Бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлсийг хийхэд хэр их түүхий эд зарцуулдаг вэ?

Бидний өдөр тутам хэрэглэдэг бүх бүтээгдэхүүн, бидний уудаг кофе, өмсдөг жинсэн өмд, товшдог утас гээд бүгд ямар нэг түүхий эдээр бүтсэн байдаг. Гэхдээ бид яг хэр их хэмжээний түүхий эд хэрэглэж байж тэдгээрийг бүтээдгийг мэддэггүй билээ. Энэ үүднээс та бүхэнд тэр талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 

Бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлсийг хийхэд хэр их түүхий эд зарцуулдаг вэ?

  • Таны ухаалаг гар утсанд тодорхой хэмжээний алт агуулагддаг талаар та урьд өмнө сонсож байсан уу? Алт нь маш сайн мэдээлэл дамжуулдаг учраас 0.0012 унц орчмыг богино холбогчид хийж өгдөг байна. 
  • Хөвөн ашиглаж нэг подволк хийхэд л 2700 л ус шаардлагатай байдаг. Нэг хүн ижил хэмжээтэй ус уухад 2 жил хагасын хугацаа шаардагдана.
  • 500 гр бяслаг хийхэд 5 кг сүү шаардлагатай байдаг.

  • 1 литр савласан цэвэр ус үйлдвэрлэхэд дунджаар 1.39 литр ус шаардлагатай.
  • Нэг тонн нишингэ нь 80-аас 100 кг гаруй түүхий элсэн чихэр гардаг.
  • Жилийн турш нэг нялх хүүхдэд хэрэглэх живх үйлдвэрлэхийн тулд 130 кг мод, 22 кг нефть, 9 кг хлор зарцуулдаг гэсэн тооцоо бий.

  • Тахиа нөхцөл байдлаас хамаарч долоо хоногт дунджаар 4-5 өндөг л гаргаж чаддаг. Харин хүн долоо хоногт арав гаруй өндөг иднэ гэж тооцоолбол хоёр тахиа хэрэгтэй болно гэсэн үг юм.
  • 100 грамм шоколад үйлдвэрлэхэд 1430 литр ус бохирддог. 500 какаоны шош нь 500 гр шоколад үйлдвэрлэхэд хүрдэг аж.

  • Өдөр бүр нэг аяга кофег жилийн хугацаанд ууна гэж тооцвол ойролцоогоор 9 кофены мод шаардлагатай болно.
  • Гоймонгийн бүтээгдэхүүн нь тээрэмдсэн улаан буудай, ус, өндөг болон бусад нэмэлт найрлагыг агуулдаг (амт, өнгийг сайжруулахын тулд халуун ногоо, ногоо гэх мэт зүйлс хэрэгтэй) бол 1 кг улаан буудайгаас 800 гр гоймон гардаг.

  • 500 гр зөгийн бал цуглуулахын тулд 3 долоо хоног, 300 зөгий шаардагдана.
  • Дундаж суудлын автомашин үйлдвэрлэхэд 147971 л ус шаардлагатай гэсэн тооцоо байдаг.

  • 725 гр жинтэй нэг жижиг Маргерита пицца хийхэд 1211 л ус шаардагдана. 
  • Ойролцоогоор 100 гр бяслаг хийхэд 1 л сүү хэрэгтэй.
  • 500 ширхэг А4 хэмжээтэй цаас үйлдвэрлэхэд нэг модны 5 хувийг ашигладаг.

Хэрвээ та байгаль орчинд ээлтэй байхыг хүсэж байвал дараах өөрчлөлтүүдийг хийж болно. Үүнд:

  • Эвдэрсэн цахилгаан хэрэгслийг хаяхын оронд засаж хэрэглэх
  • Цайны уутыг дахин ашиглах
  • Богино хугацаанд шүршүүрт орох
  • Нэг удаагийн хуванцар материалыг дахин ашиглах боломжтой зүйлсээр солих
  • Шинэ хувцасны оронд хуучин хувцас худалдаж аваад өөрийн хуучин хувцсаа хандивлах
  • Хэрэглээгүй, дургүй зүйлээ хэрэгтэй хүнд нь дамжуулах гэх мэт. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()