Энэтхэг улсаар аялж болохгүй 4 шалтгаан

2022-07-02, 10:24
3,531

Аялагч бүр өөр өөрийн гэсэн хүсэл сонирхолтой байдаг. Тиймдээ ч заримд нь Энэтхэг улс таалагддаг бол заримд нь аймшигтай газар мэт санагдах нь бий. Тэгвэл бид та бүхэнд Энэтхэг улсаар аялж болохгүй 4 шалтгааныг танилцуулж байна.

Энэтхэг улсаар аялж болохгүй 4 шалтгаан

1 Агаарын өндөр температур

Бараг бүхий л зуны туршид Энэтхэгт маш халуун байдаг. Борооны улирал эхлэх үед л агаарын хэм бага зэрэг буудаг. Хэт халуун үед далай эсвэл уулын ойролцоо байгаа тохиолдолд л Энэтхэгийн халуун байдлыг даван туулах боломжтой.

Хэрвээ та халууны улиралд Энэтхэг улсыг зорих гэж байгаа бол агааржуулагчтай байр түрээслэх хэрэгтэй гэдгийг санаарай. Мөн хэт халуун хэм нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй.

Агаарын өндөр температур

2 Хог хаягдал

Энэтхэгийн хүн ам шигүү суурьшсан газруудад их хэмжээний хог хаягдал байдаг бөгөөд Энэтхэгт хором тутамд ариун цэврийн байдал зөрчигддөг байна. Тэд хогоо шууд цонхоороо гаргаад шидэх нь энгийн үзэгдэл юм. Энэ нь үүнийг үл хайхардаг төр болон Энэтхэг хүн бүрийн ухамсрын түвшинтэй холбоотой.

Хог хаягдал

3 Таагүй үнэр

Мэдээж хог хаягдалтай холбоотойгоор муухай үнэр гарах нь ойлгомжтой. Ялангуяа гадаа халуун байх үед энэ үнэрээс зугтаж чадна гэдэг юу л бол.

Нутгийн оршин суугчид тус байдалд аль хэдийн дассан байдаг ч энэ нь жуулчдад маш аймшигтай санагддаг. Зарим тохиолдолд харшил үүсэх, хамар, хоолой, нүд үрэвсэх нь ч бий. Харин үүнээс аврагдах цорын ганц арга бол чийглэг даавууг байнга халаасандаа авч явж муухай үнэр ихтэй газар хамраа дарах юм.

Таагүй үнэр

4 Сониуч зан

“Хувийн орон зай” гэсэн ойлголт Энэтхэгчүүдэд бараг л байдаггүй. Хэрвээ тэд өөр үндэстний хүн харвал тэднийг дагаж, яриа өдөж эхэлдэг. Мэдээж энэ төвөгтэй байдал хэнд ч таалагдахгүй шүү дээ.

Үүнээс гадна Энэтхэгийн түүхийн дурсгалт газраар явж байх үед нутгийн иргэн тань дээр ирж, тэвэрч, хамт селфи хийхийг хүснэ. Энэ нь тэдний Европ хүмүүсийг бараг л "од" гэж үздэгтэй холбоотой.

Мөн далайн эрэг дээр буй бүсгүйчүүд эрчүүдийн анхаарлыг ихээхэн татдаг бөгөөд тэднийг нүд цавчилгүй харах нь бий. 

Сониуч зан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()