Байршлууд
- Сүхбаатарын талбай
- Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл зам дагуу
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
- Үндэсний соёл амралтын хүрээлэн (парк)
- Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн
- УИД-ийн урд усан оргилуур
- Ялалтын талбай
- МУБИС
- МУИС-ийн номын сан
- Шангри-Ла худалдааны төв 3, 4-р давхар
- Сентрал Тауэр 3, 4-р давхар
- Галлерей Улаанбаатар худалдаа, үйлчилгээний төв
- Засгийн газрын ордон
- Unitel - Дата центр
Ийнхүү та бүхэн дээрх байршлуудаар зорчихдоо 5G сүлжээнд гар утсаараа холбогдон, шинэ үеийн өндөр хурдны интернэтийг бодитоор туршин ашиглах боломжтой болж байгаа юм.
5G сүлжээг энгийнээр тайлбарлавал бидний өргөнөөр ашиглаж буй хөдөлгөөнт 4G LTE үйлчилгээний дараагийн буюу 5 дахь үеийн технологи бөгөөд ашиглах үзүүлэлтийн хувьд төхөөрөмжөөс хамаарч 4G LTE сүлжээнээс даруй 10-100 дахин илүү хурдаар интернэтэд холбогдох хүчин чадалтай. Жишээлбэл, таны 5 цагийн турш татдаг файл, тоглоом, кино контент зэргийг ердөө 5 минутын дотор татаж, тоглуулах боломжтой гэсэн үг.
Уг технологи нэвтэрснээр дан ганц хэрэглэгчид өндөр хурдаар интернэт ашиглаад зогсохгүй дэд бүтцийн хувьд эрүүл мэнд, уул уурхай, боловсролын салбарт нэн чухал өөрчлөлт, давуу талуудыг авч ирэх ач холбогдолтой юм.
Одоогийн ашиглаж буй 4G LTE сүлжээний хурд нь 100Mbps-1Gbps байдаг бол 5G технологи нь 4Gbps-100Gbps хүртэл хурдаар ажиллах чадвартай учир дата хэрэглээгээ хянахыг зөвлөе.
5G сүлжээг тухайн бүс нутагт ашиглах зөвшөөрлийг заавал гар утас үйлдвэрлэгч брэндүүд зөвшөөрөл олгон нээдэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт одоогийн байдлаар “Huawei” брэнд өөрийн P40 гар утсанд 5G сүлжээг ашиглах тохиргоог нээсэн бөгөөд бусад брэндийн гар утаснууд 5G сүлжээ ашиглах боломжийг хангах, тохиргоог хийлгэхээр холбогдох компаниудад хүсэлтийг хүргүүлэн ажиллаж байгааг дуулгая.
Юнител групптэй хамтдаа түрүүлж алхдаг танд баярлалаа. “5G is here”
5G ба тоон баримтууд
5G технологийн тухай таны мэдэх ёстой бүхнийг А-Я үсэгт
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.