Ойг аварч үлдэхийн төлөө 2 жилийн турш модон дээр амьдарсан охин

2022-08-09, 10:42
2,428

Томоохон корпорацууд, шунахай компаниудад ашиг олоход нь юу ч саад болж чаддаггүй билээ. Тэр бүү хэл дэлхий ертөнцийн амьд эрдэнэ болсон ой мод ч тэдний эсрэг зогсож чадаагүй юм. Гэвч нэгэн хүрээлэн буй орчныг хамгаалагчийн ачаар дэлхий нийтээр томоохон корпорацуудтай тэмцэж чадна гэдгээ ойлгосон байна. 

Ойг аварч үлдэхийн төлөө 2 жилийн турш модон дээр амьдарсан охин

“Эрвээхэй” Жулиа Хилл (Julia Hill) эртний модыг эргэн тойрон дахь бусад ойн хамт аврах гэж оролдож байхдаа 61 метр өндөр Редвуд дээр 738 хоногийг өнгөрөөжээ. Тэрбээр Дэлхий гарагийг хамгаалахад оройтоогүй гэдгийг олонд харуулсан юм. 

22 настайдаа Жулиа автомашины осолд орж, гавлын яс нь цуурч, ярих чадвараа алдаж нэг жил болсон байна. Ослын дараа тэрбээр амьдралаа эргэн харахаар шийдэж, дэлхийн өнцөг булан бүрд аялахаар зорьсон гэнэ. Ослоос нэг жилийн дараа Жулиа Хилл Калифорнийн Redwood ойг устгахыг эсэргүүцсэн бүлэгтэй таарч, эсэргүүцлийн жагсаалд нэгдэхээр шийджээ. Энэ бол түүний амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн үйлдэл байв.

Ингээд Жулиа 1500 жилийн настай модонд авирахаар шийджээ. Тэрбээр "Maxxam" корпорацыг мод тайрахыг зогсоох зорилготой байсан ба олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэнд болж буй аймшигт ой устгалд олны анхаарлыг хандуулахыг хүсжээ.

Харамсалтай нь тэр хэдхэн хоногийн турш модон дээр байж чадах байсан тул хүмүүсийн анхаарлыг татаагүй аж. Иймд хүссэн үр дүндээ хүрэхийн тулд модон дээр 100 хоногийг өнгөрөөсний дараа Жулиа бүх мэдээллийн сувгуудаар гарч эхэлжээ. 

Цаг хугацаа өнгөрөх тусам Жулиа Хилл улам бүр алдаршиж, олон улс төрч, сэтгүүлч түүнийг дэмжиж байв. Олон хүмүүс түүний үйл хэргийг дэмжихийг хүсэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний түүхийг бусадтай хуваалцаж, түгээсэн байна.

Хэдийгээр тэр олны анхаарлын төвд байхыг хүсдэг хүн байгаагүй ч эдгээр эртний модыг хамгаалах үйлсэд оролцсон шалтгаанаа бусдад хуваалцахыг чухалчилжээ. 

Модны орой дээр цаг агаар хүнд хэцүү, байнгын салхитай байхаас гадна мод огтлох ажлыг хариуцаж байгаа "Pacific Lumber" компанийн ажилчдын дарамт мөн хүнд байсан байна. Том компанийн ажилчид Жулиа болон олон эсэргүүцэгчдийг байнга дарамталж, гэмтээж  байсан гэсэн мэдээлэл ч байх ажээ.

Жулиа 100 өдрийг хамт өнгөрүүлсэн модоо Луна гэж нэрлэсэн бөгөөд түүнтэй хамт амьдрах нь “эртний хүнтэй хамт амьдрахтай” адилхан байсан гэж хэлэв. 

Хоёр жил найман өдрийн дараа Жулиа эцэст нь том корпорацыг бага боловч ялж чаджээ. Тэд Луна болон түүний эргэн тойрон дахь хамгаалалтын бүсэд багтах модыг хадгалахаар тохиролцсон байна. Нөхөн төлбөрт "Maxxam" корпорац 50,000 ам.доллар төлжээ. Энэхүү мөнгийг Хумболдтын Улсын Их Сургуульд мод бэлтгэлийн тогтвортой судалгаа хийх зорилгоор хандивласан байна.

Модноос буугаад Жулиа “Бид бүгд өөр өөрийн үнэт зүйлээ эрхэмлэдэг гэдгийг би ойлгож байна. Зарим хүмүүс намайг зүгээр л мод тэвэрсэн хиппи гэж ойлгодог байсан. Гэхдээ би байгалийн ийм гайхалтай үнэт зүйлийг тастаж хаяж болно гэж бодохгүй байна. Би ойлгохгүй байна” хэмээн хэлж байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()