Вашингтоны музей дахь алдарт "Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичээс" хуурамч байсныг илрүүлжээ

Вашингтоны Библийн музейн удирдлага Сөнөсөн тэнгисийн ойролцоогоос олдсон гэх 16 хуйлмал ном бүгд хуурамч эд байсныг мэдэгдлээ. "Археологийн шинжлэх ухааны 20-р зууны шилдэг нээлт" гэж нэрлэгдэж байсан эдгээр номууд орчин үед хийсэн зүйл байсан гэсэн дүгнэлтийг "Art Fraud Insights" гаргасан байна. Бүр 2018 оноос эдгээр номын зарим хэсэг нь хуурамч байж болох тухай музейн ажилтнууд  хэлж байсан бөгөөд тэрхүү сэжигтэй номуудыг тухайн цагт үзмэрээс хураан авч, мэргэжлийн хүмүүсээр шинжлүүлж байсан юм.

Вашингтоны музей дахь алдарт "Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичээс" хуурамч байсныг илрүүлжээ

Энэ талаарх шинжилгээний 200 хуудаст илтгэлд дурдсанаар бол эдгээр эд зүйлийг эртний арьсан эдлэл дээр хийсэн боловч орчин үеийн бэх ашигласан нь тогтоогдсон байна. “Энэ бэхийг ашиглан эртний арьсан дээр зурж, бичээд хуурамч эрдсийн тунамлыг ашиглан үүнийгээ нуун далдалж, уг хуйлмал номуудыг хуучны  эд зүйл мэт болгосон байна” гэж мэргэжилтнүүд үзжээ.

Эдгээр ном 2017 онд музейн үзмэрийн санд орсон ба Библийн музей нь Сөнөсөн тэнгисийн  эдгээр номын гарал үүслийг Иракийн үндэсний музейгээс алдагдсан эд зүйлс гэж ойлгон худалдан авсан байжээ. Уг ном анх 2012 онд эртний эд зүйлийн зах зээл дээр гарсан ба тухайн үед үүнийг үнэхээр эртний эд зүйл мөн эсэхэд эргэлзэж байсан хүмүүс олон байсан гэдэг. Энэхүү хуйлмал номын бас нэг хэсэг нь Техасын Узус Пасифик хэмээх баптистын их сургуульд хадгалагдаж байгаа юм.

Олон төрлийн шинжилгээ хийсний дараа эдгээр номоос ганц нь ч эртний эд биш гэдэг дүгнэлтэд хүрсэн ба харин Израилийн Иерусалимын музейд хадгалагдан байгаа 100 мянга гаруй Сөнөсөн тэнгисийн хуйлмал номуудыг жинхэнэ гэдгийг давхар баталжээ. Израильд хадгалагдан байгаа зарим хуйлмал ном сайнаараа байгаа бол зарим нэг нь ердөө хэсэг тасархай байдлаар хадгалагдаж байна. Эдгээр номд Шинэ Гэрээний хамгийн эртний бичиглэлийн зарим нэг хэсэг байгаа билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()