Хоорондоо ердөө 4 км зайтай ч 23 цагийн зөрүүтэй хоёр арал

Манай ертөнц гайхалтай зүйлсээр дүүрэн байдаг. Жишээлбэл нэг арлаас нөгөө рүү сэлэх замаар та ирээдүй эсвэл өнгөрсөнд очих боломжтой гэдгийг мэдэх үү? 

Хоорондоо ердөө 4 км зайтай ч 23 цагийн зөрүүтэй хоёр арал

Их ба бага Диомед нэртэй энэхүү хоёр арал нь өөр улсуудад харьяалагддаг. Нэг нь ОХУ-ын Чукоткийн автономит тойргийн нэг хэсэг бол нөгөө нь АНУ-ын Аляска мужид харьяалагддаг байна.

Тэдний хоорондох зай дөрвөн км хүрэхгүй бөгөөд илүү нарийвчлалтайгаар 3.76 км юм. Арлуудын хооронд хилийн зааг тогтоосон бөгөөд энэ нь хоёр улсын усан хил юм. 

Сонирхолтой нь хоёр Диомед арал дэлхийн цагийн бүс эхлэх шугам буюу өргөргийн 180 хэмийн хоёр талд байдаг тул хоорондоо 23 цагийн зөрүүтэй байдаг. Хэрэв та даваа гарагт АНУ-д завин дээр суувал хагас цагийн дараа Оросын мягмар гарагт ирнэ гэсэн үг юм. Үүнээс нь улбаалж хоёр арлыг Өчигдрийн арал ба Өнөөдрийн арал гэж нэрлэдэг байна.

17-р зууны дундуур Дежневийн экспедицийн бүрэлдэхүүн анх удаа энд ирж, том аралд нь Ратманов хэмээх нэрийг өгсөн байна. Үүнээс хойш арлын талаар 18-р зууны эхэн үе хүртэл мартаж орхижээ. 1728 онд В.Берингийн экспедицийн хөлөг онгоцнууд энэхүү арал дээр ирж, Их Диомед хэмээх нэрийг өгчээ. Дашрамд дурдахад газарзүйн алслагдмал байршлаас үл харгалзан энэхүү газарт ойролцоогоор 400 хүн амьдардаг байжээ. 

1867 онд Аляскийг Америкт зарсны дараа Их Диомедийн уугуул иргэд Америкийн Ингалик арал руу шилжиж эхэлсэн. 20-р зуунд Зөвлөлтийн эрх баригчид үлдсэн эскимосуудыг эх газар руу нүүлгэн шилжүүлж, Их Диомед дээр хилийн пост байгуулжээ. Одоо зөвхөн хилийн цэргийн бие бүрэлдэхүүн, цаг уурын станц л тэнд байдаг.

Харин Америкийн мэдлийн бага Диомед дээр одоо ч уугуул иргэд амьдарсаар байна. Тэндхийн Эскимогийн суурин цөөн хүн амтай, 75-аас илүүгүй хүн байдаг. Тэд бүгдээрээ олон арван жилийн өмнө тэнд амьдардаг байсан эсвэл хөрш зэргэлдээ арлаас нүүж ирсэн оршин суугчдын удам юм.

Цөөхөн ч гэсэн нутгийн оршин суугчид сүм хийд, сургууль, дэлгүүр гэх мэт ердийн амьдралын бүх зүйлтэй болжээАрлын оршин суугчид загас, хавч, далайн хав агнан аж төрдөг. Харин шуудангаа эх газраас авах хэрэгтэй байдаг.

Бага Диомедийн сургуулийн төгсөгчид

Аж ахуй эрхлэн явуулах тухай хичээл дээр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()