Хиймэл оюун биднийг хамгаалж чадах уу?

2050 онд дэлхийн хүн ам хоёр тэрбум орчим болж гучхан жилийн өмнөхөөс даруй 75 хувь буурчээ. 2020 оны үед эрдэмтэд бид нөлөөлж чадахааргүй байгалийн өөрчлөлттэй нүүр тулна гэж таамаглаж байлаа. Харамсалтай нь биднийг эх дэлхийгээ хайрлаж, шаардлагатай арга хэмжээг авч эхлэх үед хэтэрхий оройтсон байна...

Хиймэл оюун биднийг хамгаалж чадах уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ бүхэн танд зөгнөл мэт санагдаж байна уу? Үнэн хэрэгтээ бодит байдал ийм нөхцөлд хүрэхэд тун дөхөөд байна. Үндсэн шалтгаан нь хүн амын хэт өсөлт, хэрэгцээ, байгальтайгаа буруу харьцсан, дайн тулаан, зэвсэг хэрэглэх гэх мэт хүний буруутай үйл ажиллагаанаас дэлхийн цаг уур үлэмж өөрчлөгдөж байгаа билээ.

Хүн төрөлхтөн жижиг асуудлуудад анхаарал хандуулж байх зуур цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэрэг эх дэлхийг аюулд оруулах томоохон асуудлууд улам эрчимжиж байна. Тиймдээ ч бид одоо нүүрлээд байгаа ковид-19 цар тахлаас илүү холыг харж, илүү томоор сэтгэх хэрэгтэй юм. Үгүй бол бид хожимдсон хойно нь “Боломжтой дээрээ яагаад юу ч хийгээгүй юм бол” гэж толгойгоо шаах өдөр ирэх биз.

Хэрэв хүн төрөлхтөн алсдаа ирэх ийм аюулыг дарж чадахгүй бол хэн бидэнд туслах вэ? Бидэнд хиймэл оюун гэх тун хүчирхэг хамтрагч бүрэлдэн бий болж байна.

Одоогийн байдлаар эрчимтэй хөгжлийн шатандаа явж буй хиймэл оюун улам л боловсронгуй, хүчин чадалтай болсоор байгаа бөгөөд одоогийн бидний хийж чадахгүй байгаа зүйлсийг ч чаддаг болоод байгаагаараа онцлог юм.

Зөвхөн халим ажиглаж, далайн байдлыг судлах зориулалт бүхий дронд суурилсан хиймэл оюун халимыг дагаж явсаар амьсгалахаар гадаргуу дээр гарч ирэн, ус шүрших явцад уснаас нь дээж авч тухайн халимын ДНХ, бактери, даавар, усны онцлог зэргийг бүгдийг нь судалж чаддаг болсон. Үүний үр дүнгээр уг хиймэл оюунт дрон далайн усны бохирдол, дундаж температур гэх зэрэг шаардлагатай мэдээллийг цуглуулж, экосистемийн аюулд дүн шинжилгээ хийж чаддаг болсон. Хэрэв бид хиймэл оюунд цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол зэрэг урт хугацааны аюулыг судалж, дүн шинжилгээ хийх аргачлалын зааж өгвөл энэ нь цаашлаад үүнээс сэргийлэх шийдлийг тооцоолж олох боломжийг бидэнд бүрдүүлж өгөх юм.

Түүнчлэн цар тахал болон бусад өвчин зэрэг дэлхий нийтийн хэмжээнд үүссэн аюулуудад хиймэл оюун аль хэдийн ашгаа өгөөд эхэлсэн байгаа билээ. Тийм ч учраас эмийн үйлдвэрлэлүүд болон эрдэмтэд одоо тулгараад буй Ковид-19 зэрэг өвчний эмчилгээ, вакциныг олохын тулд хиймэл оюуныг ашиглаж эхлээд байгаа юм.

Энэ мэтчилэн дурдаад дуусахгүй олон жишээгээр хиймэл оюун бидэнд ашигтай байдал, үр дүнг үзүүлсээр. Энэ бүх сайн жишээнээс үзэхэд хиймэл оюун биднийг аюулаас аварч чадах болов уу? Мэдээж одоог хүртэлх үзүүлэлтээс бол тийм гэдэг нь гарцаагүй. Гол нь бид үүнийг хөгжүүлэхэд их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулах хэрэгтэй. Хүн төрөлхтөн богино хугацааны асуудлуудад илүү анхаарал хандуулах төлөвтэй байдаг. Гэхдээ цаашдын аюул, ирээдүйн амьдралаа бодож бид бүхэн боломж байгаа дээр нь өнөөдрөөс хөдөлж эхлэх хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()