IQ хөгжүүлсэн сонирхолтой асуултууд

Та толгой эргүүлсэн, IQ хөгжүүлсэн сонирхолтой бодлогууд хэр бодох дуртай вэ? Зарим тохиолдолд энэ төрлийн бодлогууд нь тархины үйл ажиллагааг сэргээж, стрессээс бага ч болов ангижрахад тусалдаг билээ. Ингээд толгой эргэм хачирхалтай бодлогууд бодоцгооё.

IQ хөгжүүлсэн сонирхолтой асуултууд

Зурган дээр хамгийн түрүүнд та юу харсан бэ?

Хамгийн чухал нь та энэ зурган дээр хүүхэд байгааг анзаарсан уу?

Зурган дээр хамгийн түрүүнд та юу харсан бэ?

Ямар дугаар дээр машин зогссон бэ?

Тусламж: Зогсоолыг бүх талаас нь хараарай.

Хариу: 87 – нууц нь зургийг эргүүлээд харахад тайлагдана.

Ямар дугаар дээр машин зогссон бэ?

Оньсого

Тас харанхуй өрөөнд таны хажууд лаа, пийшин болон дэнлүү байна гэж төсөөл. Гэхдээ танд цор ганц ширхэг л чүдэнз байгаа. Та алийг нь түрүүлж асаах вэ?

Хариулт: Чүдэнз

Оньсого

Улбар шар тойргууд өөр өнгөтэй харагдаж байна уу?

Хариулт: Үгүй ээ. Үнэн хэрэгтээ тэд адилхан өнгөтэй.

Улбар шар тойргууд өөр өнгөтэй харагдаж байна уу?

Оньсого: Хаалгыг сонго!

Таны өмнө гурван хаалга байна. Зүүн талын хаалга нь тамын хаалга. Харин төв хаалганы цаана цуст алуурчин байрлана. Баруун талын хаалганы цаана 3 сарын турш хоол идээгүй арслан байгаа юм. Та аль хаалгыг сонгох вэ?

Хариулт: Арслан гурван сарын турш өлсгөлөн байсан бол амьд гарч чадахгүй. Тиймээс гурав дахь хаалга илүү аюулгүй.

Оньсого: Хаалгыг сонго!

Хар гурвалжинд ямар тоо байх ёстой вэ?

Хариулт: Гурвалжин дотор байрлах тоог дараах зарчмаар бодно. Дээд талын тооноос зүүн буланд байх тоог хасаж, баруун буланд байх тоогоор үржүүлнэ. Тиймээс хариу нь 3 гарна.

Хар гурвалжинд ямар тоо байх ёстой вэ?

Эдгээр тойрог хөдлөж байна уу үгүй юу?

Хариулт: Хэрвээ яг зургийн дагуу харах юм бол тойрог хөдөлж байгаа мэт харагдах ч үнэн хэрэгтээ тойргууд хөдлөхгүй байгаа.

Эдгээр тойрог хөдлөж байна уу үгүй юу?

Ороомгуудын алийг нэг олсоор ороосон бэ?

Хариулт: А – Ороомгийн зураасыг дагуулж харахад үүнийг амархан мэдэх боломжтой. Эсвэл тойргийн төвийг ажиглахад л болно.

Ороомгуудын алийг нэг олсоор ороосон бэ?

Бүсгүй аль тал руу эргэж байна вэ?

Үүнд тодорхой хариулт байхгүй бөгөөд заримдаа харахад эмэгтэй цагийн зүүний дагуу, заримдаа харахад цагийн зүүний эсрэг эргэж байгаа мэт харагдана.

Бүсгүй аль тал руу эргэж байна вэ?

Аквариумд загасыг багтаагаарай

Загасны голын шар зураасыг 10 секундын турш харж, дараа нь аквариумыг хараад нүдээ анивчаарай.

Загасны өнгө өөрчлөгдөж байгааг анзаарсан уу?

Аквариумд загасыг багтаагаарай

Эдгээр хөндлөн зураасууд шулуун байна уу эсвэл далий байна уу?

Хэдийгээр хөндлөн зураасууд тэгш биш харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ тэгш зураасууд юм.

Эдгээр хөндлөн зураасууд шулуун байна уу эсвэл далий байна уу?

Заан хэдэн хөлтэй байна вэ?

Маш олон хөлтэй мэт харагдаж байгаа ч үнэндээ энэ зааны нэг хөл л зөв байна.

Заан хэдэн хөлтэй байна вэ?

Оньсого

Эрэгтэй голын нэг эрэг дээр харин нохой нөгөө талын эрэг дээр зогсож байна. Залуу нохойгоо дуудмагц тэр голыг гаталж, огт норохгүйгээр иржээ. Энэ боломжтой юу?

Хариулт: гол хөлдсөн.

Оньсого

Цэнхэр, шар дотор байгаа квадратууд нэг өнгөтэй байна уу?

Хариулт: Тиймээ, нэг өнгөтэй.

Цэнхэр, шар дотор байгаа квадратууд нэг өнгөтэй байна уу?

Том тойргийн дотор байгаа тойрог, гадна тойрог хоёр ижил үү?

Хариулт: Тиймээ, тэд хоёул ижил хэмжээтэй.

Том тойргийн дотор байгаа тойрог, гадна тойрог хоёр ижил үү?

Автобус аль чиглэл рүү явж байна вэ?

Хэрвээ та хүүхдээс асуух юм бол тэр бараг л шууд зөв хариулах болов уу.

Хариулт: Зүүн тал руу явж байна. Учир нь зурган дээр хаалга харагдахгүй байна.

Автобус аль чиглэл рүү явж байна вэ?

Эдгээр квадратуудын аль нь бараан байна вэ? А эсвэл В?

Хариулт: Үнэн хэрэгтээ тэд ижил өнгөтэй.

Эдгээр квадратуудын аль нь бараан байна вэ? А эсвэл В?

Оньсого

Намайг хажуу талаар минь давхарлавал би хязгааргүй болно. Харин намайг голоор нь нугалах юм бол би юу ч биш. Би хэн бэ?

Хариулт:  8-ын тоо

Яагаад: Хэрвээ наймын тоог 2 талаас нь давхарлах юм бол хязгааргүйн тэмдэг болно. Харин голоор нь нугалах юм бол 0 болдог.

Оньсого

Буруу харсан Линкольны хөрөг танд зүгээр харагдаж байна уу?

Зургийг эргүүлж харах хүртэл танд хэвийн харагдах болно. Учир нь уг зурган дээр нүднээс бусад бүх зүйлийг нь буруу харуулсан.

Буруу харсан Линкольны хөрөг танд зүгээр харагдаж байна уу?

Цагаан зураасан дээр хар тойрог харж байна уу?

Үнэн хэрэгтээ зурган дээр ямар ч хар тойрог байхгүй бөгөөд бидний нүдний л нөлөө юм.

Цагаан зураасан дээр хар тойрог харж байна уу?

Зурган дээр хэдэн квадрат байна вэ?

Хариулт: Нийт 40 квадрат байгаа.

Зурган дээр хэдэн квадрат байна вэ?

Хөндлөн зурааснуудын урт нь өөр байна уу?

Хариулт: Доод талын зураас нь богино мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ тэд ижил хэмжээтэй.

Хөндлөн зурааснуудын урт нь өөр байна уу?

Сүүлийн оньсого

Та намайг хэн нэгэнтэй хуваалцахыг хүснэ. Хэрвээ та намайг хуваалцвал би дахин танд үлдэхгүй. Би хэн бэ?

Хариулт: нууц

Сүүлийн оньсого

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()