Орос угсааны Европын алдартай хатад

Европын түүхэнд оросын ул мөр үргэлж байдаг бөгөөд ялангуяа язгууртнуудтай холбоотой их зүйл бий. Жишээлбэл Оросын үзэсгэлэнт бүсгүйчүүд, гүнж нар Европын ханхүүтэй гэрлэж, хааны гэр бүлийн бүрэн эрхт гишүүн болж байсан юм. Ингээд Орос улсаас гаралтай Европын үзэсгэлэнт хатадтай танилцацгаая.

Орос угсааны Европын алдартай хатад

Вюртембургийн хатан хаан — Ольга Николаевна

Хатан хаан Ольга Николаевна бол Николай I хааны хоёр дахь охин юм. Тэрээр гайхалтай боловсролыг эзэмшсэн бөгөөд түүний багш нь Санкт-Петербургийн их сургуулийн зөвлөх багш Петр Плетнев, алдарт зохиолч Василий Жуковский, зураач Александ Зауйерверд нар байжээ. Тэрээр хэд хэдэн гадаад хэлээр төвөггүйхэн ярьж, уран зургийн талаар агуу мэдлэгтэй байв. Николай I улс төрийн зорилготойгоор охиноо гүнтэн Стефантай гэрлүүлэх зорилготой байсан гэнэ. Оросын хаантны үзэж байгаагаар энэхүү гэрлэлт Хабсбургын засаглал болон Оросын харилцааг сэргээх магадлалтай гэж үзсэн байна. Гэвч Стефаны эцэг Ольга Николаевнаг өөр шашин шүтлэгтэй, өөр үзэлтэй учир улс орны хөгжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай хэмээн үзэж уг гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй аж. Харин Вюртембургийн ханхүү Карлын хувьд 1846 онд гүнжтэй танилцмагцаа түүнд дурлаж, тухайн жилийнхээ зун гүнжид гэрлэх санал тавьсан байна. Тэд нүсэр хурим хийж Штутгарт руу нүүжээ.

Вюртембургийн хатан хаан — Ольга Николаевна

Вюртембургийн хатан хаан — Ольга Николаевна

Ингээд Вюртембургийн гүнж шинэ газар ирмэгцээ сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж эхэлсэн байна. Түүний хүчээр “Ольгагийн хүүхдийн эмнэлэг”, охидын сургууль, хараагүй иргэдэд туслах байгууллага үүсэн байгуулагджээ. Харин түүний нөхөр Карл I эхнэрийнхээ энэхүү үйл ажиллагаанд ихээхэн сэтгэл хангалуун байж, эхнэрээрээ бахархаж байсан учир “Ольга”-ийн одон медалийг бий болгосон байна. Гал халуун хайрын түүх 1891 онд буюу хаантныг нас барсны дараа төгсгөл болсон аж. Нөхрөө нас барснаас хойш ердөө нэг жилийн дараа хатан хаан ч мөн амьсгал хураасан гэнэ. Тэдний бунхан ордны сүмд бий. Харамсалтай нь тэд удам залгах хүүхэдтэй болж чадаагүй.

Вюртембургийн хатан хаан — Ольга Николаевна

Грекийн хатан хаан — Ольга Константиновна

Оросын далайчид энэхүү эелдэг, үзэсгэлэнтэй бүсгүйг “бидний хатан ээж” хэмээн нэрлэдэг байжээ. Оросын далбаа бүхий худалдааны болон дайны усан хөлөг онгоц Пирей усан боомтод орж ирэх үед Грекийн хаан Жорж I болон агуу хатан хаан Ольга Константиновна нар усан боомтыг зорьж ирэх дуртай байсан гэнэ. Александр II хааны дүү болох Константин Николаевичийн охин оросын удирдлагуудын хороолол болох Павловскт өссөн байна. Бүсгүйг 16 нас хүрмэгц агуу удирдагч түүнийг грекийн хаан Жоржтой гэрлүүлэхээр шийджээ. Энэ алхам ч гэсэн улс төртэй холбоотой бөгөөд Орос улс Балканд өөрийн байр суурийг бэхжүүлж байсан үе юм. Үүнээс гадна энэхүү гэрлэлт нь Орос болон Грекийн эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн нэмэр болох байжээ. Залуу гүнж болон Грекийн хааны хурим 1867 онд нүсэр болсон аж.

Грекийн хатан хаан — Ольга Константиновна

Грекийн хатан хаан — Ольга Константиновна

Тэд анх хайр сэтгэлээрээ гэрлээгүй боловч хэсэг хугацааны дараа грекийн хаан эхнэртээ асар их хайртай болжээ. Грекийн хатан хаан болсныхоо дараа тэрээр Ольга Николаевнагийн адилаар хүн бүрд туслах хүсэлтэй байжээ. Одоог хүртэл түүнийг ард иргэд нь халуун дулаанаар дурсдаг.  Балканы орнуудтай хийсэн Туркийн дайн түүний нөхрийн амь насыг 1913 онд авч одсон байна.  Ингээд хатан хаан эргэн Орос улсдаа ирсэн бөгөөд хувьсал хүртэл амьдарсан аж. Харин Дэлхийн 1-р дайн дэгдэх үед тэрээр эмнэлэгт ажиллаж,  сувилагч нарт тусалж байжээ. Түүний ач болох хаан Александр зуурдаар нас барсан учир Ольга Констаниновна эргэн Грек улсад очиж, засгийн эрхийг барих болсон гэнэ. 6 жилийн дараа агуу хатан хаан хүндээр өвдөж, нас барсан юм.  

Грекийн хатан хаан — Ольга Константиновна

Унгарын хатан хаан — Александра Павловна

Агуу хатан хаан Александра Павловна нь Павел I хааны том охин байсан юм. Хэдийгээр бүсгүй урт удаан наслаагүй ч амьдарч байх хугацаандаа хүнд хэцүү амьдралыг туулсан байна. Агуу Екатерина хүртэл өөрийн ач охинд хайргүй байсан бөгөөд түүнийг “нугасны муухай дэгдээхэй” хэмээн үзэж байжээ. Гэвч хэсэг хугацааны дараа тэр ухаалаг охиндоо хайртай болсон. Нас ахих тусам Александра илүү үзэсгэлэнтэй, ухаантай болж дөрвөн гадаад хэлээр чөлөөтэй ярьж, бүжиглэх, дуулахаас гадна ятга тоглож сурсан байна. Ач охиных нь энэхүү авьяас чадвар Екатеринаг гайхшируулж тэрээр Александраг нөхөрт гаргах хүсэлтэй болжээ.

Тухайн үед сүйт бүсгүй 11 настай байсан гэнэ. Екатеринагийн хувьд ядуу байсан ч өөрийн гэсэн үзэл бодолтой хүнтэй ачийгаа гэрлүүлнэ гэсэн дүрмийг баримталж байжээ. Ингээд Шведийн хаан Густав Адольф IV энэхүү шаардлагад бүрэн нийцэж байсан учир тэд 1796 оны 9-р сарын 11-нд Өвлийн ордонд хурим хийхээр төлөвлөж байсан ч эцсийн мөчид шведийн хаан энэхүү гэрлэлтээс татгалзсан байна. Хожим тэрээр Александрагийн шашин шүтлэг нь тэдний гэрлэлтэд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн хэмээх утгагүй тайлбарыг хэлжээ.  

Шведийн хааныг татгалзсан хариу өгсний дараа Екатерина хүндээр өвдөж нас барсан бөгөөд ээжийгээ нас барсны 3 жилийн дараа Павел I том охиноо австрийн хаан Францын ах болох Иосифтай гэрлүүлсэн байна. Энэхүү гэрлэлт Александрагийн хувьд жинхэнэ там байсан гэхэд болно. Даруухан, сайхан сэтгэлтэй Александра Павловна Хабсбургийн ордонд ирмэгцээ л үзэн ядалттай тулгарчээ. Нөхрийн талын эгч нарын дарамт шахалтад орсон бүсгүйн анхны төрөлт бүтэлгүйтэж, тэрээр амьгүй ураг төрүүлсэн юм.

Сэтгэл зүйн хувьд хүнд дарамтад байсан бүсгүй 1801 оны 3-р сард төрөхийн дараах хүндрэлээр нас барсан.

Унгарын хатан хаан — Александра Павловна

Унгарын хатан хаан — Александра Павловна

Вюртембергийн хатан хаан — Екатерина Павловна

Павел I хааны дөрөв дэх охин болох Екатерина Павловна эгч нарыгаа бодвол хүчтэй, зоригтой нэгэн байсан бөгөөд ямар ч эрэгтэй хүнд бууж өгдөггүй байжээ.

Үүнээс гадна тэр улс төрийн асуудлыг маш сайн мэддэг байсан аж. Олон улсын харилцаатай холбоотой асуудал гарах үед Александр I эгч дээрээ ирж зөвлөгөө авдаг байсан гэнэ. Үзэсгэлэнтэй, ухаалаг гүнж Жорж Ольденбургтай төдийлөн удаан амьдраагүй бөгөөд Жорж өвчнөөр нас баржээ.

Нөхрийгөө нас барсны 4 жилийн дараа Екатерина Павловна Вюртембургийн ханхүү Вильгельмтэй гэрлэсэн байна. Гэрлэх ёслол 1816 оны 1-р сарын 12-нд болжээ. Ханхүү гүнж Шарлоттатай гэр бүлийн харилцаатай байх үедээ Екатеринатай хайр сэтгэлийн холбоотой болсон аж.

Хар үст бүсгүй ард иргэдийн хайр хүндэтгэлийг хүлээж, хэсэг хугацааны дараа албан ёсны хатан хаан болсон гэнэ. Эрч хүчээр дүүрэн бүсгүй Вюртембургийн ард иргэдийн боловсролд ихээхэн анхаарал хандуулахаас гадна сайн дурын үйл ажиллагаанд оролцдог байжээ. Тэрээр ард иргэдээ огтхон ч ялгаварладаггүй байв. Харамсалтай нь үзэсгэлэнт, ухаалаг хатан хаан ердөө 30 нас хүрээд хорвоог орхисон аж.

Вюртембергийн хатан хаан — Екатерина Павловна

Вюртембергийн хатан хаан — Екатерина Павловна

Нидерландын хатан хаан — Анна Павловна

Павел I хааны үзэсгэлэнтэй, ухаалаг, агуу баян Анна Павловнатай гэрлэхийг хүссэн залуус маш их байсан гэхэд болно.  Бүсгүйг ердөө 6 настай байхад эцэг нь ордны үймээн самууны үеэр амь насаа алдсан учир тэр аавыгаа бараг л санадаггүй гэнэ.

Аннаг 14 нас хүрэх үед Наполеон түүнд гэрлэх санал тавьж байжээ. Их хэмжээний хөрөнгөтэй бүсгүйтэй гэрлэх нь Наполеоны хувьд ихээхэн ашигтай байсан аж. Гэвч Александр I энэхүү гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 14 настай дүүгээ гэрлэхэд хэтэрхий залуу байна гэж үзжээ.

Пруссийн хаан Фридрих Вильгельм III эхнэрээ нас барсны хэсэг хугацааны дараа залуу, үзэсгэлэнт гүнжтэй гэрлэхээр шийдэж, гэрлэх санал тавихаар илч илгээсэн боловч дайн өрнөж буй Европ руу гүнжийг илгээх бодолгүй байгааг гүнжийн гэр бүл ойлгуулж чаджээ.

Ингээд эцэст нь Анна Павловна Нидерландын өв залгамжлагч болох ханхүү Вильгельм Оранскийтай гэрлэсэн аж. Тэд хоёул залуу хүмүүс байсан учир эхний уулзалтаар нэг нэгэндээ таалагдсан байна. Ингээд хосууд 1816 онд гэрлэжээ. Анна хуримын ёслолыг орос хэв маягаар хийсэн учир олон сарын турш хуримыг тэмдэглэсэн байна. Вильгельм хаан ширээг залгамжилсны дараа Анна Нидерландын бүрэн эрхт хатан хаан болж, ядууст зориулсан асрамжийн газар байгуулж, сайн үйлийн аян зохион байгуулах болжээ. Нөхрийгөө нас барсны дараа тэр дахин хэсэг хугацаанд Орос руу ирсэн аж. Нидерландын хатан хаан 1865 онд нас баржээ.

Нидерландын хатан хаан — Анна Павловна

Нидерландын хатан хаан — Анна Павловна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()