Elo Bus Store | Таны цаг хугацааг хэмнэхээр танай байгууллагын үүдэнд

Хүний цагийг хөнгөвчлөх худалдан авалтын анхны шийдэл онлайн худалдаа байсан. Харин та дэлгүүр очих завгүй боловч онлайн худалдааны зарим барааг өөрийн биеэр үзэх шаардлагатай болвол яах вэ? Нэкст Групп компани Elo Bus Store буюу явуулын цахилгаан барааны дэлгүүрийн үйлчилгээг Монголд анх удаа шинээр нэвтрүүллээ. Таны ажлын гадаа цахилгаан барааны бүхэл бүтэн дэлгүүр очих боломжтой. Та байгууллага хамт олноороо сонирхож байвал манай автобусыг дуудахад л хангалттай.

Elo Bus Store | Таны цаг хугацааг хэмнэхээр танай байгууллагын үүдэнд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Яагаад автобусны худалдаа гэж?

Та Elo Bus Store-оос гэр ахуйн төрөл бүрийн цахилгаан бараа ба гар утас, компьютер зэрэг олон сонголтуудаас худалдан авалт хийх боломжтой. Мөн автобусанд худалдаалагдаж буй цахилгаан бараануудаас сонголт хийхээс гадна next.mn онлайн худалдааны сайтад буй бусад төрлийн цахилгаан бараа, гэр ахуйн тавилга, оффис тавилга зэрэг хүссэн бараагаа сонгон гэр болон оффисдоо хүргүүлэн авах боломжтой. 

Юугаараа давуу талтай вэ? 

Хэрэв танд зээлээр авах шаардлага гарвал та яг тэр үедээ сонирхсон бараагаа автобусан дотроосоо зээлээр шийдвэрлүүлэн авах боломжтой. 

Та 6 сарын хугацаанд хүүгүй урьдчилгаагүй 6 хувааж төлөх нөхцөлөөр авч болно. Үүнээс гадна next.mn онлайн дэлгүүрээс худалдан авсан тохиолдолд Storepay, Pocket Zero, Simple аппликешнээр дамжуулан хүүгүй 4-6 хувааж авах, урьдчилгаа 0%-иар 10сая хүртэл 30сарын Ногоон зээлийн үйлчилгээгээр сонгосон бараагаа худалдан авах боломжтой.

Хаана очих вэ?

Улаанбаатар хотод байрлах бүх л байгууллагуудад хүрч очих боломжтой. Хамгийн сонирхолтой нь худалдан авах гэж буй бараагаа зээлээр авахаар бол зээлээ шийдвэрлүүлэх гэж өдөр алдан өөр газар очих шаардлагагүй газар дээр буюу автобусан дотроо зээлийн эрхээ шийдүүлэн авах боломжтой.

Хэрхэн дуудах вэ?

Бидэнтэй 80221540, 89661540  дугаараар холбогдон байгууллагынхаа хаяг байршлыг мэдэгдэн дуудаарай.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.