Сөдөн куртка-г угаалгын машинд хэрхэн угаах вэ?

Азаар хүн бүр хүссэн үедээ гэртээ хувцсаа угаах боломжтой болсон. Гэвч гадуур хувцас болох сөдөн курткаг гэрт угаахад заримдаа хийсэн зүйлдээ харамсах тохиолдол гардаг. Тэгвэл бид танд сөдөн курткаг гэртээ хэрхэн харамсахгүйгээр угаах талаар зөвлөгөөг хүргэе.

Сөдөн куртка-г угаалгын машинд хэрхэн угаах вэ?

1. Куртканы дотор талыг нь гадагш харуулаад бүх цахилгааныг татаж, товчийг нь товчлоорой. Энэ тохиолдолд куртканы гоёл чимэглэл муудна гэж санаа зовох хэрэггүй.

2. Зөвхөн шингэн угаалгын бодис ашиглаарай. Учир нь энгийн угаалгын нунтгийг гадуур хувцаснаас арилгах гэдэг бараг л боломжгүй байдаг. Үүнээс гадна шингэн угаалгын нунтаг нь хувцас цахилгаанжихаас хамгаалдаг.

3. Куртканы сөдийг бөөгнүүлэхгүйн тулд угаалгын машиндаа хэд хэдэн теннисний бөмбөг хийгээрэй.  

4. Зөөлөн угаалгын горимыг ашиглах бөгөөд усны дулаан нь 30 градус байхад л хангалттай.  Хэд хэдэн удаа давтан зайлах хэрэгтэй.

5. Сөдөн курткаг бусад хувцастай хамтад нь угаах хэрэггүй.

6. Паарнаас холхон газар дэлгэж хатаагаарай. Боломжтой бол тагтан дээр хатаах нь илүү тохиромжтой бөгөөд урьдаар бөөгнөрсөн хэсгийг тараахаа мартуузай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()