Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.26

2022-08-26, 10:16
1,604

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оюутнуудын өрийг тэглэв, “Apple” компани “iPhone 14” загвараа 9 сарын 7-нд танилцуулахаа албан ёсоор зарлалаа, Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжихээр БНХАУ зээлийн хүүг бууруулав зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.26

1 “Apple” компани “iPhone 14” загвараа 9 сарын 7-нд танилцуулахаа албан ёсоор зарлалаа

“Apple” компани “iPhone 14” загварын 4 хувилбар, “Apple Watch”-ийн 3 шинэ загвараа есдүгээр сарын 7-нд танилцуулахаа албан ёсоор зарлалаа.

Танилцуулга Калифорни мужийн цагаар өглөөний 10 цагт эхэлнэ. Түүнчлэн компани арга хэмжээгээ веб хуудсаараа шууд дамжуулахаа мэдээлсэн юм.

“Apple” компани “iPhone 14” загвараа 9 сарын 7-нд танилцуулахаа албан ёсоор зарлалаа

2 Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжихээр БНХАУ зээлийн хүүг бууруулав

БНХАУ таван жилийн хугацаатай моргейжийн зээлийн хүүг 0.15 нэгж хувиар бууруулж 4.3 хувь болголоо. Тавдугаар сард мөн адил дээрх хэмжээгээр бууруулаад байсан юм.

БНХАУ-ын Төв банк уналтад ороод байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ дэмжихээр Төрийн өмчит банкнуудад зээлийн хүүгээ бууруулах чиглэл өгөөд байгаа аж. Үүнээс гадна БНХАУ-ын Төв банк хөгжүүлэлт нь зогссон орон сууцны төслүүдэд тусгай нөхцөлтэй зээл санал болгохоо мэдэгдсэн бөгөөд 29.3 тэрбум ам.долларын зээл байна гэж эх сурвалж мэдэгдээд байна. Цар тахлын үед өсөлттэй байсан үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэлхий даяар Төв банкнууд инфляцтай тэмцэхээр бодлогын хүүгээ өсгөж эхэлснээр удаашрах хандлагатай байгаа юм.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжихээр БНХАУ зээлийн хүүг бууруулав

3 Францын Ерөнхийлөгч энэ долоо хоногт Алжир улсад айлчилна

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ долоо хоногт Алжир улсад айлчлал хийхээ мэдэгдлээ. Алжир улс байгалийн хийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэгт тооцогддог.

Европын орнууд ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтийг орлох шинэ эх үүсвэр хайж байгаа энэ үеэр Францын Ерөнхийлөгчийн Алжир улсад айлчлал хийж байгаа нь анхаарал татаж байна.

Францын Ерөнхийлөгч энэ долоо хоногт Алжир улсад айлчилна

4 Европын Холбоо эрчим хүчний хямралын эсрэг шуурхай уулзалт хийж магадгүй

Европын Холбооны гишүүн орнуудын эрчим хүчний сайд нар эрчим хүчний үнийн өсөлтийг хэлэлцэхээр шуурхай хурал зарлаж магадгүй байна. Европын Холбооны ээлжит удирдлага байгаа Чех улсын талаас цахилгааны үнийг хязгаарлах саналыг хэлэлцэхээр төлөвлөж байгааг тус улсын Аж үйлдвэрийн сайд мэдээлсэн.

Мөн Чехүүд Европын Холбооны хэмжээнд үнийн хязгаар тогтоохыг дэмжинэ гэж мэдэгдсэн ч шинэ арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Европын Холбоо эрчим хүчний хямралын эсрэг шуурхай уулзалт хийж магадгүй

5 “Rio Tinto” компани “Turquoise Hill Resources”-ийн хувьцааг илүү өндөр үнээр авах санал тавилаа

“Rio Tinto”-ийн өмнөх 2.7 тэрбум ам.долларын санал бол байж болох хамгийн өндөр дүн гэж байсан ч энэ дүнгээ дахин нэмэгдүүллээ. Гуравдугаар сард тавьсан 49 хувьд нь ногдох хувьцааг 2.7 тэрбум ам.доллароор авах саналд “Turquoise Hill Resources” татгалзсан. Иймд “Rio Tinto” компани саналын дүнгээ нэмэгдүүлж 3.1 тэрбум ам.доллар болгожээ.

“Rio Tinto” компани “Turquoise Hill Resources”-ийн хувьцааг илүү өндөр үнээр авах санал тавилаа

6 Хятад цэргийн сургуулилалтаа зөвтгөв

Хятадын Батлан ​​хамгаалах яам Тайванийг тойрсон цэргийн сургуулилалт хийснээ зөвтгөж засгийн газрын нөлөөллөө үргэлжлүүлэн үзүүлэхээ илэрхийлэв. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайвань дахь айлчлалын хариуд хийсэн сургуулилалтын талаар яамны хэвлэлийн төлөөлөгч Тан Кефэй сэтгүүлчдэд ярьжээ.

Хятад цэргийн сургуулилалтаа зөвтгөв

7 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оюутнуудын өрийг тэглэв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн амлалтаа биелүүлж америк оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийн өрийг тэглэх шийдвэр гаргажээ. Тодруулбал сургалтын төлбөрийн зээлийн өртэй оюутан тус бүрийн нийт дүнгээс 10 мянган ам.долларыг тэглэх аж. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оюутнуудын өрийг тэглэв

8 Пакистан улсад үерийн улмаас 326 хүүхэд амиа алджээ

Пакистанд энэ зун бороо орж үерийн улмаас наад зах нь 903 хүн амиа алдсан харамсалтай тоо гарчээ. Тус улсад найм дахь удаагийн хүчтэй  бороо орж байна гэж Пакистаны Уур амьсгалын өөрчлөлтийн сайд олон улсаас тусламж хүсэх үедээ  "CNN" телевизэд ярив. Энэхүү гамшгийн улмаас олон мянган хүн орон байр, хоол хүнсгүй болсон гэж Шерри Рехман мэдэгдлээ.

Пакистан улсад үерийн улмаас 326 хүүхэд амиа алджээ

9 Оросын дайны эсрэг үзэлтэнг саатуулжээ

ОХУ-ын цагдаа нар хамгийн нөлөө бүхий сөрөг хүчний хүмүүсийн нэг болох Евгений Ройзманыг баривчилжээ. 

Оросын дайны эсрэг үзэлтэнг саатуулжээ

10 Кишида: Япон шинэ цөмийн станц барих талаар бодолцох хэрэгтэй

"Япон шинэ атомын цахилгаан станц барих асуудлыг авч үзэх хэрэгтэй" гэж Ерөнхий сайд Фумио Кушида мэдэгдэв. 2011 онд болсон Фүкүшимагийн гамшгийн дараа тус улс олон цөмийн станцуудаа түдгэлзүүлсэн билээ. Харин одоо дэлхий даяар үүсээд байгаа эрчим хүчний хямралыг ийм замаар Кишида санал гаргаж байгаа аж. 

Кишида: Япон шинэ цөмийн станц барих талаар бодолцох хэрэгтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()