Аялахад хамгийн тохиромжтой үзэсгэлэнт 8 орон

2022-07-23, 11:55
2,949

Аялал зугаалгын улирал тун удахгүй дуусах гэж байгаа билээ. Хэрвээ та энэ зун аялж амжаагүй эсвэл ээлжит аяллаараа хаашаа явахаа мэдэхгүй байвал бид танд доорх 8 газрыг санал болгож байна. Эдгээр орнууд нь сүүлийн 5 жил хамгийн их жуулчин хүлээж авсан аж.

Аялахад хамгийн тохиромжтой үзэсгэлэнт 8 орон

1 Исланд

Исланд бол өвлийн аялал хийхэд хамгийн тохиромжтой газар бөгөөд дулаан хувцсаа өмсөж, тохилог кофе шопт суунгаа ном уншиж алжаалаа тайлаарай. Эсвэл алдартай халуун цэнхэр давстай нууранд суусан ч болно. Үүнээс гадна хотоос гарч хойд зүгийн далайн эргээр аялж, галт уулын тогоог үзэж, алдарт “Алтан тойрог” маршрутаар явж Гуллфосс усан хүрхрээг сонирхоорой. Ватнайёкюдль мөсөн уулыг зорьсноор байгалийн жамаар бүрдсэн гайхалтай мөсөн агуй, мөсөн баримлуудыг үзээрэй.

Исланд

2 Шри-Ланка

Шри-Ланкаг зорьсноор та зэрлэг байгаль болон хотын соёлжилт гээд аль алиныг нь зэрэг мэдрэх боломжтой. Үндэсний Яла цэцэрлэгт хүрээлэнд очсоноор зэрлэг заан, ирвэсийн эрэлд сафари аялал хийж, энэхүү аяллаа 2000 метрийн өндөрт байрлах хадан сүмд ирснээр дуусгана. Үүнээс гадна заан үржүүлгийн газрын ажилчдад туслах сайн дурын үйл ажиллагааг аялалтайгаа хослуулж өөрийн мартагдашгүй дурсамжийг бүтээж болно.

Шри-Ланка

3 Вьетнам

Сүүлийн үед Вьетнам олон тооны тансаг амралтын газруудыг нээсэн бөгөөд ЮНЕСКО-д хэд хэдэн байгалийн үзэсгэлэнт газраа бүртгүүлээд амжжээ. Байгалийн үзэсгэлэнт газарт Халонг-ийн арлууд болон Фонг Ня-Ке Банг цэцэрлэгт хүрээлэн багтана. Харин Вьетнамын түүх соёлыг өгүүлсэн газарт Ханой нь Эзэн Хааны цайз, Хо засаглалын үеийн цайз, эртний хот болох Хойан болон “My Son” байгалийн нөөц газрууд ордог аж.

Вьетнам

4 Мальдив

Хэрвээ та алслагдмал хүн багатай арал дээр амрахыг хүсэж байвал Мальдив танд яг тохирно. Та энэхүү газар ирснээр спа-д орж биеэ амраахаас гадна сэтгэл санаагаа амрааж, гайхалтай тайвшралыг мэдрээрэй.  

Мальдив

5 Португал

Португал нь байгалийн үзэсгэлэн болон соёлжилтыг хослуулсан гайхалтай орон бөгөөд таныг романтик орчин, шинэхэн далайн гаралтай бүтээгдэхүүн болон Синтра-Кашкайш гайхалтай цэцэрлэгт хүрээлэн хүлээж байгаа. Белен дүүргийн ойролцоо байх Лиссабон нь XVI зууны үеийн соёлыг өгүүлэхээс гадна та алдарт трамвайгаар аялж, нутгийн амтат хоолыг зооглох боломжтой.

Португал

6 Коста-Рика

Харин Коста-Рикад дэлхийн хамгийн шилдэг серфинг хийх зориулалттай далайн эрэг, гайхалтай ой, галт уул, байгаль хамгааллыг дэмжсэн соёл бий. Энэхүү хотод амарснаар та өтгөн шигүү ойноос, идэвхитэй буй галт уулын орой, цэвэр цэмцгэр далайн эрэг дээр нар жаргахыг харах юм. Серфинг сонирхогчид Тамариндод цуглаж дуртай зүйлээ хийснээр эрч хүчээр цэнэглэгдэнэ.

Коста-Рика

7 Бангкок

Тайландын нийслэл болох Бангкогийг зорьсноор та дэлхийн тансаг хоолны амтыг мэдрэхээс гадна Бангкогийн ариун сүмүүдээр айлчлаж, өнгөт шил болон хятад шаазангаар хийсэн Ват Арун шүтээнийг сонирхоорой. Ват Траймит руу орсноор Алтан Буддаг харж болно. Харин Ват Пхра Кеу нь нэг ширхэг том хаш чулуугаар хийсэн Хаш Чулуун Буддагаараа алдартай.

Бангкок

8 Шотланд

Хойд Шотландад энэхүү улсын хамгийн экстрим хэсэг байрладаг бөгөөд “Цасан зам” маршрутаар явснаар та хамгийн өндөр уул болох Кэрнгормыг үзэж, ЮНЕСКО-д бүртгэлтэй зөвхөн завиар хүрэх боломжтой Сент Килд арал дээр очино. Скай зүг рүү галт тэргээр хүрэхэд л та байгалийн үзэсгэлэнт жижигхэн тосгоноор айлчлах боломжтой.

Шотланд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()