Үхлийг бизнес болгосон Фред Лейхтерийн амьдралын түүх

Та өмнө нь хэрэгтнийг цаазлах багаж хэрэгслийг хаанаас авдаг бол гэж бодож байсан уу? Тэгвэл бид танд Фред Атур Лейхтер (Fred Artur Leuchter) гэх эрийн талаар сонирхолтой мэдээг зориулж байна. Хачирхалтай нь тэрээр цаазын ялын төхөөрөмж нийлүүлдэг гэмт хэрэгтэн юм. 

Үхлийг бизнес болгосон Фред Лейхтерийн амьдралын түүх

Фред Артур Лейхтер нь 1943 онд Массачусетсийн Малден хотод төрсөн бөгөөд түүний эцэг мужийн засан хүмүүжүүлэх газрын тээврийн хэсэгт ажилладаг байсан учир АНУ-ын хорих ангиудаар ихээхэн зочилдог байсан гэнэ. 

Хүүгийн анхаарлыг хамгийн их татаж байсан зүйл цаазын ялыг хэрэгжүүлдэг өрөө байв. Тэрээр дүүжлүүр, хийн камер болон цахилгаан сандлыг ихэд сонирхон хардаг байж. Энэ үед Фред өөрийнхөө сонирхлыг таньж мэдсэн байна. 

Лейхтер Бостонд түүхийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан боловч мэргэжлээрээ ажиллаагүй аж. Ингээд тэрээр 1978 онд өөрийн сонирхолд нийцсэн ажлаа хийх болж, цахилгаан секстант хийх эрх авчээ.

Гэхдээ Лейхтерийн орлогын эх үүсвэр "Fred Leuchter Associates" компани байсан бөгөөд уг компани цаазын ялыг хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг байсан гэнэ. Инженерийн бүтээлийг хийхийн тулд нэн түрүүнд техникийн мэргэжилтэй болох хэрэгтэй байсан ч Фред өөртөө хуурамчаар диплом гаргаж, цахилгааны инженер болсон байна.

Лейхтерийн компани чанартай бүтээгдэхүүнийг цөөн тоогоор үйлдвэрлэдэг байсан бөгөөд үүнд цахилгаан сандал, дүүжлүүр, үхлийн тун тарих аппарат, хийн камер зэргийг хийж байжээ. Ярилцлагын үеэр Фред өөрийгөө сайн үйл хийж байгаа хэмээн ярьж байсан удаатай.

Энэ бол цагаа олсон шийдвэр байсан бөгөөд тухайн үед цаазын ялтай холбоотой маргаан АНУ даяар газар авч байв. АНУ-ын хорих ангид ашиглаж байсан цаазын ялын тоног төхөөрөмж чанаргүй байсан учир хоригдлууд нас барахынхаа өмнө маш их тарчилж байжээ. 

Лейхтер маш хурдан амжилтад хүрч цаазын ял гүйцэлдүүлэх тоног төхөөрөмжийг хэд хэдэн мужид нийлүүлж, баталгаат хугацаа өгч, засвар үйлчилгээгээ өөрсдөө хариуцах болов. 

Лейхтерийн тоног төхөөрөмж бусад өрсөлдөгч байгууллагаас хямд хэрнээ чанартай байсан нь "Fred Leuchter Associates" компанийн орлого, нэр хүндэд сайнаар нөлөөлж байсан юм. Цахилгаан сандлыг 35 мянган доллар, үхлийн тунгийн аппаратыг 30 мянган доллар, дүүжлүүрийг 85 мянган доллароор худалдаж авах боломжтой байжээ. Харин хамгийн үнэтэй нь хийн камер байсан бөгөөд энэ нь 200 мянган доллар хүрч байв.

Лейхтерийн бизнесийн бас нэг онцлог нь тэрээр ачааны автомашин дотор цаазын ялыг биелүүлэх боломжийг олгодог байсан бөгөөд хэрэглэгч 100 мянган доллароор үхлийн тун хийх аппарат бүхий ачааны машиныг түрээслэх боломжтой байжээ. Үүнээс гадна эмч болон гэрч нарт зориулсан камер ч бий.

Гэвч бүх зүйл тийм ч дардан байсангүй. 1990 онд түүнийг залилангийн хэрэгт буруутгасан байна. Ялтан үхлийн тунгийн нөлөөнд автсанаар хялбар нас барах бус харин тарианд агуулагдах хорны улмаас мэдээ алддаг байсан гэжээ.

Лейхтерийн амьдралдаа хийсэн хамгийн том алдаа Эрнст Цюндельтэй нөхөрлөсөн явдал юм. Эрнст Цюндель нь нацистууд еврейчүүдийг хоморголон хөнөөсөн явдлыг худал зүйл хэмээн итгэж, түүнийгээ бусдад үнэмшүүлэхийг зорьдог нэгэн байжээ.

Өөрийн энэхүү итгэж явдаг онолын талаарх мэргэжилтний үзэл бодлыг сонсохын тулд Цюндель нь Лейхтерт хандсан бөгөөд Лейхтер ч туслахад бэлэн байжээ. Лейхтер тус онолын талаар судлаад зогсохгүй Польш явж, еврейчүүдийг олноор нь хорьж байсан зартай Аушвицын хорих лагерийн хананаас дээж авсан байна. Хананаас авсан дээжийн шинжилгээгээр еврейчүүдийг устгахад ашиглагдсан гэгддэг “Циклон Б” хэмээх хорт хий байхгүй байсан нь Лейхтерийг гайхшируулж, Цюнделийн үзлийг үнэн болохыг баталсан байна.

Хэдийгээр Лейхтер нь Эрнст Цюнделийн үзлийн эсрэг байсан ч өөрийн эрхгүй түүний онолыг хүлээн зөвшөөрчээ. Ингээд тэр “Лейхтерийн дүгнэлт” гэх 4 бүлэг номыг өөрийн "Samisdat Publishers" хэвлэлийн газар 1988 онд хэвлүүлсэн бөгөөд тэрхүү номон дээрээ еврейчүүдийг олноор нь хорт хий ашиглан хөнөөгөөгүй хэмээн бичсэн байна. Үүнээс гадна тэд хэд хэдэн шинжлэх ухааны нийтлэл бичиж, Лейхтерийн Польш руу аялсан талаар кино хүртэл хийсэн байна.

Лейхтер АНУ-ын мужуудад энэхүү судалгааны сэдвийнхээ дагуу лекц орох болсон ч амжилтад хүрээгүй аж. Тэгтэл мань эрийн судалгааны дүгнэлт зөв гарсан ч дээжээ буруу авсан болох нь хожим тогтоогдсон байна. Тэрээр зузаан хананы тоосгыг сугалж дээж аван шинжилгээ хийсэн бөгөөд “Циклон Б” нь аливаа бодисын гүнд нэвтэрч чаддаггүй учраас зузаан хананы тоосгонд нэвчих үндэслэлгүй аж. 

Ийнхүү техник болон химийн мэдлэг муу байсан нь Лейхтерийн амьдралыг сүйрүүлсэн байна. Бүх хүн Лейхтерээс нүүрээ бууруулж, еврейчүүдэд тохиолдсон гунигт явдлыг үгүйсгэгч хэмээн цоллож, түүний компанид еврейн эсрэг үзэлтэй болон неонацистууд ажилладаг хэмээн цуу яриа тархах болжээ.

Зовлон ганцаараа ирдэггүйн адилаар уг зохион бүтээгчийг төрөөс шалгахад Лейхтер мэргэжлийн боловсролгүй нь ил болж, эрхэлж буй ажлаа үргэлжлүүлэх хориотой болсон гэнэ. Компанийн бүх гэрээг цуцалж, компанид өртэй байсан байгууллагууд буцаан төлөхөөс татгалзсан байна.

Лейхтерийн шүүх хурал болсон ч азаар тэр батлан даалтаар суллагдсан аж. Ядуу амьдрал, өс хонзонг тэсвэрлэж чадаагүй Лейхтерийн эхнэр шүүх хурлын дараа түүнээс салсан байна. Нэр төр нь шороонд арчигдсан Лейхтер Их Британи руу зугтсан боловч баригдаж АНУ руу эргэн хөөгджээ.

Харин өнөөдөр 76 настай Фред Артур Лейхтер энгийн нэгэн америкийн тэтгэврийн хүн болжээ.  1999 онд Лейхтерийн талаар “Mr. Death: The Rise and Fall of Fred A. Leuchter, Jr” баримтат киног хийсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()