Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудад 4G LTE сүлжээ нэвтэрлээ

Үүрэн холбооны тэргүүлэгч оператор Юнител групп 4G LTE сүлжээний хүрээгээ тэлэн хөдөө орон нутгийн алслагдсан багууд болон байгалийн үзэсгэлэнт газруудад нэвтэрсээр байна. Хүн бүр л дижитал ертөнцтэй салшгүй холбоотой болсон өнөө үед сүлжээнд хамрагдаагүй байсан бүс нутгуудад ажиллан амьдарч буй иргэд болон зорчин явж буй аялагчдад олон боломжийг нээж өгч байна.

Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудад 4G LTE сүлжээ нэвтэрлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хоёр гаруй жил хөл хорионд уягдсан бидний хувьд салхи татуулан аялах хүсэлд автан хөдөө нутгийн сайхан, байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэхээр бишгүй л хэссэн жил болсныг дурдъя.

Энэ жилийн онцолмоор зүйл нь яалт ч үгүй Юнителийн өндөр хурдны 4G LTE байв.

Хөдөө талд төөрөөд айж сандрах зүйл ч алга! Юнителийн 4G LTE-ээр интернэт орон замаа заалгачихна. Хээр талд машин эвдрээд зутрах зүйл ч алга! Юнителийн 4G LTE-ээрээ засварчинтай дүрсээ хараад шийдэл олчихно. Уйдаад байх зүйл ч алга! Юнителийн 4G LTE-рээ дуртай киногоо үзчихнэ. Дэлхийд өрнөж буй мэдээллээс хоцроод байгаа ч юм алга! Юнителийн 4G LTE-рээ бүгдийг харчихна. Ард үлдсэн ажилдаа санаа зовоод байх ч юм алга! Юнителийн 4G LTE-рээ алсын зайнаас ажиллачихна. Шувуудын жиргэх, голын хоржигнох, салхийг мэдрэнгээ амар тайван ажлаа хийх шиг бүтээмжтэй зүйл алга. Хөдөө гэрээсээ ажиллах гэдэг ямар ч асуудалгүй, айлтгүй болжээ.

Энэ чинь л дэвшлийн эхлэл гэлтэй. Юнителийн 4G LTE-тэй үед аялахад улам л тав тухтай, амар болжээ.

Алслагдсан багуудад ажиллаж, амьдарч буй ард иргэдийн хувьд хөөрхөн бяцхан үрсүүд нь хотын хүүхдүүдтэй нэгэн адил онлайнаар мэдлэг мэдээлэл авч, өсөж хөгжих боломжтой болов.

Хөдөлмөр эрхэлдэг малчид, тариаланчид маань хотоос хүссэн бараагаа онлайнаар захиалан, сүүлийн үеийн мэдээ мэдээллээс хоцрохгүй нэгэн хэмнэлд амьдрах боломжтой болжээ.

Энэ нь хот хөдөөгийн хөгжлийн ялгааг улам бүр багасгаж, хэрэглэгч хаана байгаагаасаа үл хамааран хөгжил дэвшилтэйгээ хөл нийлүүлэн алхах, өдөр тутмын амьдралаа илүү хялбарчлах, цаг зав, хөрөнгө мөнгөө хэмнэх боломжийг олгосон нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй томоохон хөрөнгө оруулалт байлаа.

Энэ зун шинээр 4G LTE сүлжээ нэвтэрсэн өвөрмөц тогтолцоотой, байгалийн  үзэсгэлэнт газруудыг танилцуулж байна:

  1. Булган жаргалантын ам,
  2. Булган аймаг, Сайхан сум, Хунт нуур
  3. Архангай Төвшрүүлэх Бор бургаст
  4. Хөвсгөл Баянзүрэх Бошлой хад
  5. Хэнтий Баян-овоо сум .Гүрмийн Нуур
  6. Хэнтий Дадал Онон балжир цогцолборт газар
  7. Дундговь аймаг, Өлзийт сум, Цагаан суварга
  8. Архангай аймгийн Цэцэрлэг сумын ойролцоо
  9. Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Шивэртийн хөндий
  10. Өмнөговь аймгийн Ханхонгор сум Ёлын ам
  11. Өмнөговь аймгийн Ханхонгор сум Мухар шивэрт
  12. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум Улаагчны хар нуур
  13. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум Мухартын гол
  14. Увс аймгийн Завхан сумын Хэцүү хад
  15. Хөвсгөл аймаг, Хирвэстийн ам,Хөвсгөл нуурын баруун эрэг
  16. Өвөрхангай аймгийн Уянга сум "Хүйсийн найман нуур"
  17. Завхан аймгийн Алдархаан сум Отгонтэнгэр хайрхан

Монгол орны хөгжлийн хурдасгуур хүч бол яахын аргагүй мэдээллийн технологийн салбарын хөгжил дэвшилтэй холбоотой бөгөөд энэхүү бахархам үйл хэргийг хэрэгжүүлэн иргэд болон бизнес эрхлэгчдэдээ бодитой хувь нэмрээ оруулж буй байгууллагууддаа талархал илэрхийлье.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.