30 хүрэхээсээ өмнө заяаны ханьтайгаа учраагүй байсан ч гуниглах хэрэггүйг батлах 10 шалтгаан

Гэр бүл, үр хүүхэдтэй байх сайхан зүйл ч заримдаа ганц бие амьдрал давуу тал ихтэй байдаг. Та гэр бүлтэй болохын өмнө зөвхөн өөртөө цаг зарцуулж, өөрийгөө хөгжүүлж, ирээдүйд хаана ч газардахгүй таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой юм. Ингээд хэрвээ та 30 хүрсэн ч одоог хүртэл заяаны ханьтайгаа учраагүй бол гуниглах хэрэггүй. Бид танд ганц бие амьдрахын давуу талыг хүргэе.

30 хүрэхээсээ өмнө заяаны ханьтайгаа учраагүй байсан ч гуниглах хэрэггүйг батлах 10 шалтгаан

1. Санхүүгийн хувьд эрх чөлөөтэй

Өөрийн олсон орлогыг та зөвхөн өөртөө зарцуулах боломжтой бөгөөд хэрвээ хүсвэл хадгаламж нээж ч болно шүү дээ.  

2. Танд яг ямар хүн хэрэгтэй байгааг ойлгоно

Алдаа гаргаж үүнээсээ суралцсанаар та зөв хүн, буруу хүн гэдгийг ялгах чадвартай болдог. Нас ахих тусам найз нөхдийн хүрээ өргөжин тэлж, дээрх туршлагын ачаар та насан туршдаа хамт хөл нийлүүлэн алхах ханиа зөв сонгох магадлал илүү нэмэгдэнэ.

3. Өөрийгөө хөгжүүлэх боломжтой

Хосын харилцаа танаас маш их цаг хугацаа шаарддаг учир заримдаа өөрийгөө хөгжүүлэх боломж гардаггүй. Тиймээс ганц бие байгаа дээрээ бүх боломжоо дайчилж өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулаарай.

4. Сексийн төсөөллөө бодит болгож хэрэгжүүлэх

Зарим сексийн галзуу санааг байнгын хамтрагчтайгаа, ханьтайгаа хэрэгжүүлэх боломжгүй зүйл байдаг учир зарим нэг галзуу санаагаа гэр бүлтэй болохоосоо өмнө хэрэгжүүлж болох юм. Мэдээж, хэрвээ та хүсвэл шүү дээ.

5. Хоббигоороо хичээллэх

Хэрвээ та урт удаан хугацааны туршид ганц бие амьдралаар амьдарч байгаа бол олон зүйлийг туршиж, өөрийн дуртай зүйлээ аль хэдийн олсон болов уу. Ганц бие амьдралаар амьдрах үед хэн ч таныг юу ч хийж байсан хориглохгүй учир хоббигоо хөгжүүлэх тал дээр анхаарч болох юм.

6. Аялах боломж

Ганц бие байх үед та хүссэн үедээ, хүссэн газар руугаа аялалд гарах боломжтой. Харин гэр бүлтэй болсны дараа заавал гэр бүлийн хүнтэйгээ амралтаа тааруулах, аялах газраа хамтдаа сонгох, санал зөрөлдөх гээд багагүй асуудалтай тулгарна. Үүнээс гадна ганцаараа аялалд явах нь хосоороо аялалд явахаас илүү хямд гэдгийг санах нь зүйтэй.

7. Хэнтэй харьцах вэ гэдгээ өөрөө сонгоно

Нөхрийнхөө найз нөхөд, хамаатан садантай учир зүйгээ олох гэж зүдрэх шаардлага. Тиймээс та хүссэн хүнтэйгээ, өөрийнхөө хүссэнээр харьцах боломжтой бөгөөд амралтын өдөр хэнийд очих вэ гэж шийдэхийн оронд зөвхөн өөрийнхөө аав ээжийнд зочлох боломжтой юм.  

8. Сөрөг харилцаанаас гарахад илүү хялбар байх болно

30 хүрэхэд та аль хэдийн бие даасан, өөрийн гэсэн хөрөнгөтэй, үзэл бодол, хэм хэмжүүртэй болсон байна. Тиймээс яг одоо байгаа харилцаа тань хэрвээ танд хангалттай хэмжээний аз жаргалыг авчирч чадахгүй байвал та өөрт хамгийн бага алдагдалтайгаар уг харилцааг дуусгаж чадна. Харин гэр бүлтэй болсон тохиолдолд энэ нь маш хүнд шийдвэр байх юм.


9. Эцэг, эх байх нь танд тохирох эсэхийг шийдэх боломж

30 хүрсэн ч ганц бие байгаа хүмүүсийн хувьд өөрийн гэр бүлийн амьдрал дээр дүгнэлт хийж, эцэг эх болохдоо бэлэн байгаа эсэхээ тодорхойлж болно. Эсвэл сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авсан ч болох юм. Эцэст нь та гэр бүлтэй болохдоо бэлэн гэдэгтээ итгэлтэй болсон цагтаа гэр бүл зохиогоорой.

10. Танилууд тань нэг л асуулт асууж байна уу?

Ганц бие хүмүүст тулгардаг томоохон асуудлуудын нэг нь “Хэзээ гэрлэх гэж байна?” “Хэзээ хүүхэдтэй болох гэж байна?” гэж асуух явдал юм. Хэдийгээр эдгээр асуултууд танд таагүй сонсогдож болох ч та аль хэдийн чихнийхээ хажуугаар өнгөрөөх эсвэл дорвитой хариулт өгч сурсан биз ээ.

 

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()