Хэрхэн богино хугацаанд ядаргаагаа тайлах вэ?

Хэдийгээр бид бүтэн өдрийн турш маш их ажилладаг ч өөртөө амрах зав гаргах нь бага байдаг. Богинохон хугацаанд ч болов амрах нь эрч хүчээр цэнэглэгдэж, төлөвлөсөн ажлаа аз жаргалтайгаар дуусгаж, гэртээ сэтгэл хангалуун харихад туслах болно. Ингээд бид танд ердөө 60 секундэд хэрхэн ядаргаагаа тайлах зөвлөгөөг хүргэе.

Хэрхэн богино хугацаанд ядаргаагаа тайлах вэ?

1 Тааз руу хараад 60 секунд тоолоорой

Хүн бүр энэхүү аргаар ядаргаагаа тайлах боломжтой. Толгойгоо дээш өргөх үед даралт буурч, хүзүү болон нурууны нугалам тэгширч, нүд амардаг учир бид богино хугацаанд ажлын ядаргаагаа тайлж чадна. 60 хүртэл тоолж байх үедээ та ядарсан эсвэл бухимдсан байгаагаа мартаж ажлаа дахин эрч хүч дүүрэн эхлүүлэх юм.

Тааз руу хараад 60 секунд тоолоорой

2 Хийх шаардлагатай ажлуудаа тэмдэглэлийн дэвтэр дээр бичээрэй

Ажлын байраа орхихгүйгээр амрах бас нэгэн гайхалтай боломж нь хийх шаардлагатай зүйлсийнхээ жагсаалтыг тэмдэглэлийн дэвтэр дээр бичих явдал юм. Энэ нь жижиг ажил ихтэй хүмүүст ихээхэн тохирох бөгөөд тэмдэглэл хөтлөх үед хийх боломжгүй, хэцүү зүйл байхгүй мэт санагдана. Үүнээс гадна бичилт хийж байх явцад та зарим ажлаа аль хэдийн дуусгасан болохоо мэднэ.

Хийх шаардлагатай ажлуудаа тэмдэглэлийн дэвтэр дээр бичээрэй

3 Амьсгалын дасгал хийгээрэй

Энэхүү дасгал нь ядаргаа тайлахад туслахаас гадна сэтгэл хөдлөлийг тэнцвэржүүлж өгнө. Гүн амьсгал авч, гаргах үед биеийн бүх булчин суларч, зүрхний цохилт удааширч, стресс болон ядаргаа уурших мэт алга болдог. Ердөө л 10 удаа амьсгалын дасгал хийхэд та бүтэн өдрийн турш амгалан, тайван байх болно.

Амьсгалын дасгал хийгээрэй

4 Бясалгал хий

Бясалгал хийхийн тулд заавал иогийн байрлал авч, ямар нэгэн нууц тарни унших шаардлагагүй. Зүгээр л өөрт эвтэй байрлалаар сууж, тэнгэрт нисэж байгаа эсвэл далайн эрэг дээр амарч байгаагаар төсөөлөөд үзээрэй. Ийнхүү нэг минутын турш өөрийн хүсэл мөрөөдлийг бодох нь тархийг амрааж сэргээхэд тусална гэдэгт итгэлтэй байж болно.

Бясалгал хий

5 Тайвшралыг мэдэр

Эхний удаагаар та тайвшралыг мэдрэхгүй байх магадлалтай ч туршаад үзэхэд илүүдэхгүй. Тэгш зогсоод залбирах гэж байгаа мэт гараа нийлүүлж урдаа барина. Нүдээ аниад зөвхөн яг одоогийн өөрийн мэдрэмжид анхаарал хандуулаарай. Энэ дасгалыг хийхэд мөн л нэг минут байхад л хангалттай.

Хэрвээ тайвшралыг мэдэрч чадаагүй бол хэд хэдэн удаа оролдоод үзээрэй. Хэд хэдэн удаа давтаж хийсний үр дүнд таны ажлын бүтээмж нэмэгдэж, эрч хүчээр цэнэглэгдэх болно.

Тайвшралыг мэдэр

60 секунд бол сөрөг бодлоос ангижирч, асуудлаа богино хугацаанд ч болов мартахад хангалттай гэдгийг мартаж болохгүй. Зүгээр л цагаа зөв зарцуулах шаардлагатай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()