Сайхан Монгол орныг маань самарч дуусахад ойртов бололтой

2022-08-25, 11:59
3,477
Сайхан Монгол орныг маань самарч дуусахад ойртов бололтой

"Шриланкийн дараа дефолт зарлах дараачийн улсаар Монгол улс зарлагдаж магадгүй" хэмээн Олон улсын валютын сангийн зүгээс маш их түгшиж байгаа тухай Тайванийн ЕВС телевизийн нэвтрүүлгээр ярьж байна. Тэнд тоочигдож байгаа Монголын хөгжлийн нөөц боломжуудыг харахад миний эх орон ямар ч баян юм бэ дээ? Даанч энэ сайхан оронд маань ухаалаг удирдагч л ус агаараас дутахгүй хэрэгтэй санж хэмээх бодол өөрийн эрхгүй төрж самсаа шархирах нь холгүй болж байв.

Самуун цаг өөрөө сайн удирдагчийг төрүүлдэг жамтай. Эх оронд минь нүүрлээд байгаа энэ самуун муухай байдлыг засаж залруулах сайн удирдагч цолгорон гарах цаг хугацаа холгүй буй за. Шриланка ч яахав өртэй өртэй гэхэд том усан боомт, олон зуун км хурдны зам, нисэх онгоцны буудал тэргүүтэй чамгүй олон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийлгээд хоцорсон. Одоо тэдэнд олон улсын валютын сан, Энэтхэг улс туслахаар болжээ.

Энэтхэг улс "700 сая доллароор шинэ усан боомт барьж байгуулж өгье" гэсэн байна. Гэтэл манайх яахаараа ч 3 тэрбум доллароор 27-хан км төмөр зам байгуулах гээд байдаг нь сонин. Ер нь шулуухан хэлчихэд Монгол улсын дампуурлын гол шалтгаан улс төр, эдийн засгийн мэдлэггүй дарга сайд нарын маань иймэрхүү ойлгомж муутай үйлдлээс болж байгаа л даа.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын өртөг 27 км төмөр замаас хэд дахин өндөр өртөгтэй зүйл байх нь тодорхой. Үндэсний шилдэг сэхээтнүүд минь ээ! Жаахан амь орцгоогоод үгээ хэлж үзэл санаагаа нэгтгэхгүй байсаар байвал нэрт яруу найрагчийн хэлдгээр

"Ухаан муутай хэдэн жаал

Улс болж тоглосоор......" сайхан Монгол орныг маань самарч дуусахад ойрхон болоод байна шүү.

Хятад хэлтэй нөхөд доорх линкээр орж уг нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзээрэй.

Болдбаатар Доржсүрэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()