Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.07

2022-09-07, 09:14
1,822

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Хар салхи Өмнөд Солонгосыг бүхэлд нь дайрахаар байна, ОХУ-ын эдийн засаг дайны өмнөх үеийн түвшинд хүрэхэд 10 жил шаардагдаж магадгүй, БНХАУ-ын Гуйжоу мужийн нийслэл Гуйян хотод хэсэгчлэн хөл хорио тогтоолоо зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.07
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Орос улс Японы маргаантай арлууд руу зорчиход виз шаардагдана

Орос улс Хоккайдо орчмын маргаантай арлуудад визгүй зорчих тухай Японтой байгуулсан гэрээгээ цуцаллаа. Энэ нь Москвагийн түрэмгийллийг буруутгаж буй Японы эсрэг авсан үйл ажиллагаа гэж ОХУ-ын хууль тогтоогч тайлбарлав. Мөн Оросын тус шийдвэр Японы иргэдийн дургүйцлийг хүргээд байна.

Харилцан хөтөлбөрийн хүрээнд Японы хойд нутаг ОХУ-ын өмнөд Курилын арлууд гэгддэг бүс нутгийн оршин суугчид Япон руу зорчих визээс чөлөөлөгддөг байв. ОХУ-ын парламентын доод танхим болох Төрийн Думын олон улсын хорооны дарга Леонид Слуцкий "Энэ нь Японы засгийн газраас үзүүлж буй хууль бус хориг арга хэмжээний дарамт, барууны Оросыг үзэн ядах бодлогод нэгдсэний хариу үйлдэл" гэж мэдэгджээ.

Орос улс Японы маргаантай арлууд руу зорчиход виз шаардагдана

2 Франц болон Герман улсууд нэгнээ эрчим хүчээр хангана

Герман улс байгалийн хий, цахилгаан эрчим хүчний хямралд ороод буй. Тиймээс хэрвээ шаардлагатай бол Франц улс тэднийг хийгээр хангахад бэлэн гэж Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэллээ. Энэ нь Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралын эсрэг Европын эв санааны нэгдмэл байдлыг харуулж буй аж. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр Германы канцлер Олаф Шольцтой утсаар ярьсны дараа уг мэдэгдлийг хийжээ.

Франц болон Герман улсууд нэгнээ эрчим хүчээр хангана

3 Хятадад газар хөдөлж 65 хүн нас баржээ

Хятадын баруун өмнөд хэсэгт хөрсний гулгалт үүсгэж, байшин барилгуудыг чичрүүлсэн хүчтэй газар хөдлөлтийн улмаас наад зах нь 65 хүн амиа алджээ. Мөн олон зуун хүн шархадсан гэж тус улсын төрийн хэвлэлүүд мэдээлэв. Тектоник хавтангууд хоорондоо нийлдэг, байнга газар хөдлөлтөд өртдөг Сычуань мужийн Лудин уулархаг бүсэд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос нэг өдрийн дараа 16 хүн сураггүй алга болсон байна. Газар хөдлөлт нь 21 сая оршин суугчтай Чэнду мужийн төв барилгуудыг доргиосон аж.

Хятадад газар хөдөлж 65 хүн нас баржээ

4 Хар салхи Өмнөд Солонгосыг бүхэлд нь дайрахаар байна

“Хиннамнори” хар салхи Өмнөд Солонгосын Геожэ хотын ойролцоо дайран өнгөрчээ. Урьдчилсан байдлаар нэг хүн сураггүй алга болж, хэд хэдэн байгууламжид эвдрэл гэмтэл гарсан гэх мэдээлэл байна. Орон нутгийн цагаар үүрийн 04:50-д хар салхи дайрсан гэдгийг Цаг уурын агентлаг мэдээллээ. Хамгийн хүчтэй хар салхи айсуй талаар мэргэжилтнүүд өмнө нь анхааруулж байсан.

Хар салхи тус улсын зүүн өмнөд эрэг дэх Чежү арал болон Улсан хотыг дайран өнгөрчээ. Тиймээс нефть боловсруулах болон химийн үйлдвэрүүд, атомын цахилгаан станцууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ. Цаг уурын албанаас иргэдийг үргэлжлүүлэн гэрээсээ гарахгүй байхыг анхааруулаад байна. Мөн Хятад, Япон даяар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Хар салхи Өмнөд Солонгосыг бүхэлд нь дайрахаар байна

5 Оросын сэтгүүлчийг эх орноосоо урвасан хэргээр яллалаа

Оросын эрэн сурвалжлах сэтгүүлч Иван Сафронов эх орноосоо урвасан хэргээр 22 жилийн ял авчээ. Түүнийг Оросын цэргийн нууцыг Чехийн тагнуулын байгууллагад дамжуулсан хэргээр буруутгасан. Тэр өөрийгөө нээлттэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулсан, ямар ч хууль бус зүйл хийгээгүй гэж мэдүүлжээ.

Сафронов нь 10 жил сэтгүүлчээр ажилласан бөгөөд Оросын тэргүүлэх өдөр тутмын сэтгүүл Коммерсантад цэрэг, батлан хамгаалахын сэдвээр бичдэг байв. Улмаар 2020 оны тавдугаар сараас Оросын сансрын станц Роскосмост зөвлөхөөр ажиллах болжээ. Роскосмос компани түүнийг улсын нууцад нэвтрэх эрхгүй бөгөөд буруутгаж буй хэрэг нь компанитай ямар ч хамааралгүй гэж мэдэгдсэн.

Оросын сэтгүүлчийг эх орноосоо урвасан хэргээр яллалаа

6 Хятад улс Covid-19-ийн амьсгалын замын вакциныг зөвшөөрөв

Хятад улс Covid-19-ийн амьсгалын замын вакциныг зөвшөөрсөн анхны орон боллоо. “CanSino”-д үйлдвэрлэсэн вакцин нь булчинд тарьдаг вакцинтайгаа төстэй найрлагатай. Амьсгалын замаар ашиглах вакцин биед хоргүй аденовирусыг вирустэй хэрхэн тэмцэхийг заадаг генетикийн кодыг тээвэрлэгч болгон ашигладаг.

"Нарийн ширхэгтэй амьсгалдаг "Convidecia Air” вакцин нь нэг удаагийн хэрэглээний дараа сайн хамгаалалт өгч чадна" гэж компани мэдэгдэв. Хятад тус вакциныг хүлээн зөвшөөрсөн бол Их Британи, АНУ-ын багууд хамрын шүрших вакциныг судалж байна.

Хятад улс Covid-19-ийн амьсгалын замын вакциныг зөвшөөрөв

7 Сөүл Токиотой батлан ​​хамгаалахын дээд хэмжээний хэлэлцээ хийнэ

"Өмнөд Солонгос, Японы батлан ​​хамгаалах салбарын ахлах албан тушаалтнууд Сөүлд уулзана" гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Тус уулзалт нь сүүлийн зургаан жилийн дараа болж буй анхны уулзалт юм.

Өмнөд Солонгосын Батлан ​​хамгаалахын дэд сайд Шин Беом Чул, Японы Олон улсын асуудал эрхэлсэн дэд сайд Масами Ока нар Сөүлийн батлан ​​хамгаалахын яриа хэлэлцээний хүрээнд хэлэлцээ хийх аж.

Сөүл Токиотой батлан ​​хамгаалахын дээд хэмжээний хэлэлцээ хийнэ

8 ОХУ-ын эдийн засаг дайны өмнөх үеийн түвшинд хүрэхэд 10 жил шаардагдаж магадгүй

АНУ болон Европын Холбооноос авч буй хориг арга хэмжээнүүдийн нөлөөгөөр ОХУ-ын эдийн засагт удаан хугацаанд үргэлжлэх гүнзгий хямрал нүүрлэж магадгүйг тус улсын Засгийн газрын бэлтгэсэн дотоод тайланд дурдсан байна. 

Энэхүү тайланд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг гурван хувилбараар тооцоолон харуулжээ. Үүнээс хоёр хувилбар нь ирэх онд эдийн засгийн агшилт улам эрчимжинэ гэж үзсэн байна.

ОХУ-ын эдийн засаг дайны өмнөх үеийн түвшинд хүрэхэд 10 жил шаардагдаж магадгүй

9 БНХАУ-ын Гуйжоу мужийн нийслэл Гуйян хотод хэсэгчлэн хөл хорио тогтоолоо

Зургаан сая хүн амтай тус хотод даваа гарагт COVID-19-ийн халдварын 132 тохиолдол бүртгэгдсэн байна.

COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж байгаагаас Гуйян хотын 10 дүүргийн зургаад нь пүрэв гараг хүртэл хатуу хөл хорио тогтоожээ. Энэ хүрээнд оршин суугчдыг COVID-19-ийн шинжилгээ өгөхөөс бусад шалтгаанаар гэрээс гарахыг хориглосон байна.

БНХАУ-ын Гуйжоу мужийн нийслэл Гуйян хотод хэсэгчлэн хөл хорио тогтоолоо

10 “Porsche” энэ оны сүүлийн хагаст багтан IPO хийхээр төлөвлөж байна

“Volkswagen” компани энэ онд “Porsche”-ийн хувьцааг олон нийтэд санал болгох төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхээр боллоо.

Энэ сарын эцсээр эсвэл ирэх аравдугаар сард IPO хийхээр төлөвлөж байгаагаа тус компани мэдээлэв. IPO гаргах хүрээнд “Volkswagen” болон “Porsche” оны эцэс гэхэд толгой компани руу ашгаа шилжүүлэх гэрээг эцэслэхээр байгаа аж. Оронд нь хамтын ажиллагааны гэрээ байгуулах гэнэ.

“Porsche” энэ оны сүүлийн хагаст багтан IPO хийхээр төлөвлөж байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()