Дээр үеийн машинуудад байсан сонирхолтой зүйлс

Өнөөдөр автомашинууд цаг уурын хяналт, аудио систем, халаалтын суудал, цахилгаан цонхтой болсонд бид хэдийнээ дасжээ. Автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн загваруудаа сонирхолтой шийдлүүдээр тодруулах шинэ аргуудыг байнга гаргадаг. Гэхдээ өмнө нь арай хэтрүүлэгтэй санаа гаргадаг байсны нотолгоо бүхий хачирхалтай баримтуудыг танд хүргэж байна. 

Дээр үеийн машинуудад байсан сонирхолтой зүйлс

1 Машины гадна нохойгоо авч явах цүнх

Энэ бол 1935 онд "Popular Mechanics" сэтгүүлд анх дурдсан санаа юм. Энэхүү цүнхийг нохой тэжээгчид машиныхаа салоныг цэвэр байлгахад зориулан бүтээжээ. Аз болоход үүнийг хэрэгжүүлэх хүн байсангүй. Энэ нь нохойг гэмтээх өндөр эрсдэлтэй байв. Түүнчлэн доорх зургаас харвал жолооч машинаас буухдаа нохойныхоо толгойг цохихоор байгаа юм.

Машины гадна нохойгоо авч явах цүнх

2 Дотроо баартай машин

50-аад оны үед хүмүүс юманд илүү өөдрөг, илүү бодлогогүй хандлагатай байсан бололтой. 1957 онд дотроо суурилуулсан "миний бар"-тай Кадиллак Эльдорадог танилцуулж байжээ. 

Дотроо баартай машин

3 Гэрэлтдэг дугуй

1961 онд "Goodyear" компани дэлхийн анхны гэрэлтдэг дугуйг танилцуулав. Гаднаасаа футурист харагдах ч дугуйны дотор ердийн гэрлийн чийдэн байсан нь уг санааг бүтэлгүйтэхэд нөлөөлжээ. Таны төсөөлж байгаагаар ийм машиныг зөвхөн хамгийн тохиромжтой гадаргуу дээр жолоодож болно. Ингэхдээ маш удаан жолоодох шаардлага гарсан юм. 

Гэрэлтдэг дугуй

4 Нэрийн хуудастай машин

1931 онд "Popular Mechanics" сэтгүүл дээр хэргийн газрыг орхин зугтсан жолоочийг барих санаа гаргажээ. Уг санааны дагуу автомашин бүрд жолоочийн нэр, машины дугаар бүхий карт цүнх дүүрэн байх ёстой. Мөргөлдөх үед цүнх автоматаар онгойж, нэрийн хуудаснуудыг цацах аж.

Нэрийн хуудастай машин

5 Сэлдэг машин

"Amphicar" газар уснаа явагчийг 1961-1968 онд үйлдвэрлэсэн бөгөөд хуурай газар дээр 112 км/цаг, усан дээр 11 км/цаг хурдалж чаддаг байжээ. Хэдийгээр энэ нь сайхан сонсогдож байгаа ч асуудал гэвэл Амфикар автомашины хувьд ч, завины хувьд ч муу байсанд байгаа юм.

Сэлдэг машин

6 3 дугуйт

Британийн "Робин" машинууд 27 жилийн турш оршин тогтносон бөгөөд ялангуяа Английн хойд хэсэгт нэлээд эрэлттэй байсан. Гурван дугуйтай учраас техникийн хувьд мотоцикль гэж тооцогддог байсан тул даатгал, татвар нь хамаагүй бага байв. Ийм машины сул тал нь боломж л олдвол хажуугаараа унадаг, тогтвор муутай байжээ. Жишээлбэл "Top Gear" шоуны нэг анги дээр ийм зүйл тохиолдсон.

3 дугуйт

7 Дугуй бүрийг тус тусад нь залдаг жолооны хүрд

1965 онд Форд урд хоёр дугуйг тус тусад нь залдаг жолооны хүрд болох "Wrist-Twist"  системийг нэвтрүүлсэн. Энэ нь машиныг зогсоолд тавих явдлыг хялбарчлах зориулалттай ч бодит байдал дээр туршлагатай жолооч нар ч ашиглаж чадахгүй байжээ. Мөн ийм жолооны хүрдтэй осолд орох эрсдэл илүү их байв.

Дугуй бүрийг тус тусад нь залдаг жолооны хүрд

8 180 хэм эргэдэг суудал

Энэхүү зураг дээр "Женерал Моторс" компанийн гаргасан 1961 оны "Буик Фламинго Моторама" байна. 180 хэм эргэх боломжтой суудал нь гоо зүйн талаасаа ашигтай байж болох ч практик талаас тийм ч таатай биш юм. Хэрэв та ийм машинтай осолд орвол юу тохиолдохыг төсөөлөөд үз дээ.

180 хэм эргэдэг суудал

9 Пянз тоглуулагч

1956 онд Chrysler, DeSoto, Dodge, Plymouth автомашинууд "Highway Hi-Fi" системээр тоноглогддог байв. Өнөө үед автомашинд пянз тоглуулагч суурилуулна гэдэг хялбар мэт санагдах ч тэр үедээ техникийн маш их бэрхшээлтэй байжээ. Энгийн пянзнаас татгалзах ёстой. Ялангуяа энэ фонографын хувьд тусгай жинтэй пянз хийдэг байсан тул ихээхэн хүндрэлтэй байсан юм.

Пянз тоглуулагч

10 Холдуулдаг жолооны хүрд

1961 онд үйлдвэрлэгдсэн Ford T-bird машинд нэмэлт 25 доллароор хажуу тийш холдуулж болдог жолооны хүрд суурилуулах боломжтой байв. Энэ нь жолооч нарыг машинаас буухад хялбар болгох үүднээс бололтой. Гэхдээ тэр үед жингийн илүүдэлтэй хүмүүс хэд дахин бага байсан бөгөөд үүнээс болж төдийлөн амжилтад хүрээгүй байна.

Холдуулдаг жолооны хүрд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()