Монголын анхны “GAME ON” тоглоомын үйлчилгээ зах зээлд нэвтэрлээ

Монголын анхны “GAME ON” тоглоомын үйлчилгээ зах зээлд нэвтэрлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1000 гаруй тоглоомыг нэгэн дор багтаасан Монголын анхны GAME ON тоглоомын цоо шинэ үйлчилгээг Toki аппликейшн энэ оны наймдугаар сард нэвтрүүллээ. Уг тоглоом нь бүх насны хүмүүст зориулагдсан бөгөөд бага насны хүүхдүүдийн оюун ухааныг дэмжих тоглоомууд ч багтжээ. 

“Юнителийн хэрэглэгчид эхний 30 хоног үнэ төлбөргүй ашиглах эрхтэй.” 

Game On үйлчилгээний нээлтийн урамшуулал болгон Юнителийн хэрэглэгчдэд эхний 30 хоногийг 1000 гаруй тоглоомуудаас хязгааргүй, үнэгүй тоглох боломжийг олгожээ. Янзтай биш гэж үү? Үүний дараа ч өдрийн суурь хураамж бусад энэ төрлийн үйлчилгээнүүдээс маш хямдаар буюу 100₮-ийг дугаар дээрээсээ төлөх боломжтой юм. Одоогоор зөвхөн Андройд үйлдлийн системийг дэмжин ажиллаж байна. 

“Бусад ижил төрлийн үйлчилгээнээс ялгарч буй нэг онцлог нь тоглоом тоглох дундуур зар сурталчилгаа огт явахгүй байх юм.” 

Тоглоом тоглох үеэр гэнэтийн зар сурталчилгаа явах, өөр дүрс гарч ирэх нь бага насны хүүхдүүдийг айлгаж сандаргадаг болохыг тэдний үйлдэл илхэнээ илтгэдэг. 5-аас доош насны хүүхдэд зориулсан хянагдсан тоглоомын аппликейшнүүдийн 95 хувь нь дор хаяж нэг төрлийн сурталчилгааг агуулж байгааг Мичиганы Их Сургуулиас явуулсан судалгаагаар тогтоосон байдаг. Үүнд аппликейшн доторх худалдан авалт хийхийг ятгах, анхаарал сарниулах, төөрөгдүүлэх, насны онцлогт тохирохгүй ил баннер сурталчилгаа зэрэг ёс зүйгүй сурталчилгаанууд байсан аж. Иймээс эцэг эхчүүд бяцхан үрсээ адал явдалд дурлан, сурч сонирхох үедээ сурталчлагчдын бай болгохгүй байхад анхаарвал зохистой байна. Насанд хүрэгчдийн хувьд ч тоглоомын зар сурталчилгаанаас хүлээлтийн таагүй мэдрэмж авсаар байдаг тул GAME ON-оор цаг хугацаа алдах болон сатаарахгүйгээр сэтгэл амар тоглох боломжтой болж байна. 

“GAME ON дахь тоглоомууд бүтэн хувилбараар татагддаг тул нэмэлт төлбөр төлөхөөс санаа зовох шаардлагагүй.” 

Энэ төрлийн үйлчилгээ явуулж буй ихэнх тоглоомууд нэмэлт хэрэгсэл худалдан авч дараагийн үе шатад орох нөхцөлтэй байдаг. Иймээс ч бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд тухайн тоглоомтой холбосон данснаас нэмэлт төлбөр гарч буй эсэхийг анзаарах, хянах шаардлага тулгардаг. Аль эсвэл бид өөрсдөө ч тоглоомын дүрээ хөгжүүлэн, шат ахих хүсэлд автсанаар худалдан авалт хийн хоосон зарлага гаргасаар байдаг. Харин одоо GAME ON-оор бүхий л тоглоомуудад хүссэн шат хүртлээ нэмэлт зарлага гаргахгүйгээр хязгааргүй тоглох боломжтой болж байна. 

Өөрийн амьдралд зугаа нэмдэг тоглоом сонирхогч хэн бүхэн Toki аппликейшнаас GAME ON-д байрлах өөрийн дуртай ангиллаас сонгон хүссэн тоглоомоо ХЯЗГААРГҮЙ ТОГЛООРОЙ. 

[Toki аппликейшн-> Үйлчилгээ-> Тоглох-> Цэнэглэх-> Game On] 

Game On үйлчилгээнээс нас насныханд тохируулан гаргасан тоглоомуудаас дурдвал: 

5 хүртэлх насны хүүхдүүдэд зориулагдсан топ тоглоомууд: 

  • TUUT Pepi Bath 
  • ZEPTOLAB Om Nom: Run 
  • OUTFIT7 My Talking Tom 2 
  • GLOBALFUN Dora the Explorer - Dora’s Worldwide Adventure 
  • GLOBALFUN SpongeBob Bubble Party 

18 хүртэлх насны өсвөр насныханд зориулагдсан топ тоглоомууд: 

  • Asphalt Nitro 2 Mobile 
  • 2022 Real Football Mobile 
  • Lego Legacy Mobile 
  • GLOBALFUN Subway Surfers Cairo 
  • Sonic Runners Adventure Mobile 

Насанд хүрэгчдэд зориулагдсан топ тоглоомууд: 

  • Modern Combat: Rebel Guns Mobile 
  • HERMIT CRAB GAME STUDIO PSG Football Freestyle 2022 
  • PLAYDIGIOUS Dead Cells 
  • SQUARE ENIX Lara Croft GO 
  • N.O.V.A Legacy Mobile 

Тоглоход илүү амар боллоо- No ads, No in-app purchases, Safe - Kids Friendly 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.