1
Шүүмжлэгчид тус киног шууд инээдтэй гэж үнэлсэн
Зарим инээдмийн киноны сурталчилгаанд кино шүүмжлэгчдийн үгсийг оруулсан байх нь бий. Угтаа сайн инээдмийн кино бол шүүмжлэгчдийн үгийг бус, киноныхоо инээдтэй хэсгүүдээр үзэгчдийг татдаг билээ.
2
Ганцхан алдартай жүжигчдээр сурталчилгаа хийдэг
Бусдад үзүүлээд байх өөр зүйл байхгүй учраас гол дүрийн алдартай жүжигчнээрээ хүмүүсийг татах арга байдаг.
3
Трэйлер дээрээ бүх үйл явдлаа дэлгэдэг
Сайн кино бол трэйлер дээрээ цөөн тооны үзэгдэл харуулаад үлдсэнийг нь театрт ирж үзэх хүсэл төрүүлдэг. Харин муухан бүтээлүүд бүх үйл явдлаа дэлгэх нь бий.
4
Кино эхэлмэгц дүрүүд нь далан булчирхайгаа тоочдог
Амьдрал дээр байж боломгүй эвгүй хэрнээ далан булчирхайгаа тоочсон үг хэллэг нь тус киноны зохиолчид чадваргүй болохыг харуулна.
5
Сайн киног дахин бүтээсэн кино
Холливудад хуучны эсвэл өөр хэл дээрх алдартай кинонуудын зохиолоор шинэ кино хийх явдал их байдаг. Үүний үр дүнд үргэлж биш ч ихэвчлэн маш муу кино бүтээгдэх нь бий.
6
Дундаж үнэлгээ авсан кино
Энэ нь муугүй сонсогдож болох ч дундаж үнэлгээтэй кинонууд дэндүү уйтгартай байдаг. Ядаж л маш муу үнэлгээ авсан кино хүнийг уйдаахгүй шүү дээ.
7
Жүжиглэх туршлагагүй алдартан тоглосон
Дуучид эсвэл тамирчид кино салбарт хүчээ үзэх нь элбэг ч амжилт олсон нь гарын таван хуруунд багтана.
8
Нэг эсвэл хоёрдугаар сард нээлтээ хийсэн
Дээрх саруудад нээлтээ хийж буй кинонууд гурван ангилалд хуваагдана.
1. Оскарын шагналд нэр дэвшихийн тулд өнгөрсөн жилдээ цөөн тооны үзэгчдэд киногоо нээсэн бөгөөд шинэ оны эхэнд нийтэд үзүүлж байгаа
2. Валентины өдөр хосуудыг татах зорилготой романтик кино
3. Алдаа
Эдгээр саруудад хамгийн өрсөлдөөнтэй буюу зун намрын цагаар үзүүлж болохгүй хамгийн муу кинонуудаа гаргадаг бөгөөд тэдгээрийг "Алдаа" хэмээн нэрлэдэг байна.
9
Гол дүрийн жүжигчин өөрөө зохиолыг нь бичиж найруулсан
Кино урлагийн түүхэнд уран бүтээлийнхээ бүх зүйлийг бие даан хийж амжилтад хүрсэн маш цөөхөн тохиолдол байдаг.
10
Тийм киноны бүтээгчид оролцсон...
Илүү алдартай, сайн бүтээлд оролцсон хүмүүсийн нэрийг хавчуулж үзэгчдийг татах гэсэн арга бий. Тухайн кино нь нөгөө алдартай бүтээлтэй огт холбоогүйн дээр бүтээгчид нь зүгээр л багийн дагалдан байх нь элбэг.
11
Алдартай цувралын шинэ ангийг дан эмэгтэй жүжигчидтэй хийх
Сүүлийн үед алдартай цувралын шинэ ангийг дан эмэгтэй жүжигчидтэй хамтарсан гэдгээс өөрөөр өмнөхөөс нь ялгарах зүйлгүй бүтээх болсон. Тэдгээрээс харин амжилт олсон нь бараг байхгүй.
12
Аймшгийн киноны үргэлжлэл
Аймшгийн киноны үргэлжлэл ангиуд маш олон байдгаас чанартай уран бүтээл болж чадсан нь хуруу дарам цөөн гэдгийг мартаж болохгүй.