1
Үүргэвчний түгжээнд байдаг жижиг нүх
Энэ бол шүгэл юм. Ихэнх үүргэвч явган аялал хийхэд зориулагддаг учир үүргэвчний оосрын горхи хэсэгт яаралтай тусламжийн үед хэрэг болох үүднээс шүгэл суулгаж өгчээ.
2
Урсдаг шатны хажуугийн үсэрхэг хүрээ
Шат болон хажуу талын ирмэг хоорондын зайг уг үсэрхэг зүйлээр бөглөж өгдөг бөгөөд ингэснээр хажуугийн зай руу хөлөө оруулж гацаахаас сэргийлж байгаа юм.
3
Явган хүний зам дээрх өөр өнгөтэй хэсэг
Үүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж бүтээдэг. Гүдгэр цэгүүдийг тэмтэрснээр хараагүй хүн замаасаа гарахгүй явах боломжтой.
4
Тагтай саван дээр байдаг "М" үсэгтэй тэмдэглэгээ
Европын шошгын дүрмийн дагуу "хэрэглэгчдэд хор хөнөөл учруулахгүй" ашиглалтын хамгийн дээд хугацааг заана. Жишээ нь онгойлгосноос хойш 12 сарын хугацаанд хэрэглэж дуусгах ёстой гэсэн утгатай.
5
Лего тоглоомын нүх
Хэрвээ хүүхэд тоглоомыг залгих юм бол уг нүхээр агаар орно гэсэн үндэслэлээр хийдэг байна. Залгисан тоглоомыг гаргах хүртэл хүүхэд амьсгалах боломжтой гэсэн үг.
6
Онгоцны суудал дахь өлгүүртэй тавцан
Мэдээж та гадуур хувцсаа эсвэл ойр зуурын хэрэгслээ уутанд хийгээд өлгөх хэрэгтэй.
7
Талх шарагчийн доторхыг хэрхэн цэвэрлэхээ мэдэхгүй байна уу?
Тэгвэл доод хэсгийг нь сайн шалгаарай. Татаж авах боломжтой тусгай бариул байж л таарна. Ихэнх талх шарагч үйрмэгийг цэвэрлэхэд зориулсан ийм тавиуртай байдаг.
8
Шпагетиний халбага яагаад дундаа нүхтэй байдаг вэ?
Энэ нь гоймонгийн хэмжээг тогтооход тустай. Уг нүхээр нэг дүүрэн авахад дунд зэргийн хэмжээний гоймон бэлэн болсон гэсэн үг.
9
Кофены уутан дээр байдаг нүх
Энэ нь кофены үрээс нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулахад тусалдаг. Үгүй бол уут задрах аюултай.
10
Машины урд толины жижиг товчлуур
Ардаас гэрэл гялбасан үед товчлуурыг доошлуулж өнцгийг өөрчлөх зориулалттай.
11
Heinz кетчупны саван дээрх "57" гэсэн тоо
Задлаад доош тонгойлгоход кетчуп асгарахгүй бол 57 гэсэн тоо байгаа газар цохих хэрэгтэй аж. Түүнчлэн энэ нь компанийн сурталчилгааны азын тоо юм.
12
Чихэвчний илүү нүх
Дууны чанарыг сайжруулахын тулд чихэнд вакум орчин үүсгэдэг.
13
Аяганы ёроол дахь жижиг ховол
Үүний ачаар аяга угаагч аяганы ёроолд тогтож үлддэггүй. Ширээн дээр тавих үед аяганы ёроолын хүрээгээр ус тогтохгүй шууд урсана гэсэн үг.
14
Шатахууны тэмдгийн хажууд байрлах жижиг сум
Машины аль талд шатахууны сав байгааг заана.
15
Хаалганы бариулыг яагаад гуулингаар хийдэг вэ?
Бактерийн эсрэг шинж чанартай учраас. Бактери нь ган бүтээгдэхүүн дээр 7 хоног амьдрах чадвартай бол гуулин төмөр нь хэдхэн минутын дотор бактери устгадаг аж.