Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.02

2022-09-02, 09:53
1,489

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Пакистанд үерийн улмаас 1191 хүн нас баржээ, Горбачёвыг Ельциний хажууд оршуулна, БНСУ Ковид-19-ийн эсрэг сүүлчийн хязгаарлалтаа цуцлав зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.02
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Герман улс Энэтхэг-Номхон далайд цэргийн үйл ажиллагаагаа нэмнэ

Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын нөлөөлөл улам нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор Герман улс Энэтхэг-Номхон далай руу байлдааны хөлөг онгоцнуудаа илгээж холбоотнуудтай хамтарсан сургуулилалт хийх замаар цэргийн оролцоогоо өргөжүүлнэ гэв.

Герман улс өнгөрсөн жил Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүс рүү анхны байлдааны хөлөг онгоцоо илгээсэн. Энэ нь сүүлийн 20 жилд тохиолдоогүй үйл явдал байв. Тэгвэл энэ сард Австралитай хамтарсан цэргийн сургуулилалтын хүрээнд 13 цэргийн нисэх онгоц илгээжээ. Тус улс дэлхийн хоёр ч дайнд үүрэг гүйцэтгэж оролцсон учир бусад холбоотнуудаа бодвол аюулгүй байдлын бодлогодоо болгоомжтой ханддаг бөгөөд олон улсын худалдаанд илүү анхаардаг. Хятадын эдийн засгийн хурдацтай тэлэлт Германы эдийн засгийг ч өсгөдөг. Тиймдээ ч 2016 онд Герман нь Хятадын худалдааны гол түнш болсон.

Герман улс Энэтхэг-Номхон далайд цэргийн үйл ажиллагаагаа нэмнэ

2 “Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс”-ийг авах тохиролцоонд хүрлээ

“Рио Тинто” компани одоогоор “Туркойс Хилл Ресурс” компанийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 49 хувийн хувьцааг худалдан авах замаар тус компанийг бүрэн эзэмших санал гаргасан нь дэмжигдэж зарчмын тохиролцоонд хүрэв.

“Рио Тинто” компани эцсийн саналдаа “Туркойс Хилл Ресурс” компанийн нэгж хувьцааг 43 канад.доллароор буюу компанийн 49 хувийг нийт 3.3 тэрбум ам.доллароор үнэлсэн. Энэхүү саналыг “Туркойс Хилл Ресурс” компанийн ТУЗ-өөс байгуулсан хөндлөнгийн Тусгай хороо бүрэн дэмжсэнээр хувьцаа эзэмшигчдийнхээ дунд санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ. Уг санал хураалт энэ оны дөрөвдүгээр улиралд зохион байгуулагдах төлөвтэй байна. Саналыг баталгаажуулахад жижиг хувьцаа эзэмшигчдийн олонхын санал шаардлагатай юм.

“Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс”-ийг авах тохиролцоонд хүрлээ

3 Пакистанд үерийн улмаас 1191 хүн нас баржээ

Үерийн улмаас халдварт өвчний дэгдэлт гарч болзошгүй байгаа тул Пакистан улс олон улсын тусламжийг дахин уриалж байна. Пакистаны бүс нутгуудад зургаадугаар сарын дунд үеэс хойш жилийн дунджаас хамаагүй их хэмжээний хур тунадас орсон юм. Орон нутгийн гамшгийн албаныхны мэдээлснээр одоогийн байдлаар 1191 хүн нас барсан байна. 

Пакистанд үерийн улмаас 1191 хүн нас баржээ

4 НҮБ: Шинжаанд хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй

НҮБ-аас Исламын шашинтнууд голдуу амьдардаг Шинжаан мужид "хүний ​​эрхийг ноцтой зөрчсөн" гэж Хятадыг буруутгав. НҮБ-ыг уг тайланг нийтлэхгүй байхыг Хятад улс уриалсан бөгөөд  барууны  зохион байгуулсан "хэт туйлшрал" гэж нэрлэжээ. Тайланд дурдахдаа  исламын шашинт уйгур болон бусад үндэстний цөөнхийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэх мэдэгдлийг нийтэлсэн бөгөөд Хятад үүнийг үгүйсгэдэг. Гэвч мөрдөн байцаагчид эрүүдэн шүүж "хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" байж болзошгүйг илтгэсэн "итгэмжит нотлох баримт" олсон гэж мэдэгдэв.

НҮБ: Шинжаанд хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй

5 Европын холбооны визтэй орос иргэдийн нэвтрэх эрхийг хязгаарлана

Европын холбооны Гадаад хэргийн сайд нар Москватай байгуулсан визний хэлэлцээрийг зогсоохоор тохиролцсон. Энэ нь Оросын иргэдийг Европын орнуудад нэвтрэхэд хүндрэл учруулж байна. Украин болон зарим гишүүн орнууд бүхэлдээ хориг тавихыг уриалж байгаа ч Франц, Герман зэрэг бусад орнууд эсэргүүцэв.

Европын холбооны визтэй орос иргэдийн нэвтрэх эрхийг хязгаарлана

6 Ерөнхий сайдын ёслолд Хатан хаан оролцохгүй

Хатан хаан II Элизабет 70 жилийн хаанчлалын түүхэндээ анх удаа Их Британийн шинэ Ерөнхий сайдыг Букингемийн ордон биш Балморалд хүлээн авах гэж байна. Өдгөө 96 настай Хатан хаан 1600 км холын аяллаас татгалзаж буй тул Борис Жонсон ба түүний залгамжлагч түүн дээр очно гэдгийг хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Ерөнхий сайдын ёслолд Хатан хаан оролцохгүй

7 Горбачёвыг Ельциний хажууд оршуулна

Зөвлөлтийн сүүлчийн удирдагч Михаил Горбачёв мягмар гарагт өвчний улмаас 91 насандаа таалал төгссөн. Түүнийг тэнгэрт дэвшсэнд барууны удирдагчид гүнээ эмгэнэл илэрхийлж, хүндэтгэсэн бол оросууд сөрөг хандлагатай байв.

Горбачёвтой салах ёслолыг ирэх бямба гарагт зохион байгуулна. Тэр болтол түүний шарилыг ОХУ-ын Большой театр болон Төрийн Думын дунд орших "Дом Союзов" гэх барилгад хадгалах аж. Гэхдээ салах ёслолыг төрийн хэмжээнд зохион байгуулах эсэхийг зарлаагүй байна.

Горбачёвыг Ельциний хажууд оршуулна

8 Ёс зүйгүй үйлдэл гаргасан ДЭМБ-ын даргыг ажлаас нь чөлөөлжээ

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн тэргүүн Такэши Касайг тодорхойгүй хугацаагаар албан тушаалаас нь огцруулжээ. Учир нь түүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хүчирхийлэл үйлдсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж 30 гаруй ажилтан гомдол гаргасан байна. Гүйцэтгэх зөвлөлд илгээсэн захидалд дурдсанаар Касай өөртэй нь холбоотой аливаа ноцтой баримт бичгийг устгахыг ахлах менежерүүдээс шаардсан гэжээ. Түүнчлэн мэдээллийн технологийн ажилтнуудад бүх ажилтны цахим шууданг хянах заавар өгсөн байна.

Ёс зүйгүй үйлдэл гаргасан ДЭМБ-ын даргыг ажлаас нь чөлөөлжээ

9 БНСУ Ковид-19-ийн эсрэг сүүлчийн хязгаарлалтаа цуцлав

Өмнөд Солонгос улсад зорчигсод өнгөрсөн бямба гарагаас эхлэн тус улсад ирэхээсээ өмнө Covid-19-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй болжээ. Аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор Ковид-19-ийн халдвараас сэргийлэх сүүлчийн хязгаарлалтаа ийнхүү цуцалж байна. Гэхдээ ирснийхээ дараа 24 цагийн дотор ПСР шинжилгээ өгөх ёстой гэдгийг “Yonhap” агентлаг өчигдөр мэдэгдлээ.

БНСУ Ковид-19-ийн эсрэг сүүлчийн хязгаарлалтаа цуцлав

10 Япон улс ОХУ-тай маргаантай арлууд дээр цэргийн сургуулилалт хийхийг эсэргүүцэж байна

Энэ долоо хоногт ОХУ-д эхлэх томоохон цэргийн сургуулилалт явагдах газруудын тоонд Японтой маргаантай хоёр арал багтжээ. Үүнтэй холбогдуулж Японы засгийн газраас эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Мацуно Хироказу сэтгүүлчдэд энэ тухай мэдээлжээ. Оросын БХЯ-наас өнгөрөгч 7 дугаар сард зарласан сургуулилт болох газруудын тоонд Японы өөрийн газар нутгийн нэг хэсгээ гэж үздэг дөрвөн арлын 2 нь буюу Итуруп, Кунашир арлууд багтсан байна. Энэ нь Умард нутгаа гэж үздэг Япон улсын байр суурьтай зөрчилдөж, хүлээн зөвшөөрөх аргагүй алхам гэдэг үүднээс тус хоёр арлыг цэргийн сургуулилт явуулах газрын тооноос хасахыг хүсэн өнгөрөгч 7 дугаар сарын 27-нд Оросын талд дипломат сувгаар эсэргүүцэл илэрхийлснийг Мацуно мэдэгджээ.

Япон улс ОХУ-тай маргаантай арлууд дээр цэргийн сургуулилалт хийхийг эсэргүүцэж байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()