Таны үсийг эрүүл, гялалзсан харагдуулахад тустай 10 бүтээгдэхүүн

Үс сайхан бол зүс сайхан гэдэг үгийг хүн бүр мэдэх биз. Тиймээс ч бүсгүйчүүд маань үсэндээ багагүй анхаарал хандуулдаг билээ. Тэгвэл доор дурдах хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр таны үс торгомсог, гялалзсан, эрүүл сайхан харагдах боломжтой гэнэ.  

Таны үсийг эрүүл, гялалзсан харагдуулахад тустай 10 бүтээгдэхүүн

1 Яргай загас

Хагас ханасан тосны хүчил болох Омега-3, төмөр болон В амин дэмээр баялаг энэхүү загас нь уургаар хамгийн баялаг бүтээгдэхүүн юм. Зарим тохиолдолд яргай загасыг маалингын тосоор орлуулах боломжтой. Маалингын тосонд Омега-3 болон бусад эрүүл мэндэд тустай амин дэмүүд бий.

Яргай загас

2 Хар ногоон өнгийн ногоон ургамал

Үүнд бууцай, брокколи болон бусад бүх төрлийн ногоон өнгийн навчит ургамлууд багтах бөгөөд эдгээр бүтээгдэхүүнүүд нь А болон С амин дэм, төмөр, кальциар баялаг байдаг. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд арьсны тос ялгаралтыг тэнцвэржүүлж өгнө.

Хар ногоон өнгийн ногоон ургамал

3 Шош: Сэвэг зарам, вандуй, улаан шош

Шошийн төрлийн бүтээгдэхүүнд та дургүй юу? Гэтэл үнэн хэрэгтээ долоо хоногт 2-3 удаа хамгийн багадаа 100 гр шош хэрэглэх нь таны биеийг төмөр, цайр, биотинаар хангаж үс хугаралтаас хамгаална.

Шош: Сэвэг зарам, вандуй, улаан шош

4 Самар

Бразил самарт их хэмжээний селен агуулагдсан байдаг бөгөөд энэ нь арьс, хумс, үсний эрүүл байдлыг хангахад их чухал эрдэс юм. Гялалзсан, өтгөн үс эрүүл зөв хооллосны шагнал гэхэд болно. Тиймээс хушга, кешью, ойн самар зэргийг тогтмол идэж байгаарай.

Самар

5 Тахианы мах болон цацагт хяруул

Уургийн дутагдал эсвэл чанаргүй уураг хэрэглэх нь үс хугаралт, уналт үүсэхэд нөлөөлдөг. Үүнээс гадна уургийн хэт их дутагдал нь үсний өнгө алдагдахад хүргэдэг. Шувууны маханд агуулагдах уураг биед амархан шингэдэг учир таныг уургаар хангаж, үс тань эрүүл байх болно.

Тахианы мах болон цацагт хяруул

6 Өндөг

Өндөг бол уургаар баялаг бүтээгдэхүүний нэгдүгээрт жагсах бөгөөд биотин, В12 амин дэм агуулсан байдаг нь үс болон эрүүл мэндэд тустай.

Өндөг

7 Бүхэл үрийн бүтээгдэхүүн

Овьёос болон бүхэл үрийн бүтээгдэхүүн цайр, төмөр болон В амин дэмээр баялаг. Тиймээс таны үсэнд эергээр нөлөөлөхөөс гадна жин хасах, жингээ барихад тусална.

Бүхэл үрийн бүтээгдэхүүн

8 Хясаа

Хэдийгээр энэхүү далайн гаралтай бүтээгдэхүүнийг бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг гэж үздэг ч гоо сайхан, үсний эрүүл байдалд ихээхэн тустай гэнэ. Учир нь хясаа хүчтэй антиоксидант болох цайраар баялаг аж.

Хясаа

9 Тослоггүй сүү, тараг

Сүү сүүн бүтээгдэхүүн үсний ургалтад сайнаар нөлөөлөх кальци ихээр агуулсан байдаг. Үүнээс гадна уургаар баялаг учир завсрын хоолондоо сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд буруудахгүй. Сүү сүүн бүтээгдэхүүнийг тогтмол цүнхэндээ авч явсны ачаар та жигнэмэг, чихэр гэх мэт буруу зүйлийг идэхгүй байх боломжтой. Ээдэмд маалингын үр, самар нэмснээр та нэмэлтээр цайр, тосон хүчил болон Омега 3-ыг биедээ авч чадна.

Тослоггүй сүү, тараг

10 Лууван

Лууван бол гялалзсан, эрүүл үстэй байхад туслах гайхалтай хүнсний ногоо юм. Тиймээс өдөр тутамдаа лууванг хэрэглэх шаардлагатай. А амин дэмийн шингэх явцыг сайжруулахын тулд лууван дээр нэг цайны халбага оливын тос эсвэл цөцгий нэмж болно.

Лууван

Эцэст нь хэрвээ та хоолны дэглэмээр турах шийдвэр гаргасан бол дээр дурдсан хүнсний бүтээгдэхүүнийг хоолныхоо 80%-д оруулаарай. Эс тэгвээс хоолны дэглэм таны илүүдэл жинг хасаад зогсохгүй, шингэн үстэй болгох магадлалтай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()