Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.21

2022-06-21, 08:40
1,433

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Их Британи тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр 100,000 хүнийг ядууруулжээ, Эммануэль Макроны эвсэл Францын парламентад олонхийн байр сууриа алджээ, 2022 оны эцсээр АНУ-ын эдийн засаг агших магадлал өндөр байна мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.21

1 Их Британи тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр 100,000 хүнийг ядууруулжээ

Их Британи тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр 100,000 хүнийг ядууруулжээ

2 Канад улс арванхоёрдугаар сараас эхлэн нэг удаагийн хуванцар импортлохыг хориглоно

Канад улс арванхоёрдугаар сараас эхлэн нэг удаагийн хуванцар импортлохыг хориглоно

3 Мальдив улс 20 мянга гаруй иргэнээ хөвдөг орон сууцаар хангахаар болжээ

Мальдив улс 20 мянга гаруй иргэнээ хөвдөг орон сууцаар хангахаар болжээ

4 Путин хуучин ЗХУ-ын орнууд Оросыг эсэргүүцвэл хатуу арга хэмжээ авна гэж сүрдүүлэв

Путин хуучин ЗХУ-ын орнууд Оросыг эсэргүүцвэл хатуу арга хэмжээ авна гэж сүрдүүлэв

5 Японы эрх баригчил ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх байсан хуулийн төсөлд хориг тавьжээ

Японы эрх баригчил ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх байсан хуулийн төсөлд хориг тавьжээ

6 Их Британи болон Швейцарийн төвбанк бодлогын хүүгээ өсгөлөө

Их Британийн төвбанк инфляцын өсөлтийг дарахын тулд үндсэн хүүгээ дөрөвний нэг хувиар өсгөж, 1.25 хувьд хүргэлээ. Швейцарын Үндэсний банк үнийн өсөлтийг зогсоохын тулд сүүлийн 15 жилд анх удаа бодлогын хүүгээ өсгөснөө зарлалаа.

Английн төвбанк тав дахь удаагаа бодлогын хүүгээ өсгөлөө. Оросууд Украин руу довтолж байгаа энэ үед эрчим хүчний үнэ огцом өссөн. Дөрөвдүгээр сард Их Британид инфляц есөн хувьд хүрсэн нь сүүлийн 40 орчим жилд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт юм.

Их Британи болон Швейцарийн төвбанк бодлогын хүүгээ өсгөлөө

7 Их Британичууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардлаа

Украины нөхцөл байдлаас шалтгаалан инфляц сүүлийн 40 жил байгаагүйгээр нэмэгдсэн Лондонд ажил эрхлэгчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж жагслаа.

Жагсаалыг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нэгдэн зохион байгуулжээ. Их Британи улсад хэрэглээний үнийн индекс энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх 12 сарын хугацаанд 9 хувиар өссөн нь сүүлийн 40 орчим жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Бензин шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн нь инфляц өсөхөд нөлөөлсөн байна.

Их Британичууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардлаа

8 Эммануэль Макроны эвсэл Францын парламентад олонхийн байр сууриа алджээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны төв үзэлтнүүдийн эвсэл парламентын сүүлийн шатны сонгуулиар Үндэсний ассемблэйд олонх болж чадалгүй томоохон уналт амслаа.

Үндэсний ассамблейн 577 гишүүнийг сонгох эхний шатны санал хураалтын дараа ням гарагт хоёр дахь шатны санал хураалт явагдсан юм. Сүүлийн шатанд Макроны нам, эвслийн түншүүдийнхээ хамтаар 245 суудал авчээ.

Эммануэль Макроны эвсэл Францын парламентад олонхийн байр сууриа алджээ

9 “Hyundai Motor”, “Kia”-ийн байгальд ээлтэй автомашины борлуулалт 3 сая давав

“Hyundai Motor” болон түүний охин компани “Kia”-ийн байгальд ээлтэй автомашины борлуулалт гурван сая давсан байна.

БНСУ-ын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч компани оны эхний таван сард 393 мянган байгальд ээлтэй автомашин борлуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42.6 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Борлуулалтын дийлэнхийг нь хагас болон бүрэн цахилгаан автомашин эзэлж байгаа аж.

“Hyundai Motor”, “Kia”-ийн байгальд ээлтэй автомашины борлуулалт 3 сая давав

10 Nomura Holdings: 2022 оны эцсээр АНУ-ын эдийн засаг агших магадлал өндөр байна

АНУ-ын эдийн засаг 2022 оны эцсээр бага зэрэг агшина гэж “Nomura Holdings”-ийн эдийн засагчид мэдээллээ. Эдийн засгийн нөхцөл байдал цаашид улам чангарч, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт улам тасалдахыг шинжээчид анхааруулжээ.

Үүнээс гадна “Nomura Holdings” АНУ-ын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллөө 2.5 хувиас 1.8 хувь болгон бууруулсан байна. Түүнчлэн 2023 оны өсөлтийн төсөөллийг 1.3 хувь байсныг нэг хувь болгон бууруулжээ.

Nomura Holdings: 2022 оны эцсээр АНУ-ын эдийн засаг агших магадлал өндөр байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()