1
Завьтай худалдааны зах
Энэ бол Бангкокт очоод таны хийх хамгийн сонирхолтой дэлгүүр хэсэлт байх болно. Үүнийг "Damnnoen Saduak Floating Market" буюу Дамнеон Садуакийн дэлгүүрүүд гэдэг бөгөөд жуулчид завин дээр суугаад дэлгүүр хэсэх тун дуртай гэдэг гэнэ шүү. Худалдааны зах учраас та хүнсний бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, хувцас, хэрэгсэл гээд хайсан бүхнээ олох боломжтой юм.
2
Үлгэрийн гэмээр "Grand Palace"
"Grand Palace" нь Бангкок хотод очсон жуулчдын заавал ч үгүй очиж үзэх ёстой газруудын нэг юм. Үлгэрийн гэмээр энэхүү газарт олон төрлийн сүм, эртний барилгууд болон түүхийн дурсгалт зүйлс хэдэн зуугаараа байх бөгөөд жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг газар юм.
3
Заантай аялал
Тайландын бэлэг тэмдэг болсон амьтан бол заан. Энэ ч утгаараа Тайланд улсад очоод жуулчдын хамгийн түрүүнд хийж үзэхийг хүсдэг зүйлсийн жагсаалтад заантай аялал багтдаг. Заан хөлөглөн хотоор зугаалж, эргэн тойронтойгоо танилцана гэхээр үнэхээр сонирхолтой сонсогдож байгаа биз. Энэхүү үйлчилгээний хөлс цагаасаа шалтгаалан хэлбэлзэх бөгөөд дунджаар $17-$170 долларын өртөгтэй байдаг аж.
4
Амттай гудамжны хоол
Тайландын хоол хүнсийг хямдхан гэдгийг хүн бүр сайн мэдэх билээ. Тэгвэл Тайландад ням гараг бүр хоолны гудамж нээгдэх бөгөөд та эндээс чихэрлэг төмс, тахианы мах, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд, жимс гээд маш амттай хоолнуудыг олох боломжтой. Хамгийн гол нь эдгээрийн үнэ дээд тал нь 5 ам.доллар байдаг гэнэ. Хоолноос гадна нутгийн иргэд өөрсдийн гараар хийсэн бүтээгдэхүүнээ авчирч зардаг учраас та хямд үнээр чанартай хамгийн гол нь дурсгалтай зүйлсийг олж чадна.
5
"Railay" далайн эрэг
"Krabi" нь Тайланд улсын хамгийн алдартай далайн эргүүдийг агуулсан газар юм. Та эндээс дэлхийн өөр хаанаас ч харахааргүй гүн цэнхэр далай, нарийн ширхэгтэй элс, цэлмэг тэнгэр, ногоон ой модыг олж харах болно. Ийм ч учраас маш олон жуулчин эдгээр далайн эргүүдийг зорьдог. Эдгээрээс хамгийн алдартай нь "Railay" юм. Та энэ эрэг дээр заан унах, уламжлалт массаж хийлгэх, моторт завиар зугаалах гээд маш олон төрлийн зүйл хийх боломжтой.
6
Бонус
Кино үзээд л Тайланд руу хосоороо аялах эрх хожмоор байна уу? Тэгвэл танд VOO стриминг үйлчилгээний “БЭЛЭГТЭЙ КИНО” УРАМШУУЛАЛТ АЯН-г танилцуулж байна. Та 8-р сарын 1-ний хүртэл VOO cinema цэсээс 5’900₮-9’900₮-ийн хооронд кино түрээслэн үзэх болон VOO-ын Basic HD, Standard HD, Premium HD багцуудын шинэ хэрэглэгч болоод супер бэлгийн эзэн болоорой.
СУПЕР БЭЛЭГ
- Тайланд улс руу хосоороо аялах эрх
- Macbook M1 chip 256GB
- Apple watch series SE - 41MM 2 ширхэг
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.