1
Хэт өлсөх нь хэт их идэхэд хүргэдэг
Хоолоо алгасдаг эсвэл жигд бус хооллодог хүмүүс ихэнхдээ орхисон хоолныхоо зайг нөхөхийн тулд хэт их иддэг. Хүний биед 3-4 цаг тутамд бодисын солилцоо явагдаж хоол тэжээлийн шаардлага үүсдэг байна. Хоолгүй удаан байх тусам цусан дахь сахрын хэмжээ буурч, хоолоороо үүнийгээ олж авах шаардлага гардаг ажээ.
2
Та эрүүл хооллолтын сонголт хийх магадлал багатай
Сникерсийн ухаалаг зар дээр “Та өлсөхдөө та биш” гэж хэлсэн байдаг. Мөн өлсөж байхдаа зууш гэхээсээ илүүтэй чихэрт мөнгөө үрэх нь илүү байдаг. Цусан дахь сахрын хэмжээ буурахад хүмүүс юуг ч хамаагүй идэх хандлагатай болдог.
3
Заримдаа яг өлссөн эсэхээ мэддэггүй
Хоолны дуршилд хамааралтай грелин, лептин гэх хоёр төрлийн даавар байдаг. Грелин нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг бол лептин нь эсрэгээрээ дарж өгдөг. Тодорхой хугацаанд юм идээгүй бол грелины хэмжээ ихэсдэг. Харин юм идсэний дараа лептин таны биед дүүрсэн гэж мэдэгддэг ажээ.
Ялангуяа хоолны чанга дэглэм барьсны дараа хүний бие махбод яг өлссөн эсэхээ ойлгож чаддаггүй. Учир нь хүний тархи өлсгөлөн мэдрэмжийг тэсвэрлэж сурдаг ажээ.
4
Өлсгөлөн байх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг
Өлсгөлөн байдал сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөхөөс эхлээд архаг өвчний эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй юм. Хүн гэнэт өлсөх үед тааламжгүй мэдрэмж төрдөг. Өлсөхөд үүсдэг зарим шинж тэмдгүүд:
5
Өлсөж байгаагаа хэрхэн мэдэх вэ?
Эрдэмтэд бие махбодын, сэтгэлзүйн, оппортунист гэсэн гурван төрлийн өлсөх мэдрэмжийг тодорхойлжээ. Бие махбодын өлсгөлөн бол ходоодонд хангалттай хоол хүнс байхгүй үед төрөх идэх хүсэл юм. Харин сэтгэлзүйн өлсгөлөн нь сэтгэл хөдлөлд хөтлөгддөг бөгөөд хоол хүнснээс өөр зүйлээр дутагдах явдал аж. Оппортунист өлсгөлөн гэдэг нь таны эргэн тойронд хоол байвал өөрийн мэдэлгүй идэж эхлэх мэдрэмжийг хэлнэ. Энэ нь жинхэнэ өлсгөлөнтэй ямар ч холбоогүй гэнэ.