Хэзээ шүршүүрт ороход тохиромжтой вэ?

Шүршүүрт орох гэдэг нь ариун цэврээ сахих нэгэн хэлбэр бөгөөд өглөө шүршүүрт орох нь бүтэн өдрийн турш сэргэг байхад тусалдаг бол орой шүршүүрт орох нь бүтэн өдрийн ядаргаагаа тайлж, тайвшрах боломжийг олгодог. Гэвч өдрийн аль цагт усанд, шүршүүрт орох нь илүү тохиромжтой байдаг юм бол? Энэ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар арьс харшлын эмчийн зөвлөгөөг танд хүргэе.

Хэзээ шүршүүрт ороход тохиромжтой вэ?

Үнэндээ өглөө болон орой шүршүүрт орох нь тодорхой хэмжээний ялгаатай байдаг бөгөөд аль аль нь өөр өөрийн гэсэн үүргийг гүйцэтгэнэ.

  • Өглөөний хүйтэн шүршүүр 5-10 минут үргэлжилж, сэргээх үйлчилгээтэй.
  • Харин оройны шүршүүр нь тайвшруулах үйлчилгээтэй байдаг юм.

Өдөрт хэдэн удаа шүршүүрт орох хэрэгтэй вэ?

Хачирхалтай нь тогтмол шүршүүрт орох нь дархлааг суллаж, арьсны хамгаалалтыг үгүй хийдэг байна.  Хүйтний улиралд арьс хэт мэдрэмтгий болдог учир маш амархан үрэвсдэг.  Бүлээн ус болон савангийн нөлөөллөөр ийнхүү үрэвсэх явц илүү хурдан өрнөдөг. Үүнээс гадна алчуур ч сөргөөр нөлөөлөх нь бий.

Хүйтний улиралд:

  • Өдөрт нэг удаа усанд орох
  • Оройн цагаар усанд орох
  • Угаагч бодисны хэрэглээг багасгах хэрэгтэй.

Шүршүүрт орсон тохиолдолд багадаа нэг цагийн дараа л гадаа гарах боломжтой. Учир нь арьс агаарын температурын өөрчлөлтийг тэр даруй мэдэрч хариу урвал үзүүлэх болно. Халуун усанд дэвтсэн гүйцэт хатаагүй арьс тэр даруй хөлдөх юм.

Өдөрт хэдэн удаа шүршүүрт орох хэрэгтэй вэ?

Өглөө шүршүүрт орох нь:

Ажлын өдөр өглөө шүршүүрт орох нь маш чухал байдаг бөгөөд бүхий л өдрийн турш таныг эрч хүчээр хангаж, цусны эргэлтийг сайжруулж, мэдрэлийн эсийг сэргээж өгнө. Үүнээс гадна өглөөний шүршүүр нь бүтэн өдрийн турш хуримтлагдсан өөх, тосыг биеэс арилгана. Ялангуяа зуны улиралд агаарын температур өндөр байх үед шөнийн цагаар хөлсний булчирхай маш идэвхитэй ажилладаг юм.

Өглөө халуун, хүйтэн ус хослуулж шүршүүрт орох нь эрүүл мэндэд тустай.  Биеийг чийрэгжүүлээд зогсохгүй, хамгаалах, дархлаа тогтоох үүргийг гүйцэтгэнэ. Гэхдээ энэ хэв маягт дасаагүй хүн чийрэгжүүлэх арга замаар усанд орох гэж яарах хэрэггүй.  Бага багаар усныхаа халууныг өөрчилж, биеэ дасгаарай.

Орой шүршүүрт орох нь:

Бүтэн өдөр завгүй ажилласны эцэст оройн цагаар шүршүүрт орох нь таныг тайвшруулж, ажлаас тань холдуулж өгөх болно.  Бүлээн ус нь бүтэн өдрийн турш хуримтлагдсан бохирдол, тоос, ядаргааг тайлахад туслана. Үүнээс гадна бүлээн усанд орох нь булчин сулруулж, бат бөх нойрсоход таатай нөлөөтэй. Орой унтахын өмнө арьс арьчилгаа заавал хийх шаардлагатай байдаг. Учир нь  бүтэн өдрийн турш бидний арьсан дээр их хэмжээний нян, тоос тоосонцор, тос хуримтлагддаг. Ийнхүү удаан хугацааны турш арилгахгүй байх нь арьсыг хэт их бохирдолд хүргэж, үрэвсүүлдэг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()