Нэг л их Тайваний талд орсон хүмүүс болчихсон уу? Түүхээ нэг сөхье!

2022-08-08, 09:41
4,823
Нэг л их Тайваний талд орсон хүмүүс болчихсон уу? Түүхээ нэг сөхье!

1919 онд Монголд орж ирсэн Сью Шү Жан тэргүүтэй гамин цэрэг чинь Гоминдан нам буюу Чан Кай Ши-ийн намынхан. Яасан гэж гаминг өмөөрөх юм бэ? Чан Кай Ши тэргүүтэй гамингууд 1949 онд иргэний дайнд Мао Зе Дун тэргүүтэй коммунистуудад ялагдаж Тайвань арал руу зугтсан. Одоог хүртэл үр удам нь залгамжлаад амьдарч буй. Мао төрийн эрхэнд гаруутаа Бүгд Найрамдах Хятад Улс нэрийг өөрчилж БНХАУ болгосон байна.

Энэ нэрийн өөрчлөлтийг Гамингууд (Тайванууд) овжиноор ашиглаж Тайвань нь 1971 он хүртэл НҮБ-д Хятадыг төлөөлчихсөн аж. Тухайлан энэ шалтгааны улмаас Монгол улс 1961 оныг хүртэл НҮБ-д элсэж ч чадаагүй. Зураг дээр Монголыг элсүүлэхийг эсэргүүцэж байгаа Тайваний Гамин. Харин энэ хооронд тухайлбал 1962 онд Мао Хрущев хоёр түр тархийх хүртэл Мао-н коммунист намтай Монгол улс олон талаар хамтран ажиллаж, олон талаар дипломат гэрээ байгуулж, харилцан элчин сайд солилцож, Орос Монгол Хятад 3 ах дүүс гэгдэж, дуулж хөгжилдөж, бүр хэтрээд хилийн цэргээ хүртэл татан буулгацгааж байв.

Давтаад хэлье. Тайваний асуудал бол БНХАУ-ын дотоод асуудал мөн!

Ч.Дэлгэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()