Зарааны үржлийн талаар олон таамаглалууд байдаг ч ихэнх нь үнэн биш. Жишээлбэл хүн шиг өөд өөдөөсөө харж байгаад эвцэлддэг гэх мэт.
Удаан хугацаанд эмэгчнийхээ араас хөөцөлдөнө гэдэг асуудал зараанд байдаггүй бөгөөд эмэгчнээ олоод шууд нийллэг эхэлдэг аж.
Гэхдээ тэд яаж "хийх үү" гэсэн асуудал тулгарна. Учир нь тэд хоёул өргөсөөр хучигдсан тул бие биеэ гэмтээх эрсдэлтэй.
Гэвч уг асуудлыг байгалиас шийдэж өгчээ. Нэгдүгээрт эмэгчин үржлийнхээ явцад биеэ чангалан өргөсөө налуулж, эрэгчнээ гэмтээхгүйн тулд бага зэрэг хотойж өгдөг аж. Хоёрдугаарт 20 см урт биетэй зарааны бэлэг эрхтний урт 4-5 см байдаг тул хэрэгтэй газраа хүрч чаддаг байна.
Шинэ төрсөн бөөдийнүүд
Бөөдийнүүд зөөлөн өргөстэй төрдөг тул эхийгээ гэмтээдэггүй бөгөөд төрснөөс хэд хоногийн дараагаар өргөснүүд нь хатуурч эхэлдэг. "Хэрэв би зараа байсан бол ингэж үржих байсан" гэсэн тайлбартай уг зураг цахим ертөнцөөр нэлээдгүй таржээ.