалдуулж зарах хүртэл тус улсад “iPhone” утас худалдахыг хоригложээ. Тус хэлтэс есдүгээр сарын 6-ны өдөр “iPhone 12” гарснаас хойш, ухаалаг гар утсаа цэнэглэгчгүйгээр зарсан технологийн компанид торгуулийн арга хэмжээ авахтай зэрэгцэн дээрх тушаалыг гаргасан байна.

Цэнэглэгчгүй iPhone зарахыг Бразил улс хориглов

4 Хойд Солонгос "Социалист үлгэрийн орон" байгуулна гэв

Хойд Солонгосын парламент энэ долоо хоногт хуралдаж, тус улсыг  “Социалист үлгэрийн орон” болгоход чиглэсэн хууль тогтоомжийг батлахаар болсон тухай төрийн хэвлэлүүд мэдээлжээ. Хойд Солонгосын Ардын дээд ассамблей анхны чуулганаа хийснээр  тохижилт, хөдөөгийн хөгжлийн тухай хоёр хууль баталсан тухай төрийн мэдээллийн агентлаг "KCNA" мэдээлэв.

Хойд Солонгос "Социалист үлгэрийн орон" байгуулна гэв

5 Хоёр Солонгосын хагацаж салсан гэр бүлүүдийг уулзуулна

Солонгосын дайны үед хагацаж салсан мянга мянган гэр бүлүүдийг эргэн уулзуулах талаар Өмнөд Солонгос улс Умардтай хэлэлцээ хийх гэж байна. Энэ бол Ерөнхийлөгч Юн Сук Ёл тавдугаар сард албан тушаалаа авснаас хойших Пёньянд чиглэсэн хамгийн сүүлийн үеийн арга хэмжээ юм. Хоёр Солонгосын иргэдийн хувьд хамгийн том баяр нь Чусокын баяр юм. Энэ нь намрын дунд сарын ургац хураалтын баяр бөгөөд томоохон уламжлалт баяр. Тиймээс ургацын баяраас өмнө яриа хэлэлцээг хийх уриалга дэвшүүлээд байна. "Хэлэлцээний огноо, байршил, хэлбэр, хэлэлцэх асуудлыг шийдэхдээ Хойд Солонгосын санал, давуу талыг харгалзан үзэхэд бэлэн байна" гэж Сөүлээс мэдэгджээ.

Хоёр Солонгосын хагацаж салсан гэр бүлүүдийг уулзуулна

6 Автобусанд мартагдсан охины үхэлд цэцэрлэгийн эрхлэгч уучлалт гуйжээ

Японы төв хэсэгт орших Шизүока мужийн нэгэн цэцэрлэгийн эрхлэгч 3 настай охины автобусанд орхигдсоны улмаас амь насаа алдсан явдалд  уучлалт гуйжээ. Кавамото Чина Макинохара хотын Кавасаки цэцэрлэгийн  автобусанд таван цаг орчим түгжигдсэн. Үүний  улмаас халуунд цохиулан нас баржээ.

Сургуулийн захирал Масуда Тацуёши, дэд захирал Сугимото Томоко нар эцэг эх, асран хамгаалагчидтай мэдээлэл хийснийхээ дараа хэвлэлийн бага хурал хийжээ. Захирал охины ар гэрийнхнээс уучлалт гуйсан ба шинэ захирал тодорсон даруйд даргын ажлаа өгөхөө мэдэгдсэн байна. Байнгын жолооч гэнэт амарсан тул хэрэг гарсан өдөр захирал автобусаа жолоодож явсан байна. Тэрбээр энэ ажлыг сайн мэдэхгүй байсан тул бүх хүүхдийг автобуснаас буулгаж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. "Автобусанд хүүхэд үлдсэн эсэхийг нэгээс олон ажилтан шалгадаг дүрэм журам байхгүйгээс алдаа гарсан" гэж дэд захирал тайлбарлав.

Автобусанд мартагдсан охины үхэлд цэцэрлэгийн эрхлэгч уучлалт гуйжээ

7 Шатахууны үнийн өсөлт дахин нэг эсэргүүцлийн жагсаал бий болгов

Индонези даяар иргэд Засгийн газрын шатахууны үнийг нэмэх шийдвэрийг эсэргүүцэж байна. Жакарта болон бусад хотод олон мянган ажилчид болон их сургуулийн оюутан жагсаал зохион байгуулжээ. Тэд шатахууны хөнгөлөлттэй үнээ 30 орчим хувиар нэмэх тухай шийдвэрийг хүчингүй болгохыг Засгийн газраас шаардаж байна.

Энэ нь дэлхийн эрчим хүчний хямралын үед инфляц аль хэдийн огцом өссөн үед тохиолдов. Үнэ өндөр байсан ч Жакартагийн шатахуун түгээх станцад машин, мотоцикл эгнэн зогсжээ. Зарим хүмүүс ачаалал нэмсэнд бухимдаж байгаагаа илэрхийлсээр байна.

Шатахууны үнийн өсөлт дахин нэг эсэргүүцлийн жагсаал бий болгов

8 Мьянмарын цэргийн удирдагч Путинтэй уулзлаа

Мьянмарын дээд генерал Мин Аун Хлайн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Хунтын удирдагч Оросын Алс Дорнодын Владивосток хотод болж буй эдийн засгийн форумд оролцохоор ирээд байна.

Энэхүү уулзалт нь өнгөрсөн онд Зүүн Өмнөд Азийн Мьянмарын засгийн эрхийг цэргийнхэн гартаа авснаас хойш хоёр орны удирдагчид уулзсан анхны тохиолдол болов.

Мьянмарын цэргийн удирдагч Путинтэй уулзлаа

9 БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Узбекистанд уулзана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нар ирэх долоо хоногт ШХАБ-ын чуулганы хүрээнд Узбекистанд уулзана. "Уг чуулган Самарканд хотноо есдүгээр сарын 15-16-нд зохион байгуулагдана" гэж Хятадад суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов хэллээ.

Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Ши дарга анх удаа гадаад айлчал хийж буй нь Узбекистан юм. Тэрбээр Узбекистанаас өмнө Казахстанд айлчлах төлөвтэй байна. Оросын хэвлэлүүд ингэж мэдээлсэн боловч бүрэн баталгаатай биш аж. Узбекистаны айлчлалын талаар Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нингээс асуухад тодорхой хариулт хэлээгүй.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Узбекистанд уулзана

10 БНХАУ-ын гадаад валютын нөөц 2018 оны X сараас хойших хамгийн доод түвшинд хүрэв

БНХАУ-ын гадаад валютын нөөц сүүлийн хоёр сар дараалан буурснаар сүүлийн дөрвөн жил орчмын доод түвшинд хүрлээ.

Наймдугаар сарын эцсийн байдлаар гадаад валютын нөөц нь гурван их наяд ам.доллар болжээ. Энэ нь 2018 оны аравдугаар сараас хойших доод түвшин болж байна. БНХАУ-ын гадаад худалдааны ашиг өнгөрсөн сард 21.9 тэрбум ам.доллароор буурсан нь гадаад валютын нөөц буурахад гол жин даржээ.

БНХАУ-ын гадаад валютын нөөц 2018 оны X сараас хойших хамгийн доод түвшинд хүрэв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()