1
Бичиг хэргийн дэлгүүрт хэмнэлт хийх
Бичиг хэргийн дэлгүүрийн бараа бөөний үнээрээ илүү хямдхан байдаг. Тиймээс та бусад эцэг, эхчүүдтэй мөнгөө нийлүүлж байгаад, бөөнөөр нь худалдан авахыг хичээгээрэй.
2
Дэндүү их анхаарах хэрэггүй
Зарим эцэг эхчүүд, хүүхдийнхээ боловсролд анхаарч байна гээд маш их хичээлээр шахаад байдаг. Энэ нь хүүхэд хичээлдээ дургүй болох гол шалтгаан болно. Тиймээс та зөвхөн хэрэгцээтэй үед нь л хүүхдэдээ хичээлийг нь зааж өгч, аль болох өөрөөр нь, бие даан хийлгэж байгаарай.
3
Нүдний харааг нь шалгуул
Хүүхдийн хичээлдээ идэвхгүй болох, сурлага муудах нэг шалтгаан бол багшийнхаа самбар дээр бичсэн зүйлийг харахгүй байх явдал юм. Ялангуяа таны хүүхэд бага зэрэг ичимхий бол самбар дээрх бичгийг харахгүй байгаагаа багшдаа, эцэг эхдээ хэлэхгүй, нуугаад байж магадгүй. Тиймээс хүүхдийнхээ нүдний харааг жилд 1-2 удаа тогтмол шалгуулж байгаарай.
4
Хэт их ачааалал өгөх хэрэггүй
Шинэ хичээлийн жилийн эхлэлд хүүхдийн бие махбод, толгой тархи сургуулийн амьдралд дасахгүй байгаагаас үүдэн тодорхой хэмжээгээр стресстдэг. Зарим эцэг эхчүүд хүүхдээ 9 сарын 1-ны өдрөөс эхлээд л тоо томшгүй олон дугуйлан секцүүдэд бүртгүүлэн хичээлээр шахаж тохиолдол байдаг. Энэ нь хүүхдийг маш их ядраадаг тул та шинэ хичээлийн жил эхэлснээс ядаж хэдэн долоо хоног өнгөрсний дараа хүүхдээ дугуйлан секцүүдэд явуулаарай.
5
Хүүхдээ "онц ав" гэж дарамтлах хэрэггүй
Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ заавал онц сур, шилдэг нь бай гэж захидаг. Энэ нь яг үнэндээ захиас бус хүүхдийн хувьд маш том сэтгэлийн дарамт юм. Тиймээс та хүүхдээ онц авах бус үр дүнтэй, хэрэгцээтэй мэдлэг хуримтлуулахыг л шаардаарай.
6
Байрлалыг нь ажигла
Хичээл хийх үедээ далий суух болон хэтэрхий хүнд цүнх үүрэх нь хүүхдийн нурууны хөгжилд маш муугаар нөлөөлдөг. Тиймээс та хүүхдийнхээ цүнхний хүндийг байнга шалгаж, хэрэгцээгүй зүйлсийг нь гэртээ үлдээхийг шаардахын сацуу, хичээл хийгээд сууж байхад нь цэх суулгахыг хичээгээрэй.
7
Шинэ орчинд дасахад нь тусла
Бага ангид сурдаг хүүхдээ, нэн ялангуяа нэгдүгээр ангид шинээр орж байгаа хүүхдээ эцэг эхчүүд сургуульд нь өөрсдөө хүргэж өгч, бяцхан үрсээ ангийнхан болон багш нартай нь танилцуулахыг хичээгээрэй. Учир нь хүүхэд огт танихгүй, шинэ орчинд ороод ирэхээрээ маш их айж, ганцаарддаг.
8
Гэрийн ажилд ч бас сурга
Хүүхдээ бага гэлтгүй хувцсаа эвхэх, гутлаа зэрэгцүүлж тавих, энгийн хоол зууш бэлдэх, аяга таваг угаах зэрэг гэр орны ажилд сургаарай. Гэрийн ажилд хүүхдээ багаас нь сургах нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд сайнаар нөлөөлөөд зогсохгүй эцэг эхчүүдийн ч ачааллыг багасгах болно.