Хүн төрөлхтнийг аварч чадах генетикийн 5 нээлт

Генетик бол харьцангуй залуу шинжлэх ухаан. Бид үүнтэй бүрэн танилцаж амжаагүй, дөнгөж үндсийг нь судалж байгаа ч өдгөө өлсгөлөн, хүнд өвчин эмгэг зэрэг томоохон аюулаас хүн төрөлхтнийг аварсаар байна. 

Хүн төрөлхтнийг аварч чадах генетикийн 5 нээлт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрхтэн шилжүүлэн суулгах

Хүн төрөлхтөн олон жилийн турш эрхтэн шилжүүлэн суулгах явцыг судалж, хүлээсээр ирсэн. Өдгөө ксенотрансплантац буюу амьтнаас хүнд эд, эрхтэн шилжүүлэх мэс ажилбарыг туршиж байна. Гахай нь хүнтэй хамгийн төстэй генотиптэй тул хүн төрөлхтөнд хамгийн хэрэгтэй донор гэж үздэг. 2011 онд генетикчид инсулин үүсгэдэг гахайн эсийг хүнд амжилттай суулгаж, чихрийн шижин өвчний хүнд хэлбэрээр өвчилж байсан 8 хүнийг бүрэн анагаажээ. Инсулин үүсгэгч гахайн эс нь дор хаяж 12 жил инсулин ялгаруулах чадвартай аж.

Эрхтэн шилжүүлэн суулгах

2 Алтан будаа

Ази, Африкийн иргэд А амин дэмийн дуталтай байдаг учир төрөлхийн харааны бэрхшээл, бөөрний өвчин, салст бүрхүүлийн үрэвсэлт өвчтэй хүүхдүүд төрөх магадлал их байдаг. Харин генетикийн аргаар тариалсан "Алтан будаа" нь өндөр хэмжээний бета-каротин (А аминд эмийн найрлагатай) агуулдаг тул дээрх асуудлуудыг шийдэж чаджээ. 200 гр алтан будаа нь өдөр тутмын А амин дэмийн хэрэгцээг хангаж чаддаг. Гэхдээ А амин дэм хоолыг болгох үед уусаж, алга болдог учир эрдэмтэд алтан будааг туршин, шалгаж байна.

Алтан будаа

3 ХДХВ-ийн эмчилгээ

21-р зуунд хүн төрөлхтөнд тохиосон хамгийн том бэрхшээл хүний дархлал хомсдолын вирус байв. ХДХВ илэрснээс хойш 40 жилийн хугацаанд 60 сая гаруй хүн халдвар авч, 32 сая гаруй өвчтөн нас баржээ. Одоогоор уг вирусийг бүрэн эмчлэх эмчилгээ, сэргийлэх вакцин гараагүй ч вирусyий хүчийг дарах эмчилгээг нээсээр байна. 2018 онд Хятад улс төрөлхийн ХДХВ-ийн халдвартай ихэр охидыг амжилттай төрүүлж чаджээ. Судлаач Хе Жянкуй дархлааны CCR5 ген агуулдаг ДНХ-ийн хэсгийг мутацид оруулж, ХДХВ-ийн халдвараас хамгаалах насан туршийн дархлааг үүсгэсэн байна. Өдгөө ихэр охид эрүүл саруул амьдарч байгаа ч эрдэмтдийн баг хууль бус туршилт явуулсан хэргээр шоронгийн хаалга татжээ.

ХДХВ-ийн эмчилгээ

4 Хүлэмжийн тариалан

Дэлхийн дулаарал бол дэлхий нийтийн өмнө тулгарч буй хамгийн том асуудлуудын нэг. Харин ургамал, модод нь дэлхийн дулааралд хүргэж буй том шалтгаан болох нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Гэхдээ эрдэмтэд хүлэмжид мод, ургамал тарих нь нүүрсхүчлийн хийг илүү ихээр шингээж чаддаг гэжээ. Хүлэмжид олон тоогоор мод, ургамал тарьснаар бид эх дэлхийгээ болон өөрсдийгөө аварч чадна.

Хүлэмжийн тариалан

5 Шавж устгах ургамал

Хортон шавж бол тариаланчдын хамгийн том дайсан. Тэднийг устгахын тулд пестицид хэрэглэдэг. Харин пестицид нь хортон шавжийг устгаад зогсохгүй ашигтай шавж, зөгийг устгаж, хөрсний бохирдолд хүргэхээс гадна бүтээгдэхүүний амт чанарыг алдагдуулна. Харин энэ асуудлыг шийдэж генетикчид шимэгч хорхойг устгадаг bt-токсин гэх байгалийн хор гарган авчээ. Өдгөө үр тариа, эрдэнэ шиш, будаа зэрэг олон төрлийн ургамлууд хортон шавж, пестицидэд өртөх аюулгүй болжээ.

Шавж устгах ургамал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()