Аймшгийн кинонд дүр бүтээхээр шийдсэн алдартай жүжигчид

Орчин үеийн аймшгийн кино ихэнхдээ “B” ангиллын кино төрөлд багтдаг. Өөрөөр хэлбэл эдгээр кинонд шинэ залуу жүжигчид тоглож, кино зураг авалтын гараагаа эхлүүлж буй найруулагчид ажилладаг байна. Томоохон алдартай жүжигчдийг аймшгийн кинонд тоглуулна гэдэг ихээхэн төвөгтэй зүйл байдаг ч зарим нь энэ төрлийн кинонд дүр бүтээхээс татгалздаггүй аж. Ингээд аймшгийн кинонд тоглосон алдартнуудтай танилцацгаая. Мөн эдгээр уран бүтээлчид аймшгийн кинонд тоглохоос өмнө болон дараа нь ямар бүтээлүүд дээр ажилсанг мэдэж авцгаая. 

Аймшгийн кинонд дүр бүтээхээр шийдсэн алдартай жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Итан Хоук (Ethan Hawke) – “The Black Phone” (2022)

Кино хайлтын үнэлгээ: 6.6 IMDb: 7.0

Тэрээр энэхүү кинонд гол дүр бүтээсэн бөгөөд үүнээс гадна энэ жил Marvel-ын “Moon Knight” комикс болон түүхэн “The Northman” кинонд тоглосон байна.

Итан Хоук (Ethan Hawke) – “The Black Phone” (2022)

Universal Pictures

Жим Керри (Jim Carrey) – “The Number 23” (2007)

Кино хайлтын үнэлгээ: 7.1 IMDb: 6.4

Уг кинонд тоглосноор Жим Керри “Алтан бөөрөлзгөнө” шагналыг хүртсэн байна. Аймшгийн кинонд тоглохын өмнө тэрээр “Fun with Dick and Jane” тоглосон бол дараа нь “Yes Man” кинонд тогложээ.

Жим Керри (Jim Carrey) – “The Number 23” (2007)

New Line Cinema

Жейк Жилленхол (Jake“ Gyllenhaal) – “Velvet Buzzsaw” (2019)

Кино хайлтын үнэлгээ: 6.2 IMDb: 5.7

Аймшгийн кинонд тоглохын өмнө тэрээр “The Sisters Brothers”-д тоглосон бол дараа нь Marvel-ын “Spider-man: far from home” кинонд тус тус тоглосон байна. 

Жейк Жилленхол (Jake“ Gyllenhaal) – “Velvet Buzzsaw” (2019)

Netflix

Жейсон Стэйтем (Jason Statham) – “The Meg” (2018)

Кино хайлтын үнэлгээ: 5.9 IMDb: 5.6

Уг кинонд тоглохын өмнө болон дараа нь тэр “The Fast and the Furious” кинонд дүр бүтээж байсан.

Жейсон Стэйтем (Jason Statham) – “The Meg” (2018)

Warner Bros

Сандра Буллок (Sandra Bullock) – “Bird Box” (2018)

Кино хайлтын үнэлгээ: 6.8 IMDb: 6.6

Аймшгийн кинонд тоглохын өмнө тэрээр инээдмийн-гэмт хэргийн “Ocean's Eight”, харин дараа нь “The Unforgiven” драмд тогложээ.

Сандра Буллок  (Sandra Bullock) – “Bird Box” (2018)

Netflix

Хелен Миррен (Helen Mirren) – “Winchester” (2018)

Кино хайлтын үнэлгээ: 5.8 IMDb: 5.4

Уг кинонд тоглохын өмнө Хелен “The Fast and the Furious 8”, дараа нь гэр бүлийн “The Nutcracker and the Four Realms” кинонд тоглосон байна.

Хелен Миррен (Helen Mirren) – “Winchester” (2018)

Lionsgate

Октавия Спенсер (Octavia Spencer) - “Ма” (2019)

Кино хайлтын үнэлгээ: 5.5 IMDb: 5.6

Киноны гол дүрд тоглосон бөгөөд аймшгийн кинонд тоглохын өмнө инээдмийн “Instant Family”, дараа нь “Luce” драмд тогложээ.

Октавия Спенсер (Octavia Spencer) - “Ма” (2019)

Universal Pictures

Том Круз болон Рассел Кроу (Tom Cruise and Russell Crowe) – “The Mummy” (2017)

Кино хайлтын үнэлгээ: 5.7 IMDb: 5.4

Энэ кинонд тоглосноор Том Круз хамгийн муу эрэгтэй дүрээр “Алтан бөөрөлзгөнө” хүртсэн байна. Аймшгийн кинонд тоглохын өмнө Том өөрийн дадал болсон боевик “Jack Reacher: Never Go Back”-т тоглосон бол дараа нь “American Made”, “Mission: Impossible” зэрэг кинонд тоглосон байна.

Харин Рассел Кроу уг кинонд тоглохын өмнө “Goodfellas” детектив, дараа нь “Boy Erased” кинонд тоглосон аж. Тухайн жилдээ түүний тоглосон “War Machine” кино дэлгэцийн бүтээл болжээ.

Том Круз болон Рассел Кроу (Tom Cruise and Russell Crowe) – “The Mummy” (2017)

Universal Pictures

Натали Портман (Natalie Portman) – “Annihilation” (2018)

Кино хайлтын үнэлгээ: 6.7 IMDb: 6.8

Энэхүү аймшгийн кинонд дүр бүтээхийн өмнө тэрээр “Song to Song” кинонд тоглосон байна. Яг энэ үед түүний тоглосон “The Death & Life of John F. Donovan”, “Vox Lux” зэрэг кино дэлгэцийн бүтээл болсон аж.

Натали Портман (Natalie Portman) – “Annihilation” (2018)

Paramount Pictures

Лив Тайлер (Liv Tyler) – “The Strangers” (2008)

Кино хайлтын үнэлгээ: IMDb: 6.1

Аймшгийн кинонд тоглохын өмнө Лив “Mom” инээдмийн кинонд тоглосон бол дараа нь Marvel-ын “The Incredible Hulk” кинонд тоглосон аж.

Лив Тайлер (Liv Tyler) – “The Strangers” (2008)

Rogue Pictures

Николас Кейж (Nicolas Cage) – “The Colour Out of Space”, “Mandy” (2018)

Кино хайлтын үнэлгээ: 5.9/6.3 IMDb: 6.1/6.5

Кино дэлгэцийн бүтээл болсон цагаас эхэлж үзэгчид Николасыг ямар ч дүрийг амжилттай бүтээх чадвартай гэдгийг мэдсэн юм. Сүүлийн 10 жилийн турш Николас маш олон хачирхалтай кинонуудад дүр бүтээсэн байна.

Николас Кейж  (Nicolas Cage) – “The Colour Out of Space”, “Mandy” (2018)

RLJE Films / RLJE Films

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()