Алдартай зураачид захиалагчдаасаа хэрхэн өшөөгөө авдаг байсан бэ?

Үйлчлүүлэгч болон гүйцэтгэгчийн хувьд хамтран ажиллах гэдэг маш нарийн зүйл бөгөөд ялангуяа уран зураг тал дээр энэ нь илүү мэдэгдэхүйц байдаг. Зураачид маш мэдрэмтгий, эмзэг хүмүүс байдаг учир үл ялиг буруу ойлголцол, уран бүтээлийг нь шүүмжлэх зэрэг үйлдэл тэдний бухимдал, гомдлыг төрүүлдэг байна. Ингээд тэд өөрийн авьяас чадварыг ашиглаж захиалагчаас хариугаа хялбархан авдаг гэнэ.  

Алдартай зураачид захиалагчдаасаа хэрхэн өшөөгөө авдаг байсан бэ?

Микеланжело Буонарроти

Микеланжелогийн зургууд одоо ч гэсэн хамгийн үнэ цэнэтэй хэвээр байгаа билээ. Түүний “Давид” бүтээл эсвэл Сикстиний тааз дээр зурсан зураг уран зургийн салбарыг шилдэг болгоход хүргэсэн юм. Сиктстиний тааз дээр зурсан Микеланжелогийн “Аймшигтай шүүх” гэх бүтээл дээр нэг хүнийг маш хэрцгийгээр дүрсэлсэн байдаг бөгөөд энэ нь түүх судлаачдын анхаарлыг ихээр татаж, тэд уг хүн хэн болох тал дээр төрөл бүрийн таамгийг дэвшүүлсэн байна.   

Зарим нь тухайн хүнийг Климент VII санваартан гэж үзэж байсан бол зарим нь шашинтай холбож тайлбарлаж байжээ. Хэдийгээр зураач санваартны гэр бүл болох Медичигийнхнийг нэг удаа хуурч байсан ч тэд халуун, дотно харилцаатай байсан гэнэ. Тухайн үед Микеланжело хамгийн алдартай дөрвөн хүнийг зурж байсан бөгөөд үүнд Медичигийн гэр бүлийн гурван гишүүн багтсан байна. Тиймээс түүх судлаачдын хамгийн анхны таамаг нь Климент байсан ч тэд буруу таамагласан аж.

Микеланжело Буонарроти

Микеланжело Буонарроти

Гэвч зураг зурах үйл явц дуусах дөхөж байхад Микеланжелогийн зургийг Италийн алдарт санваартны үйл ажиллагааг хөтлөгч Бьяжо да Чезена хэт их нүцгэн хүнтэй, бүтээлдээ хөнгөн хийсвэр хандсан байна хэмээн шүүмжилжээ. Зураач залуу “Аймшигтай шүүх” гэх зургаа Павел III санваартны үед буюу Климент VII-г санваартны байр сууринд шилжих бэлтгэл ажлын үед дуусгасан аж.

Микеланжело Сикстиний таазыг битүү зурсан бөгөөд уг бүтээлийг туурвихад 4 жилийн хугацаа орсон байна. (1508-1512 он)

Энэхүү шүүмжийг сонссон Микеланжело шууд хариугаа авахаар шийдсэн байна. Ингээд уг таазны зурган дээр бэлэг эрхтнээ могойд хазуулж буй эрэгтэйн дүр орж ирсэн гэнэ. Гэхдээ энэ нь хариугаа авахад хангалтгүй байсан учир тэр Бьяжог илжгэн чихт, чөтгөрийн дүрээр бүтээжээ. Уг бүтээлийг харсан Чезена Павел III санваартнаас түүний дүрийг хасаж өгөөч хэмээн гуйхад санваартан татгалзсан хариу өгөөд зогсохгүй, зураачийн талд бат зогссон байна.

"Аймшигтай шүүх", Микеланжело Буонарроти, (1534-1541 он)

Өөрөөр хэлбэл Павел III “Хүмүүсийн дэлхий ертөнцийг харах үзэл маш өргөн цар хүрээтэй байдаг ч бид зөвхөн газар, тэнгэрт анхаарал  хандуулж “Там”-ыг үл тоодог. Гэтэл энэхүү зураг дээр энэ бүхнийг нарийн тод харуулсан байгаа учир Чезенийг арилгах боломжгүй” гэжээ.

Энэ бол Бьяжогийн хувьд хамгийн анхны, хамгийн хэрцгий доромжлол байсан гэнэ. Энэхүү зургийн ачаар Бьяжо нь Микеланжелог танил тал ихтэй, дархан цаазтай хүн болохыг ойлгосон байна.

“Аймшигтай шүүх” баруун доод булангийн хэсэг, 1536-1541 он.

Эдуард Мане

Манегийн үйлчлүүлэгчид ихэнхдээ баячууд байсан гэхэд болно. Хэдийгээр тэр реализмын үзлийг дэмждэг байсан ч үүнийхээ эсрэг хэд хэдэн бүтээл туурвисан байна. Учир нь тэрээр баян, нэр хүндтэй эрхмүүдийг нүцгэн байдалтай зурдаг байжээ. Манегийн хувьд баян, ядуугийн ялгааг үзэн яддаг байсан бөгөөд баячууд өөрсдийгөө бүрэн эрхтэй, халдашгүй хэмээн боддог байсан нь түүнд огт таалагддаггүй байсан гэнэ. Тиймээс ч тэр өөрийн бүтээлээр энэхүү үзэл бодлоо илэрхийлэхийг зорьж байсан юм.

Эдуард Мане

Зүүнээс баруун: Эдуард Мане, 1870 он, Надарагийн хөрөг зураг\ Огюст болон Эжени Мане – зураачийн эцэг, эх, 1860, Парисын Орсе музей.

“Өвсөн дээрх өглөөний зоог” зургийг тэрээр олон нийтийн анхаарлыг татах зорилготой зурсан бөгөөд нүцгэн зургуудаараа тэр баячуудыг шоглож, тэдний их занг үгүй хийх хүсэлтэй байсан гэнэ. Мане энэхүү  зургаа толь болгож ашиглахыг хүссэн бөгөөд хэдийгээр баячууд гадаад төрхөөрөө баян чинээлэг, тансаг харагдах ч нүцгэн байх үедээ энгийн хүмүүсээс огт ялгарахгүй гэж харуулахыг эрмэлзжээ.

Реализм уран зураг нь стандарт, энгийн, уламжлалт арга барилыг ашиглахаас илүүтэйгээр аливаа зүйлийг шууд утгаар нь илэрхийлэх урлаг юм. Хэдийгээр Мане зургаа хангалттай бодит мэт зурж чаддаг ч зургийн хүмүүс тухайн орчинтой уусаж харагддаггүй. Жишээлбэл: ард талд усанд орж буй эмэгтэйн дүрийг харж болох бөгөөд энэ нь баячуудын уур бухимдлыг ихээр төрүүлсэн аж.

Цэнхэр буйдан дээр буй Хатагтай Сюзанна Леенхоф., Эдуард Мане, Парисын Лувр.

Тэрээр үзэгчдийн анхаарлыг татахын тулд ард талын фоныг өөрчилсөн хэдий ч хожим зургийн ард буй эмэгтэй усанд орж байгаа гэх яриаг үгүйсгэсэн байна. Манегаас бүсгүй юу хийж байгаа юм бэ гэж асуухад тэрээр “Тэр бие засаж байгаа” хэмээн хариулсан аж. Энэ нь зургийг илүү бүдүүлэг болгоход чиглэгдсэн бөгөөд уран зургийг үзэж байгаа хүмүүсийг гайхширалд оруулах зорилготой байсан гэнэ.

Үүнээс гадна хувцастай хоёр эрэгтэйн хажууд нүцгэн сууж буй эмэгтэйн зураг мөн л бусдыг доромжилсон хэрэг болсон байна. Тэрээр бүсгүйг байгалийн үзэсгэлэнт төрхөөрөө сууж байгаа хэмээн тайлбарласан бөгөөд зурган дээрх бүсгүй өөрийн нүцгэн байдлыг ашиглаж, бусдыг уруу татаж байгаа мэтээр өгүүлсэн аж.

"Өвсөн дээрх өглөөний зоог" бүтээлийн хэсгээс, Эдуард Мане.

Манегийн уран бүтээлийг шүүмжлэгчид нүцгэн, байгалийн гоо үзэсгэлэнг харуулахгүй байна хэмээн шүүмжилж байсан учир тэр уг зургийг зуржээ. Ингээд тэрээр “Өвсөн дээрх өглөөний зоог” зургаа дуусгахын өмнө өөрийн найз Антонен Прустад хандаж: “За, би одоо өөрийн уран бүтээлд нүцгэн эмэгтэй зурах болно. Хэн юу гэж хэлэх нь надад хамаагүй” гэж хэлж байсан бөгөөд энэ нь Манед баячуудын үзэл бодол түүнд огт хамаагүй болохыг илэрхийлж байгаа юм.

Тэрээр нүцгэн бүсгүйг урагш харуулж, бохирдсон хөлийг нь ил гаргасан нь галан дээр тос нэмсэн зүйл болжээ. Хэдийгээр үзэгчид зураачийн техникийг төдийлөн анзаарч хараагүй ч уг зургийг Салонд байрлуулахын эсрэг байр суурьтай байсан учир удалгүй зургийг буулгасан байна.

"Тюильри дахь дуу хөгжим", Эдуард Мане, 1862 он, Лондонгийн үндэсний галерей.

Ингээд удалгүй тэр дахин үзэгчдийг гайхширалд оруулсан нэг бүтээл туурвисан бөгөөд энэ нь “Олимпия” зураг байсан юм. Хэдийгээр уг зургийг Салоны үзэсгэлэнд өлгөсөн ч үйлчлүүлэгчид мөн л хэт их бухимдсан байна. Тиймээс ч галерей нь ажилчид зургийг дээш өргөж үзэгчдээс хамгаалсан аж. Уг зураг тухайн үеийн биеэ үнэлэгчдийг харуулсан зураг болжээ.

Тухайн үед эрчүүд өөрийн эхнэрт анхаарал хандуулахаас илүү биеэ үнэлэгчдэд мөнгө зарцуулж, эхнэрээсээ илүү үнэлж, хүндэлдэг байсан гэнэ. Зурган дээр үнэхээр үзэсгэлэнтэй, дэгжин, ганган бүсгүй байсан бөгөөд энэ төрлийн эмэгтэйчүүд рүү эрчүүд улайрч эхнэрээсээ зугтаж байсан гэсэн үг юм. Мане бусдын харцыг булаасан үзэсгэлэнтэй эмэгтэйг гайхалтайгаар зурж чадсан бөгөөд энгийн зүйлд л та нар татагддаг шүү дээ гэсэн санааг зургаараа илэрхийлсэн нь үзэгчдийн бухимдлыг төрүүлсэн байна.

Зүүнээс баруун: "Гашуун зүйлд дурлагсад", Эдуард Мане, 1858-1859 он, Карлсбергийн шинэ уран баримал. \ Испанийн хөгжимчин (Гитарреро), Эдуард Мане, 1860 он. Нью-Йоркийн Метрополитен музей

Диего Ривера

Диегогийн хувьд Рокфеллерийн гэр бүлийн захиалгын дагуу Нью-Йоркийн ханан дээр зураг зурах ажлыг эхлүүлсэн юм. Тэр хүмүүст гайхалтай урлагийн бүтээлийг бэлэглэж чадсан. Гэвч уран зургаа дууссаны дараа Диего нь Рокфеллерүүдэд тэдний хүсэн хүлээсэн, анхны хувилбарын бүтээлийг өгөөгүй байна. Тэрээр Рокфеллерийн төв хэсэгт капитализм нь социализмыг давамгайлж байгаа талаар зурах ёстой байсан аж. Баян гэр бүл энэхүү санаагаа бүтээл болгох чин хүсэлтэй байсан учир “Хүн төрөлхтний салаа зам” гэх нэрийн дор Ривера зураг зурах ажлаа эхлүүлжээ.

Диего Ривера

Диего Ривера

Рокфеллерийн гэр бүлийнхэн Диегог коммунист үзэлтэй гэж мэдэж байсан бөгөөд тэдний бүтээлийг дэлхийд алдартай уран зураач зурна гэдэгт ихээхэн баярлаж байжээ. Ривера захиалагчийн хүсэлтийн дагуу бүтээлээ туурвиж байх үед New York World-Telegram-ынхан түүний уран зургийг капиталистын эсрэг хэмээн тодотгосон нь эмзэг зураачийн бухимдал, гомдлыг төрүүлж, тэрээр өөрийнхөө аргаар сэтгүүлчдээс хариугаа авахаар шийдсэн байна. Ингээд тэр зургийнхаа төвд Лениныг зурж, Майн баярыг давхар дүрсэлсэн аж. Энэ нь мэдээж капиталист үзлийг дэмжигч Рокфеллерчүүдэд таалагдаагүй байна.

Цэцэг түгээгч, Диего Ривера.

Рокфеллерүүд түүнийг зургаа өөрчил хэмээн шаардсан ч тэр татгалзсан байна. Тиймээс бодит зургийг дэлгэцээр тусгаарлаж, бүтээлийг туурвиж байсан зураачийг уг ажлаас холдуулсан аж. Гэхдээ Диего өөрийн үзэл бодлыг Мексикт зурсан “Ертөнцийг удирдаж буй хүн” бүтээлдээ оруулсан гэнэ.

Энэхүү Мексикийн гэр бүл капиталист үзэлтэй байсан бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд багтаж байжээ. Тэрээр уг зургандаа коммунизмын эсрэг санааг оруулсан бөгөөд энэ нь Манегийн “Өвсөн дээрх өглөөний зоог” зурагтай ижил байсан гэнэ.

Цэцэг түгээгч, Диего Ривера.

Энэхүү коммунизмын эсрэг ухуулаг сурталчилгаа нь Рокфеллерүүдийн уур бухимдлыг ихээр төрүүлэх нь тодорхой байсан ч зураач үүнийг огт тоогоогүй байна. Олон хүмүүс түүнийг зоригтой алхам хийсэн хэмээн үнэлжээ.  

"Ертөнцийг удирдаж буй хүн", Диего Ривера.

Анн-Луи Жироде-Триозон

Ланж гэх нэртэй бүсгүй Анн-Луи зураачаар өөрийн хөрөг зургийг зуруулахаар болжээ. Гэвч тэр бүсгүйн зургийг зурахын оронд Ланжийг Венусын дүрд оруулж зурсан бөгөөд энэ нь бүсгүйд огт таалагдаагүй аж. Учир нь түүний хажууд буй Дурлалын бурхан түүн рүү толь тусгасан байсан бөгөөд энэ нь өөрийгөө тал талаас нь харж, өөртөө дурла гэсэн санааг илэрхийлж байсан гэнэ. Ерөнхийдөө зөвхөн өөрийгөө хайрлаж, өөрийгөө өндрөөр үнэлэх хэрэгтэй гэсэн санаа уг зургаар илэрсэн байна.

Хатагтай Ланж язгууртан гаралтай эмэгтэй байсан ч өөрийн хүч хөдөлмөрөөр мөнгө олж, театрт ажилладаг байжээ. Гэвч түүний жүжгийн зарим хэсэгт хааны гэр бүлийн талаар ордог байсан нь хориотой зүйл байсан учир жүжигчид, найруулагчдыг баривчилж байсан гэнэ. Ингээд бүсгүй хоригдсон бөгөөд өндөр албан тушаалтай найз нөхдийнхөө ачаар хоёр жилийн дараа хорих ангиас суллагдсан байна.

Анн-Луи Жироде-Триозон

Зүүнээс баруун: Үл таних хөвгүүний зураг, Анн-Луи Жироде-Триозон. \ Анн-Луи Жироде-Триозоны хөрөг зураг, 1790 он.

Зураач Жирод түүнийг яг өөрийн харсан нүдээр зурсан байна.  Триозон нь өөрийн багш Жак Луи Давидын адилаар классик төрлийн зураг зурдаг байжээ. Ингээд залуугийн зурсан зураг бүсгүйд таалагдаагүй учир тэр төлбөр төлөхөөс татгалзаж, түүний хөрөг зургийг жаазнаас гаргаж, дахин хэнд ч харуулахгүй байх хэрэгтэй хэмээн тушаажээ. Үүний хариуд залуу бүсгүйн зургийг урж, жижиг хэсэг болгон дугтуйнд хийж илгээгээд зогсохгүй, түүний зургийг илүү бүдүүлгээр зурсан байна.

"Каир дахь тэмцэл", 1798 он, Анн-Луи Жироде-Триозон.

Энэ удаад тэр хариугаа авах зорилгоор зургаа зурсан учир хатагтай Ланжийг зоос цуглуулж буй биеэ үнэлэгчийн дүрд хувиргажээ. Цэвэр зоос нь Зевс болон Данаин хишиг гэж үздэг бөгөөд Ланжийг үнэнч биш учир зөвхөн мөнгөөр эрчүүдтэй гэрлэдэг байсан гэх санааг агуулсан байна. Баруун доод буланд Ланжийн тухайн үеийн найз залуугийн зургийг маск дээр харуулж, нэг нүдийг нь зоос мэтээр дүрсэлсэн аж. Энэ нь Ланж зөвхөн мөнгөний төлөө түүнтэй гэрлэсэн хэмээн ойлгуулж, нөхрийг нь ичгэвтэр байдалд оруулахад чиглэгдсэн байжээ.

"Ялалтын амт", Анн-Луи Жироде-Триозон, 1814 он.

Хайрын бурхан бүсгүйтэй хамт зоос цуглуулж байсан нь түүний бусармаг үйл явдлыг өмөөрч, хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн байна. Зурган дээр байсан бас нэг сонирхол татахуйц зүйл нь хагархай толь байсан юм. Энэ нь Ланж өөрийгөө зураачийн нүдээр буюу өөрийнхөө бодит байдлыг харж чадахгүй байгааг илэрхийлсэн аж. Триозон өөрийнхөө үзэл бодлыг огт нуухыг хүсээгүй бөгөөд хожим уг зураг Салоны үзэсгэлэнд тавигдсан байна.

Наполеон I Вен хотын түлхүүрийг гардан авлаа, Анн-Луи Жироде-Триозон.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()