Дэлхийн 2-р дайны үеийн хамгийн "үнэтэй" олдворууд

Эртний түүхэн дурсгалт зүйл цуглуулагчид цахим сүлжээ, дуудлага худалдаагаар Дэлхийн 2-р дайны үеийн олдворуудыг тогтмол хайж байдаг. Эдгээр хүмүүс энэ төрлийн зүйлсийг авахын тулд хэдэн ч төгрөг төлөхөд бэлэн байдаг аж. Ингээд Дэлхийн 2-р дайны үеийн хамгийн их үнэд хүрсэн түүхэн олдворуудтай танилцацгаая.

Дэлхийн 2-р дайны үеийн хамгийн "үнэтэй" олдворууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

7 “Энигма” бичгийн машин – 133 мянган фунт стерлинг

“Энигма” бичгийн машины анхны хувилбарыг 1920 онд үйлдвэрлэсэн байна. Дэлхийн 2-р дайны үед энэхүү машины тусламжтайгаар германы штабынхан өөрийн тушаалыг бичдэг байжээ. Британийн код тайлагчид энэхүү бичгийн кодыг тайлах гэж оролдсон боловч чадаагүй юм.

Дайны дараа уг машиныг Британи болон АНУ руу аваачсан байна. Харин 2011 онд "Christie’s" дуудлага худалдааны үеэр 133 мянган фунт стерлингээр зарсан бөгөөд энэ нь 208 мянган ам.доллар гэсэн үг юм. Ийнхүү үнэд хүрсэн шалтгаан нь уг машиныг “Энигма” киноны зураг авалтад ашигласанд оршино.  

“Энигма” бичгийн машин – 133 мянган фунт стерлинг

6 Гитлерийн хамгаалагчийн буу – 161 мянган ам.доллар

Адольф Гитлер өөрийн хувийн хамгаалалтдаа маш их анхаарал хандуулдаг байсан аж. Учир нь түүний генералууд хэд хэдэн удаа Гитлерийн амийг хороох оролдлого хийж байжээ. Шөнийн ээлжийн харуулууддаа тэрээр “Люгер” хэмээх гэрэлтэй, гэрэлт сумаар буудах чадвартай бууг өгсөн байна.

Эдгээр бууны нэгийг “Rock Island” дуудлага худалдааны үеэр 161 мянган ам.доллароор зарсан аж.

Гитлерийн хамгаалагчийн буу – 161 мянган ам.доллар

5 Анна Франкийн захидал – 165 мянган ам.доллар

Нацистуудын гэмт хэргийг өөрийн биеэр зоригтойгоор даван туулж чадсан нэгэн бол Анна Франк хэмээх еврей охин юм. Бяцхан охины хувь тавилан дэлхийг айдаст автуулж байсан билээ. 1988 онд нэгэн үл таних иргэн Анна Франкын эгчдээ бичсэн захидлыг тухайн үеийн 165 мянган ам.доллароор худалдаж авсан байна. Энэ нь одоогийн ханшаар 328 мянган ам.доллар хүрэх гэнэ.

Анна Франкийн захидал – 165 мянган ам.доллар

4 Гитлерийн бичгийн хэрэгсэл- 422 мянган ам.доллар

Адольф Гитлерт хамааралтай байсан зүйлсийг дэлхийн өнцөг булан бүрийн цуглуулагчид худалдаж авахыг хүсдэг. 2011 оны 12-р сард "Alexander Autographs" дуудлага худалдаагаар Гитлерийн ажлын ширээн дээр байсан бичгийн хэрэгслийг оруулсан байна.  

Дайны дараа Гитлерийн бүх бичгийн хэрэгслийн АНУ-ын армийн дэслэгч Жек Маккон Германаас гаргасан байна. Уг олдворыг 422 мянган ам.доллароор зарсан бөгөөд энэхүү бичгийн хэрэгслийн тусламжтайгаар 1938 онд Чехославыг хуваах тушаалыг гаргасан хэмээн түүхчид баталж байгаа аж.

Гитлерийн бичгийн хэрэгсэл- 422 мянган ам.доллар

3 Дайны үеийн медалын цуглуулга – 1 сая ам.доллар

2011 онд “Spink & Son” цахим дуудлага худалдааны үеэр австралийн цэрэг Эдвард Кенны шагналын цуглуулга 990 мянган ам.доллароор зарагджээ. Эдгээр шагналууд дунд хамгийн том нь "Викториягийн сахиус" байсан гэнэ. Энэ нь тухайн үеийн Их Британийн цэргийн хүчний хамгийн том шагнал байжээ. Сахиусны үнэ хагас сая ам.долларын үнэд хүрэх аж.

Эдвард Кенн уг шагналыг 1945 онд японы армийн их бууны тооцоог өөрийн санаачилгаар устгаснаар хүртсэн байна. Тодорхой шалтгаангүйгээр Кенни гэр бүлийнхэн энэхүү ховор шагналыг зарахаар шийджээ.

Дайны үеийн медалын цуглуулга – 1 сая ам.доллар

2 "Hawker Hurricane" сөнөөгч онгоц - 2.6 сая ам.доллар

1942 онд үйлдвэрлэгдсэн Британийн сөнөөгч онгоц болох "Hawker Hurricane"-ыг 2000 онд 2.6 сая ам.доллароор зарсан байна. Тухайн үед уг онгоц Канадын нисэх хүчний харьяалалд байсан бөгөөд Хойд Америкийн Зүүн эргийн хэсгээр тагнуул хийж байжээ. Уг онгоц одоо ч гэсэн ажиллаж байгаа гэнэ.

"Hawker Hurricane" сөнөөгч онгоц - 2.6 сая ам.доллар

1 Гитлерийн Мерседес – 10 сая евро

Дэлхийн 2-р дайн үеийн түүхэн олдворын хамгийн үнэтэй зүйл нь Адольф Гитлерийн тоноглогдсон "Mercedes Benz 770k" машин болжээ. Дайны дараа уг автомашиныг авто дилер Михаэл Фрелих авсан аж. Тэрээр автомашины бүхий л хуучин түүхэн баримт, гэрэл зургийг судалснаар машины эзэн Адольф Гитлер болохыг тогтоосон байна. Ингээд 1945 онд Австри, дараа нь Лас-Вегаст уг машин байсан бөгөөд сүүлд нь Мюнхений бизнесмэн худалдаж авсан гэнэ.

Харин хамгийн сүүлд 2009 онд Адольф Гитлерийн унаж байсан Mercedes Benz 770k-г Москвагийн тэрбумтан 10 сая еврогоор худалдаж авчээ.

Гитлерийн Мерседес – 10 сая евро

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()