KFC – Явган хүний гарцуудыг тодруулав

Амтат шарсан тахиатай KFC брендийн ДУТУУГАА ДҮҮРГЭ компанит ажлын хүрээнд сургууль цэцэрлэг орчмын хэсгийн ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ ТОДРУУЛАХ ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ удаагийн ээлжит ажил нь хичээлийн шинэ жилийн тохиолдож буйтай холбогдуулан хотын алслагдмал сургууль, цэцэрлэгийн ойролцоох сурагчдын аюулгүй зорчиход туслах зорилгоор явган хүний гарцуудыг тодруулах байв. Тодруулбал,  Баянзүрх дүүргийн 126-р сургууль орчмын гарцууд болон “Ургах наран” хорооллын ойролцоох замын гарцын тэмдэглэгээнүүдэд өнгө нэмсэн юм.

KFC – Явган хүний гарцуудыг тодруулав
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зам тээврийн осолд өртөж гэмтэж бэртсэн, нас барсан хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь эцэг эхчүүдийн санааг зовоосоор ирсэн зүйлүүдийн 1 юм. Тоо баримтаас дурдвал, 2022 оны эхний таван сарын хугацаанд хүүхэд өртсөн 123 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд 23 хүүхдийн амь хохирч, 127 хүүхэд хүнд, хөнгөн гэмтэл авчээ. KFC брендийн санаачлан хийсэн ЗАМЫН ГАРЦЫН ТЭМДЭГЛЭГЭЭГ ТОДРУУЛАХ ажил нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, сургууль цэцэрлэгийн насны болон тухайн бүс нутгийн ард иргэдийн аюулгүй зорчиход дэмжсэн алхам байв.

Хэрэв таны өдөр тутамдаа зорчдог зам дээр ялангуяа сургууль, цэцэрлэг орчмын замд явган хүний гарц нь бүдгэрч, зорчих аюулгүй байдал алдагдсан гэж үзвэл та өөрийн хувь нэмрээ оруулж KFC фэйсбүүк хуудас руу ЯВГАН ХҮНИЙ ГАРЦЫГ ТОДРУУЛАХ санал хүсэлтээ илгээхийг уриалж байна.

Саналаа явуулахдаа замын гарцын зургийг авч, хаяг байршлын мэдээллийг хамт явуулснаар санал тань баталгаажна. Өөрийн хүрээлэн буй орчин, гудамж, зам талбайгаас эхлээд нийгмээ илүү сайн, сайхан болгоход хүн бүрийн оролцоо чухал тул өөрийн хүсэлтээ илгээж, энэ ажилд идэвхтэй оролцоорой.

Дутуугаа Дүүргэе!-KFC бренд

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.