1
Саван (4800 жилийн өмнө)
Эрдэмтдийн үзэж байгаагаар Вавилон болон Эртний Шумерт 5000 гаруй жилийн өмнө саванг хэрхэн хийхийг сурсан гэнэ. Саван хийх үйл явц тэр үеийн шавар хавтан дээрх зургаас олджээ. Мөн эртний Египетийн бичээст тэд усанд орохдоо саван ашигладаг байсныг нотолдог байна. Харин эртний Ромын үеэс жинхэнэ утгаараа ашиглагдаж эхэлжээ.
2
Товч (4800 жилийн өмнө)
Археологичид Инд мөрний хөндийгөөс товч болон түүнтэй төстэй эдлэлүүдийг олсон байна. Мэргэжилтнүүд эдгээр олдворуудыг Кот Дижигийн үеийн энэтхэгийн иргэншил буюу Христыг төрөхөөс 2800 гаруй жилийн өмнөх цаг үед хамааруулаад байгаа юм.
Үүнтэй төстэй эд зүйлс эртний Хятад, Ром, Грект ч хэрэглэгдэж байсныг археологийн олдвороор тогтоосон. Гэвч эдгээр нь зөвхөн гоёл чимэглэлийн зориулалттай ашиглагдаж байжээ. Одоогийн хэрэглээ буюу хувцсыг тогтоохын тулд ашиглаж эхэлсний хамгийн анхны жишээ нь 13-р зууны Герман юм.
3
Кран (МЭӨ 6-р зууны сүүлээр)
Өнөөгийн краны ажиллагаа их ярвигтай бөгөөд орчин үеийн технологийн ахиц дэвшлийг ихээхэн ашигласан байдаг. Гэсэн хэдий ч үндсэн бүтэц загвар нь эртний Грект МЭӨ 500 гаруй жилийн өмнө бүтээгдсэн байна.
4
Шүдний оо (4-р зуун)
Хамгийн эртний шүдний ооны найрлага эртний Египетийн үеийн бичээсээс олдсон бөгөөд 4-р зууны үеийнх байсан юм. Энэхүү ооны найрлага бидний хувьд тийм ч танил сонсогдохгүй байх. Тэр үед шүдний оог чинжүү, нунтаг давс, цахилдаг болон гааны навчийг хольж хийдэг байжээ.
5
00-ын цаас (6-р зуун)
Ариун цэврийн зориулалтаар цаасыг ашигласан хамгийн анхны тэмдэглэл нь МЭ 589 оны үеийн Хятадаас олдсон байна. Тэгээд 14-р зуунд жил бүр 60х90 см хэмжээтэй 720,000 гаруй ийм цаас хааны ордонд нийлүүлдэг байжээ. Үүнээс 15,000 гаруй нь хааны гэр бүлд зориулсан бага зэрэг том бөгөөд илүү чанартай байсан гэнэ.
6
Цаасан мөнгө (8-р зуун)
Анхны мөнгөн тэмдэгт 8-р зууны үеийн Тан улсад хэрэглэгдэж байсныг олжээ. Тэр үед зоос хэтэрхий хүнд, хэрэглэхэд тухгүй байсан учир тэд мөнгөн тэмдэгтийг бүтээж амжилттайгаар ашиглаж байсан байна. Ийнхүү эхний мянганы сүүл гэхэд цаасан мөнгө нь эдийн засгийг бүхэлд нь эзэгнэжээ.
7
Тэсрэх бөмбөг (13-р зуун)
13-р зуунд Хятадын арми Монголчуудын дайралтын эсрэг тэсрэх бөмбөг хэрэглэж байжээ. Жосеф Ниэдэмугийн “Хятадын иргэншил ба шинжлэх ухаан” номондоо бичсэнээр энэхүү зэвсгийг хамгийн анх 1277 онд амжилттайгаар хэрэглэсэн байна.
8
Нарны шил (13-р зуун)
Үүнд бага зэргийн эргэлзээ бий. Энэхүү баримт нь нарны шил гэсэн нэр томьёоны утгыг илэрхийлнэ. Жишээ нь Ромын эзэн хаан Неро маргад толь ашиглан мэсчин боолуудын тулааныг үзэх дуртай байжээ.
Жинхэнэ нарны шил 1886 онд Италид хийгджээ. Уг мэдээллийг Жиордано де Писа гэх ламтан өгсөн бөгөөд бусад зохиолч нар ч баталсан байна. Харин антропологич Бертолд Лафер Энэтхэгээс үүссэн гэж үздэг.
9
Шүхэр (15-р зуун)
Шүхрийн санааг анх Леонардо да Винчи гаргажээ. Маргаангүйгээр түүний 1495 онд бичсэн бичвэрээс зузаан даавууг майхан шиг хэлбэртэй оёсон хэрэгслийн талаар бичээтэй байсан юм. Гол зорилго нь өндрөөс аюулгүй буух. Хачирхалтай нь тэр хэрэгслийнх нь хэмжээ орчин үеийн парашютын хэмжээтэй бараг л адилхан байв.
Хачирхалтай нь да Винчи үүнийг санаачилсан анхдагч нь биш юм. Түүнээс өмнө арга ядсан зоригтнууд шүхэртэй төстэй зүйл ашиглан олон янзаар өндрөөс буух гэж оролдсон ч харамсалтай нь туршилт үхэл эсвэл бэртэл гэмтлээр өндөрлөж байв. Шаардлагатай хэмжээг анх удаа зөв тооцоолсон нь да Винчи байжээ.
10
Сонин (17-р зуун)
Сонины өвөг дээдэс нь эртний Ромын үед тархаж байсан мэдээ гэж үзэж болно. Тэд орон нутгийн үйл ажиллагаа дээр гараар бичсэн хуйлаас тараадаг байжээ.
Гэхдээ анхны тогтмол хэвлэл гарсан нь 8-р зууны Хятадын "Нийслэлийн мэдээ" нэртэй сонин байсан юм. Энэхүү сонинг хэвлэхдээ хялбар ханз ашиглаж, бэхээр бичсэн байсан бөгөөд ордны тушаал болон чухал мэдээг дамжуулдаг байжээ.
Европын анхны сонин 1605 онд Страсбург хотноо мэндэлсэн юм. Үүнийг хэвлэгч Йохан Каролус өөрийн гараар бичин гаргасан байна.