Чингис хааны бунхан хаана байгаа вэ?

Эртний Монголын Эзэнт гүрний эд баялаг, асар их түүхийг өөртөө шингээсэн Чингис хааны бунхан олдоогүй хэвээр байна. Энэ бол тайлагдаагүй нууц газар бас тайлагдаагүй домог. Чухамдаа их хааны онгон өдийг хүртэл олдохгүй байгаагийн цаад шалтгаан юу бол?

Чингис хааны бунхан хаана байгаа вэ?

Номхон далайгаас Каспийн тэнгэр хүртэлх бүхнийг захирч явсан Чингис хаан нас барахаасаа өмнө өөрийг нь маш нууц байдалд оршуулахыг хүссэн гэдэг. Уй гашууд автсан арми нь түүний цогцсыг төрөлх нутагт нь авчирахдаа замд таарсан бүхнийг алж хороожээ. Эзэн хааныг оршуулсны дараа цэргүүд мянган морьдоор бунхан байрласан газрыг талхалж аливаа ул мөрийг устгажээ.

Чингис хаан тэнгэрт халиад 800 жил өнгөрсөн ч түүний бунханг хэн ч олж чадаагүй юм.

Йелийн их сургуулийн антропологийн тэнхимийн дэд профессор Уильям Хонейчёрч Чингис хааныг төрсөн нутаг Монголын зүүн Хэнтий аймагт оршуулсан байх магадлалтай хэмжээн ярьжээ. мөн Пенсильванийн их сургуулийн Пенн музейн Ази судлалын профессор Нэнси Стейнхардт "Би булш Хэнтий аймагт байгаа гэж бодож байна. Гэхдээ түүнийг олох боломж байхгүй" гэж ярьжээ. 

Чингис хааныг хаана оршуулсан, бунхан нь ямар хэлбэртэй болохыг өгүүлэх эх сурвалж байдаггүй. Пенсильванийн их сургуулийн судлаачдын баг 2014 онд PLOS One сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд "Чингс хааны булшны гадаад төрхийг тодорхойлсон түүхэн болон археологийн баримт байхгүй" гэж бичжээ. Судлаачид хиймэл дагуул ашиглан Монголынг бараг бүхэлд нь самнасан бөгөөд сансрын судалгаагаар олон төрлийн археологийн үлдэгдэл олдсон боловч Чингис хааны булш байгаагүй аж. 

Чингис хааныг хаана оршуулсан болохыг "Монголчуудын нууц товчоо"  огт дурдаагүй байна. Зөвхөн 1227 онд "Тэнгэрт одсон" гэж л бичсэн байдаг.

Чингис хааны оршуулсан газрыг нууцлах хүслээс гадна түүний бунханг илрүүлэхэд олон бодит техникийн хүндрэлтэй асуудал тулгардаг байна. Асар уудам Монгол Улс буурай хөгжилтэй орон бөгөөд Их Британиас долоо дахин их газар нутагтай ч нийт замын урт нь Их Британийн замын ердөө хоёр хувьтай тэнцэнэ.

Чингис хаан 67 орчим насандаа таалал төгссөн билээ. Тухайн үед тэрээр Хятадын баруун хойд хэсэгт орших Тангутуудын эсрэг их цэрэг хөдөлгөн дайн хийж явсан юм. Тийм хол зайд нас барсан тул шарилыг нь Монгол руу авч явахад хүндрэлтэй байсан байж магадгүй гэж түүхч Фрэнк Маклинн бичжээ.

Тэрээр "Чингис хаан: Дэлхийг байлдан дагуулсан нь" номон дээрээ их хаан Монголын хилээс 311 миль (500 километр) зайд нас барсан байж магадгүй хэмээн бичсэн байна. Энэ үед монголчууд занданшуулах арга техник төдийлөн сайн ашиглаж чаддаггүй байсанаж. Цэргүүд Чингис хааны шарилыг задрахаас нь өмнө Монголд авчирч чадахгүйгээ ойлгож өөр газар оршуулахаас өөр аргагүйд хүрсэн байж магадгүй аж. Чингис хааны шарил, булш Хятадын баруун хойд хэсгийн Ордос мужид байдаг байж магадгүй гэж Маклинн цааш үргэлжлүүлэн бичсэн боловч үүнийг батлах баримт байхгүй юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()