Үзэсгэлэнт бүсгүй Бейонсегийн хөвсгөр бүсгүйчүүдэд зориулсан хувцаслалтын хэв маягууд

Хөвсгөр бүсгүйчүүдийн хувьд өөрт тохирсон загварлаг хувцас сонгох гэдэг бага зэрэг төвөгтэй байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ өөрийн сул талыг нууж, давуу талыг тодотгосон хувцас өмссөнөөр та загварлаг, дэгжин, галбирлаг харагдах боломжтой. Алдарт дуучин Бейонсе хэдийгээр туранхай биш ч тэр хувцаслалтынхаа хэв маягийг зөв сонгосны ачаар үргэлж үзэсгэлэнтэй, сайхан харагдаж чаддаг байна. Plus-size бүсгүйчүүд түүний загвараас жишээ авах боломжтой. Ингээд үзэсгэлэнт бүсгүйн хувцаслалтаас сонирхоцгооё.

Үзэсгэлэнт бүсгүй Бейонсегийн хөвсгөр бүсгүйчүүдэд зориулсан хувцаслалтын хэв маягууд

Дуучин бүсгүй Бейонсе ерөнхийдөө махлаг талдаа байсан ч өөрийн энэхүү сул талыг гайхалтайгаар нууж чаддаг байсан юм. Гэвч төрсний дараа түүний хувьд илүүдэл жин асуудал болсон гэхэд болно. Эхний төрөлтийнхөө дараа удаан хугацаанд хичээсний үр дүнд тэр турж чадсан ч дахин жирэмсэлсэн бөгөөд энэ удаад ихэр тээлттэй байсан учир 35 кг нэмсэн байна.

Ингээд түүний жингийн талаар маш их шүүмж цахим сүлжээгээр тархаж, Бейонсегийн ээж Тина Ноулз охиноо өмөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн аж. Шүтэн бишрэгчид нь хүртэл түүнийг бие галбиртаа болон өөртөө анхаарахгүй байна хэмээн жирэмсэн байх үед нь шүүмжилж байжээ.

Тинагийн хэлж байгаагаар энэ бүх шүүмжийг сонссон Бейонсе сэтгэл санааны гүн хямралд орсон гэнэ. Бүсгүйн жирэмслэлт нэлээд хүндрэлтэй байсан бөгөөд сүүлийн саруудад тэр бүр алхаж ч чадахгүй байсан аж.

Ээжийнх нь хэлсэн үг шүтэн бишрэгчид болон цахим сүлжээ хэрэглэгчдийн сэтгэлд хүрсэн бололтой бүгд чимээгүй болжээ. Бүсгүй хүү Сэр болон охин Румигаа төрүүлснийхээ дараа жин хасах ажиллагаанд идэвхтэй орсон юм. Гэвч жирэмсний үед нэмсэн бүх жингээ тэр хасаж чадаагүй ч сэтгэл санаагаар унахгүйгээр харин ч илүү дэгжин болсон аж.

Бейонсе өргөн таазтай гэдгээрээ алдартай бөгөөд түүнийгээ ч гайхалтайгаар тодотгож чаддаг. Хэдийгээр тэр махлаг хэвээрээ байгаа ч шорт, мини-банзал, гүн ухлаадастай даашинз өмсөхөөс огт татгалздаггүй. Мэдээж бусад бүсгүйчүүдийн адилаар Бейонсе өөрийн бие галбирын сул талыг нууж, давуу талыг харуулах нууцтай.

Жишээлбэл: Хэрвээ Бейонсе шорт өмсөхөөр шийдсэн бол тэр өндөр суудалтай шортыг сонгодог бөгөөд энэ нь гэдсийг дарж, бэлхүүсийг нарийн харагдуулж өгдөг. Харин мини-банзал өмсөх үедээ дээгүүрээ төрөл бүрийн тансаг гоёл чимэглэлтэй оверсайз хүрэм, жакет өмсдөг байна.

Ингээд хөвсгөр бүсгүй та Бейонсегийн дараах хувцаслалтаас жишээ аваарай.

Ингээд хөвсгөр бүсгүй та Бейонсегийн дараах хувцаслалтаас жишээ аваарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()