Сошиал орчинд автобусанд суудал тавьж өгөөгүй бүдүүлэг гэгдэж байгаа эмэгтэй тайлбар хийв

2022-06-30, 12:35
4,217
Сошиал орчинд автобусанд суудал тавьж өгөөгүй бүдүүлэг гэгдэж байгаа эмэгтэй тайлбар хийв

Сошиал орчинд нэгэн эмэгтэйн зургийг "Настай хүнд суудал тавьж өгөөч гэж гуйхад "хуц" гэлээ" гэх тайлбартайгаар нийтлээд байгаа юм. Үүнийг олон нийт янз бүрээр хүлээн авч байна. "Өндөр настай хүнтэй хүндэтгэлгүй харьцжээ" гэх бол нөгөө талаас "Автобусанд заавал суудал тавьж өгнө гэдэг хэвшмэл ойлголт үеэ өнгөрөөсөн шүү дээ" ч гэлцэж буй.

Тэгвэл тухайн эмэгтэйг Д.Оюумаа гэдэг бөгөөд болсон явдалд тайлбар хийлээ. Тэрбээр "40-50 настай болов уу гэмээр ах орж ирээд олон үгээр харааж, зандарсан. Би хуц гэж хэлээгүй. Чадахгүй л гэсэн. Тэгээд босоод явсан. Гүтгэлэг маш хурдан тархдаг юм байна. Жирэмсэн эмэгтэй, өндөр настнуудад залуус хэлүүлэлтгүй суудал тавьж өгдөг. 50 орчим насны эрэгтэй хүнд зандруулан барин суудал тавьж өгөх юм уу" хэмээжээ.

Мөн автобусанд хамт зорчсон үйл явдлыг харсан гэх иргэн "Ойролцоогоор 40 гаруй настай л болов уу, нэг ах орж ирээд түүнийг зандарч эхэлсэн. Элдэв үгээр хэлж, доромжилсон. Эмэгтэй хэсэг маргалдаж байгаад сүүлдээ босоод явсан. Хуц гэж хэлээгүй ээ" хэмээн сошиал орчиндоо бичжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()